НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ИЗНН-д “төрийн эргэлт” гарав!
ШАР МЭДЭЭ

ИЗНН-д “төрийн эргэлт” гарав!

2026 оны 3-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан тэмцэл улс төрийн намуудыг хагарал, талцалд аваачиж байна. Аливаа хэрүүл, зодооноо тогоон дотроо шийдвэрлэж ирсэн МАН-ын эрх мэдлийн төлөөх дажин хөшигний араас хэдийнэ ил гарсан бол Ардчилсан намын дотоод сунгаа дотоодын “дайн” болж хувирсан.

Тэгвэл ИЗНН-д өчигдөр “төрийн эргэлт” гарч, намын дарга Б.Батбаатараа албан тушаалаас нь авч хаяжээ. Тус нам дахь “төрийн эргэлт”-ийг зохион байгуулсан гол хүмүүс нь  УИХ-ын гишүүн Р.Батболд, дэд дарга С.Батбаатар нар байжээ.

Тэд өчигдөр (2026.03.09) “Новотел" зочид буудалд ИЗНН-ын Онц их хурлыг зохион байгуулж, намын дарга Б.Батбаатарыг хөөж, албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан байна. Харин эсрэг талд буюу "Улаанбаатар чуулга"-д намынхаа 26 жилийн ойн баярын хурлыг хийж байсан Б.Батбаатар "Би намын дарга хэвээрээ байгаа, нөгөө талын хурал нь дүрмийн бус" гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Удтал, хөнжил дотроо хөлөө жийлцсэн ИЗНН ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дүйвээнээр хоёр хуваагдсанаа ил тод зарлав. Энэ талцал хаа хүртэл өрнөхийг зөвхөн "бүлэглэл" шийднэ. МАН өнөөдөр МАН ба МАНЖ гэж хоёр хуваагдсан. Ардчилсан нам МАН+Женко бүлэглэлд намаа алдаж, орших уу-эс орших уу дээр очиж магадгүй болчихлоо.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай 5 нам өрсөлдөнө. МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-д Ерөнхийлөгчийн марафон хэдийнэ эхэлсэн нь энэ юм.

Товчхондоо, улс төрийн хүрээнд 50+ насны горилогч олон буй ч өрсөлдөх нь тав. Үүнээс ганцхан хүн л Ерөнхийлөгчийн сэнтийд заларна. Иймээс нэг хэсэг нь “намаа зарах”, нөгөө хэсэг нь намаасаа гарах, зарим нь Ерөнхийлөгч “төрүүлэх” гэх зэргээр дор бүрнээ л амбицлаж байна.

ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ намын дарга (Одоогоор УДШ-д бүртгэлтэй хэвээр байгаа) Б.Батбаатар зарласан. Энэ нь магад ИЗНН-ын цаад эзэнд таалагдаагүй байх магадлалтай. Иймээс л тэнд "бослого" өдүүлж, түүнийг албан тушаалаас нь авч хаяхыг зорьж байна.

Өчигдрийн үйл явдлаас хэдхэн сарын өмнө ИЗНН-аас С.Оюуныг нэр дэвшүүлэх хүсэлт тавина гэж Б.Батбаатар хэвлэлд ярилцлага өгч байсан юм. Хариуд нь С.Оюун нэр дэвших бодолгүй байгаагаа хэлж байсан билээ.

Нөгөө талаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад албан ёсоор өргөн барьсан нь намынхаа “далд” санхүүжүүлэгчдийн дургүйг хүргэсэн байх талтай.

Ямартай ч 2024 оны сонгуулиар захиалгат эздийнхээ зорилгыг биелүүлсэн ИЗНН ирэх сонгуульд парламентад суудал авах нь эргэлзээтэй болов.

2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр ИЗНН гэнэт идэвхжиж, парламентад 4 кноптой болсон нь МАН+Женко бүлэглэлийн хувьд АН, ХҮН намаас гадна улс төрийн "нөөц" хүчнийг бэлдэх тактик байсан гэх хардлага байдаг. Жишээ нь, тус намын листээр УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа бол МАН+Женко бүлэглэлийн ИЗНН дахь БЭТ гэхэд хилсдэхгүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нам, намд "захиалга" өгч, сошиалд олон дагагчтай хүмүүсийг парламентад оруулж улс төрийн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн заль байсан болох нь одооноос олон нийтэд ойлгомжтой болсон. АН гэхэд жишээ нь, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа бол МАН-ын захиалгат кнот. МАНАН бүлэглэлийн эсрэг гэх "Шударга тав"-ын жагсаалд оролцож явсан "бага ангийн багшдаа баярласан"-аа тэд ингэж илэрхийлсэн.

Тиймээс ИЗНН-ын хувьд болох ёстой юм болдгоороо болж байна гэсэн үг.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20