НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол-Японы стратегийн түншлэл ирээдүйд хүний хөгжилд чиглэх үү?
АНАЛИЗ

Монгол-Японы стратегийн түншлэл ирээдүйд хүний хөгжилд чиглэх үү?

2026 оны 6-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улс, Япон Улстай найрсаг харилцаа, хөгжлийн хамтын ажиллагаа, гуравдагч хөршийн идэвхтэй харилцаатай билээ. Тэгвэл энэхүү стратегийн түншлэл нь Монголын ирээдүйн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх юм.

Дэлхий дахин геополитикийн өрсөлдөөн, худалдааны шинэ сорилтууд, технологийн огцом өөрчлөлтийн үеийг туулж байна. Улс орнууд хөгжлийг зөвхөн байгалийн баялаг бус, харин мэдлэг, инноваци, технологи, хүний капитал гэж тодорхойлж буй.

Токио хотноо болсон “Азийн ирээдүй” олон улсын форумаар бүс нутгийн улс орнуудын удирдагчид, бодлого боловсруулагчид тогтвортой хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвар, технологийн шилжилтийн талаар хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлгийн гол санаа нь ирээдүйн өрсөлдөөнд улс орнуудын амжилтыг хүний хөгжил, инноваци, технологийн чадамж тодорхойлох болно гэдэгт төвлөрч байв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсоор уулзах үеэрээ хоёр улсын хамтын ажиллагааны дараагийн чиглэл нь хүний хөгжил, технологи, инновацид төвлөрөх шаардлагатайг онцолсон нь орчин цагийн энэхүү өөрчлөлттэй бүрэн нийцэж байна.

Монгол Улсын хувьд хөгжлийн дараагийн том асуулт нь байгалийн баялгаа хэрхэн ашиглах вэ гэдгээс гадна мэдлэгт суурилсан эдийн засаг руу хэрхэн шилжих тухай юм. Монгол, Японы харилцаа энэ асуултын хариултын нэг хэсэг гэж хэлж болно

Япон Улс 1990-ээд оны эхэн үед Монгол Улсыг ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжихэд тууштай дэмжлэг үзүүлсэн орны нэг юм. Тухайн үед үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүд нь өнөөгийн Монголын хөгжлийн суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсан билээ.

Энэ урт хугацааны итгэлцэл дээр тулгуурлан хоёр улс гуравдагч хөрш орнуудаас хамгийн түрүүнд стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, өнөөдөр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Гэхдээ ирээдүйд энэхүү хамтын ажиллагааны үнэ цэнийг зөвхөн дипломат харилцаа эсвэл хөгжлийн тусламжаар хэмжих боломжгүй юм.

Япон Улс газрын доорх баялгаар бус боловсрол, хөдөлмөрийн бүтээмж, технологийн хөгжил, инновацид тулгуурлан дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын нэг болж чадсан.

Монгол Улсын хувьд ч эдийн засгаа төрөлжүүлэх, өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, технологийн чадавхаа нэмэгдүүлэх, хүний капиталаа хөгжүүлэх нь хөгжлийн дараагийн шатны гол бодлого болох ёстой.

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон технологийн компаниуд, судалгааны байгууллагууд болон олон улсын байгууллагад ажиллаж буй Монгол залуусын тоо нэмэгдэж байна. Тэдний амжилт нь Монгол Улс дэлхийн түвшний ур чадвартай хүний нөөцөөр дамжуулан олон улсын өрсөлдөөнд оролцох бүрэн боломжтойг харуулж байна. Гэвч энэ боломжийг системтэй бодлого, чанартай боловсрол, олон улсын хамтын ажиллагаагаар дэмжих шаардлагатай.

Энэ хүрээнд Япон Улстай боловсрол, шинжлэх ухаан, инженерчлэл, хиймэл оюун ухаан, инновацын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монголын дараагийн үеийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Токиод болсон уулзалтуудын хамгийн чухал үр дүн нь шинэ гэрээ, шинэ төсөл биш. Харин хоёр улсын харилцааны дараагийн үе шат хүний хөгжил, технологи, инновацид чиглэх ёстой гэсэн нийтлэг ойлголт улам баталгаажиж буй юм.

Өнгөрсөн 30 жилд Монгол, Япон хоёр улс дэд бүтэц, хөгжлийн хамтын ажиллагааны бат бөх суурийг хамтдаа бүтээсэн. Харин дараагийн 30 жилд хүний хөгжил, технологи, инновацид тулгуурласан ирээдүйг хамтдаа бүтээх боломж өмнө нь байгаагүйгээр нээлттэй байна.

Монголын ирээдүйн хамгийн том баялаг нь газрын хэвлий дэх нөөц биш, харин дэлхийтэй өрсөлдөх чадвартай хүмүүс байх ёстой. Япон-Монголын стратегийн түншлэлийн гол зорилго ч үүнд оршиж байна.

Х.ХУЛАН

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20