НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнийн 10 их наядын употизм!
АНАЛИЗ

Л.Оюун-Эрдэнийн 10 их наядын употизм!

2026 оны 1-р сарын 30
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Хамгийн удаан хугацаанд, хамгийн тогтвортойгоор засгийн эрх барьсан, улс төрийн дэмжлэг хамгийн сайтай, хамгийн эрх мэдэлтэй хийгээд хамгийн мөнгөтэй Засгийн газрын тэргүүн асан бол Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ.

Түүний Засгийн газрын бодлогыг маш товчхон тодорхойлох юм бол утга уянгын употизм юм. “Азийн хүлэг улс”, “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”, “14 мега төсөл”, “Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наяд” гэх мэт бодлого нь түүний бодож олсон төгс, төгөлдөр пропаганда байлаа.

Азтай нь, түүнийг Ерөнхий сайд байх үед эрдэс баялгийн үнийн өсөлтийн муруй дээшээ цойлсон. Амаргүй нь, энэ алтан боломжийг ашиглах алсын хараа, эр зориг, ур чадвар түүнд үнэндээ байсангүй.

Ганцхан жишээ дурдвал, манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох нүүрсний экспортын орлого 2024 онд түүхэн дээд рекордоо тогтоосон. Тухайн онд Монгол Улс 83.7 сая тонн нүүрсийг дунджаар тонн тутмыг нь $103-аар нийлүүлж, нүүрсний экспортоос $8.6 тэрбум, нийт экспортоос $13.2 тэрбумыг олсон байдаг. Харин өнгөрсөн онд 90 сая тонн нүүрс экспортод гаргасан ч үнэ нь $64 болж унасан. 2026 он гарсаар нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөлт муутай байгаа билээ.

Л.Оюун-Эрдэнэ 4 жил 4 сар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа 125 их наядын төсөв захиран зарцуулжээ.

Тэрбээр 2021 онд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан билээ.

Уг төлөвлөгөөнд:

  1. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгоход 2 их наяд төгрөг,

  2. Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг,

  3. Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг,

  4. Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг,

  5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөг,

  6. Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл өсгөхөөр тусгасан байв.

Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын орон сууцжуулах төслийг ЗГХЭГ-ын дарга /асан/ Ц.Нямдоржид хариуцуулж, “Уул уурхай, хөдөө, аж ахуй, эрчим хүч, оюунлаг бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик гэсэн зургаан салбарт 100 төслийг хэрэгжүүлнэ” гэж Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд мэдээлж байснаас дөрвөн жил өнгөрчээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой Л.Оюун-Эрдэнийн тараасан тэрхүү 10 их наядыг хаанаас гаргасан эх үүсвэр нь тодорхойгүй. Төв банк 10 их наядын төгрөг хэвлэсэн байх магадлал маш өндөр. УИХ-ын дарга Н.Учралын өгсөн чиглэлээр, энэхүү 10 их наядыг “мөрдөн мөшгих”-өөр Монголбанкинд аудит орж, санхүүгийн хяналт шалгалт хийж эхэлсэн.

10 их наяд нь Монгол Улсын жилийн төсвийн гурав хуваасны (2026 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮31.9 их наяд, харин нийт зарлагыг ₮32.9 их наяд байхаар баталсан), Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (2025 оны байдлаар 80 их наяд)-ий найм хуваасны нэг юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн саяхан мэдээлэл өгөхдөө Тавантолгойн цахилгаан станц барихад 2 их наяд, 4-р ДЦС-ыг засварлахад 360 тэрбум төгрөг “олдохгүй” байгааг гомдоллосон. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн үед энэ мөнгөөр ядаж ганц цахилгаан станц барьчихсан бол Монголд эрчим хүчний хямрал нүүрлэхгүй байсан нь гашуун үнэн.

Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хүрээнд залуучуудыг эрүүл чийрэг биетэй, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх 500 мянгын тэтгэлэгт хөтөлбөрт 500 тэрбумыг зарцуулсан. Наад зах нь энэ мөнгөөр эмч, багш нарын цалинг нэмэх боломжтой байв. 500 мянган төгрөгийн тэтгэлгээр эрүүл чийрэг биетэй болсон залуус Монголд хэчнээн бий вэ гэдгийг олоход үнэхээр “амаргүй”. Амархан нь энэ 10 их наяд төгрөг эдийн засгийг эрчимжүүлсэн эсэхийг бодитоор тооцож болно.

Гурван их наядыг зарцуулсан “Залуус 1,2,3” хороолол хаана баригдсаныг зөвхөн Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ хоёр л мэдэх байх. Харин энэ мөнгө Тавдугаар цахилгаан станцыг өлхөн барьчих хөрөнгө юм.

Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан хоёр их наяд төгрөг хаагуур, хэний халаасанд орсон бэ гэдэг нь мөн л асуултын тэмдэг. Ямар ч байсан томоохон төсөл хөтөлбөр өнгөрсөн 4 жил Монголд лав хэрэгжээгүй гэвэл хууль бус замаар "алга" болсон байх талтай.

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгоход 2 их наяд төгрөгийг олгожээ. Атал өнгөрсөн хугацаанд Монголдоо жилдээ л 4 мянга орчим компани хаалга үүдээ барьсан байх юм.

Иймээс утаа болсон замхарсан Л.Оюун-Эрдэнийн 10 их наядын употизмын араас АТГ уг нь мөрдөн шалгаж байх ёстой юм. Учир нь, мөнгө хэзээд мөрөө үлдээдэг!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20