НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Meta, Google-г донтуулагч нөлөөтэй гэж Калифорнийн шүүх үзлээ
МЭДЭЭ

Meta, Google-г донтуулагч нөлөөтэй гэж Калифорнийн шүүх үзлээ

2026 оны 3-р сарын 26
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Калифорни мужийн шүүхийн энэ шийдвэр нь АНУ-ын шүүхийн практикт шинэ жишиг тогтоож байна.

Олон нийтийн сүлжээ эдүгээ хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон, хүн өглөө сэрээд цайгаа уухаасаа ч өмнө гар утсаа шүүрэн авч сошиал хаягаараа зочилдог болсон нь бодит байдал. Яг донтсон мэт.

Тэгвэл эдгээр сошиал сүлжээ хүнд үнэхээр донтуулах нөлөө үзүүлдэг үү гэдэгт хариу өгсөн шүүх хурал өчигдөр АНУ-д боллоо. Эдүгээ 20 настай Кэйли Meta болон YouTube-ийн эсрэг зарга үүсгэсэн бөгөөд тэрбээр эдгээр компанийн платформууд нь өөрсдийн бүтээгдэхүүнээс хүний хамааралтай болгож, донтуулдаг, энэ байдал түүний сэтгэхүйд нөлөөлсөн гэж үзэн зарга мэдүүлэн нөхөн төлбөр шаардсан юм.

Шүүхийн шийдвэрээр Meta компанийн Instagram, Facebook, WhatsApp платформууд, мөн Google-ийн YouTube платформ нь зориудаар өөрийн бүтээгдэхүүнээс хамааралтай байхаар алгоритм ажиллуулж, улмаар нэхэмжлэгч 20 настай эмэгтэй сэтгэхүйд сөргөөр нөлөөлсөн гэж үзлээ. Нөхөн төлбөрийн хэмжээг $3 сая гэж шүүх тогтоолоо.

Meta болон Google шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдээд давж заалдах болно гэлээ. Meta компанийн өмгөөлөгчид нэхэмжлэгч Кейли бага насандаа хүнд амьдралыг туулсан нь сэтгэхүйн байдлынх шалтгаан болсон болохоос бага наснаасаа сошиал суваг ашигласан нь шалтгаан биш гэсэн тайлбарыг хийсэн байна. “Бид шүүхийн шийдвэрийг хүндэлж байна, гэхдээ бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна, эрх зүйн хувьд цаашид авах алхмуудынхаа талаар бид ярилцаж байна” хэмээн Meta-гийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн дараа мэдэгджээ.

Харин Google-ийн өмгөөлөгч “Бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас давж заалдана. Энэ хэрэг дээр YouTube зорилго, утга учрыг буруугаар тайлбарлаж байна, энэ бол сошиал сүлжээ биш, YouTube бол видео бичлэгийг дамжуулдаг платформ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Шүүгчид энэ хэргийн нэхэмжлэгчид учирсан хохирлын 70%-ийн бурууг Meta, 30%-ийг YouTube хариуцах ёстой гэж үзсэн байна. Энэ нь нэхэмжлэгч Кейлид төлөх нөхөн төлбөр юм. Харин хоёр компанид ногдох торгуулийн хэмжээг шүүх дараа тогтоох бөгөөд зарга үүсгэсэн Калифорни мужийн хуулийн заалтаар авч үзвэл торгуулийн хэмжээ $30 сая хүрч болохоор байгаа юм.

Калифорни мужийн шүүхийн энэ шийдвэр нь АНУ-ын шүүхийн практикт шинэ жишиг тогтоож байна. Бага насны хүүхдүүдэд үзүүлж буй сошиал сүлжээний сөрөг нөлөөллийн талаар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа бөгөөд энэ жишгийн дараа шүүхэд очих зарга эрс нэмэгдэх нь тодорхой болоод байна.

 

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20