НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголчууд хүртэх ёстойгоо хүртэх ёстой!
АНАЛИЗ

Монголчууд хүртэх ёстойгоо хүртэх ёстой!

2026 оны 5-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Муу ёрлож байгаа юм биш, тог таг зогсох нь хэзээ мөдгүй болсон. Ирэх өвөл илүү хүнд өвөл болохыг ч Эрчим хүний сайд Б.Найдалаа энд, тэндгүй ярьж яваа. Энэ нь нэг талаар бодит үнэнтэй эвлэрсэн хүний үг. Нөгөө талаар эртнээс “амиа хамгаалж” буй үйлдэл. Дөрвөн жил хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж ирсэн Б.Чойжилсүрэнгийн арга барагдсандаа огцрох өргөдлөө өгсөн юм биш.

Эрчим хүчний салбар авлига, хулгай ил болсон тул аргагүйн эрхэнд албан тушаалаасаа огцорсон хэрэг. Бүхэл бүтэн 10 аймгийн дулааны станцыг “алга” болгочихсон хүн огцроод зогсохгүй уг нь хууль, хүчнийхэнд шалгуулах ёстой.

Учир нь, 10 аймгийн дулааны станцын мөнгийг “аваад идчихсэн” хүмүүс нь Б.Чойжилсүрэнгийн найз нөхөд, хамтран зүтгэгчид. Тэд Б.Чойжилсүрэнгийн хамар дороос хулгай, луйвар хийж байхад салбарын сайд нь хараагүй, мэдээгүй явсан гэвэл түүн шиг худал үг байхгүй.

Монгол Улсад эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр эсрэгээрээ цахилгаан станцуудын ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Хөгшин станцууд нь хэзээ мөдгүй таг зогсоход бэлэн болсон.

Монголд өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг. Тэр утгаараа цахилгаан, дулааны станцууд өвлийн улиралд илүү ачаалалтай ажилладаг. Харамсалтай нь, үеэ өнгөрөөсөн цахилгаан, дулааны станцууд нь эхнээсээ дэлбэрч, хүний амь эрсэдсэн хэрэг ч гарсан билээ.

Монголыг цахилгаан, дулаанаар хангадаг гол гурван станц 1961-1983 онд ашиглалтад орсон. Эдгээр станцын ашиглалтын дундаж хугацаа 25-30 жилээр хэтэрчихсэн, үндсэн техник хэрэгслүүд нь элэгдэж, хорогдсон гэвэл, улсаараа хөлдөх нь цаг хугацааны асуудал болсон гэсэн үг.

ДЦС II нь 1961 онд ашиглалтанд орсон цагаас хойш тасралтгүй 65 жилийн турш үйл ажиллагаа явуулж бөгөөд техник тоног төхөөрөмжийн хувьд ашиглалтын хугацаа хэтэрсэн.  

Тус станцын 26.4 га талбайд 300МВт цахилгаан, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай “ДЦС 5”-ыг барихаар төлөвлөж, 65 жилийн турш хуримтлагдсан нэг сая орчим куб метр үнсийг Морингийн давааны зөвшөөрөгдсөн тусгай бүс рүү зөөвөрлөж эхэлсэн. Шинээр баригдах “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь нийт $658.6 саяын өртөгтэй, НЗДТГ-аас шалгаруулсан Кампучийн “Митайм интернэйшнл” ХХК төр-хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болсон.

ДЦС-III цахилгаан, дулаанаар Монгол Улсын хангаж эхэлснээс хойш 58 жил өнгөрчээ. Төхөөрөмжийн элэгдэл нь 90%-д хүрсэн. Зарим турбины хугацаа бүрэн дуусаж, маш өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. 2025 оны зургадугаар сард төлөвлөгөөт зогсолтын үеэр IX зууханд томоохон хэмжээний осол гарч, хүний амь нас эрсэдсэн бий.

Хамтарсан Засгийн газрын үед ДЦС III-ын өргөтгөлийн зураг төслийг ОХУ-ын “Интер РАО Экспорт” компаниар $20 саяар хийлгэхээр болсон. Мөн станцын өргөтгөлийг 1.3 тэрбум еврогоор санхүүжүүлэх асуудал нэлээд шүүмжлэл дагуулж байв. Энэ талаар Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн “Манай тендерийн хуулиар "ДЦС-3" нээлттэй тендер зарлавал ОХУ-ын компани шалгарахгүй байх магадлалтай. Тиймээс ОХУ-ын компанийг шалгаруулахын тулд Засгийн газрын хэлэлцээрээр оруулж ирж байна. ОХУ-ын экспортын зээлээр хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-ийг нь ОХУ-ын тоног төхөөрөмжид зориулж хийхээс өөр аргагүй болсон. Зураг төсвийг Тендерийн хуулийн дагуу биш Засгийн газрын хоорондын хэлэлцээр байгуулж үзэхээр болсон” гэж байв. Одоогийн байдлаар компанийн нийт өр 37.5 тэрбум төгрөгт байгаа бол авлагын хэмжээ нь 38 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

ДЦС-IV ашиглалтад ороод 43 жил ажиллаж байна. Элэгдэл нь 70-80%-тай. Өвлийн оргил ачааллын үед бүх 8 зуух нь 100% ачаалалтай ажилладаг, ямар ч бэлтгэл зуухгүй. Ердөө нэг зуух доголдоход л хот хөлдөх өндөр эрсдэлтэй. Ес дэх зуух барих 300 тэрбум төгрөг түүнийг сайд хийсэн дөрвөн жилийн хугацаанд “олдохгүй” байгааг Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн мөн хэвлэлийнхэнд хэлж байсан. Гэвч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төсөв нийтдээ 125 их наяд төгрөг болж байв.

Өнөөгийн байдлаар тус станцын хуримтлагдсан өр төлбөр 78.4 тэрбум төгрөг байна. Засгийн газрын шалгалтаар станцын дотоод менежмент үр ашиггүй, үрэлгэн зардал ихтэй байгаа нь тогтоогджээ.

Эрчим хүч бол зөвхөн хэрэглээ биш, улс орны аюулгүй байдал. Тэр тусмаа уранаас эрчим хүч үйлдвэрлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Харамсалтай нь, уран гэхээр зургаан хөлтэй ямаагаар айлгадаг хөршийн тархи  угаалтдаа тархиа угаалгаад байвал монголчууд хүртэх ёстойгоо л хүртэх ёстой гэсэн үг юм.

Э.ЖАГАР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20