НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Монполимет”-ийн дансыг нээжээ
АНАЛИЗ

“Монполимет”-ийн дансыг нээжээ

2026 оны 4-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Н.Учралын Засгийн газрын анхны хуралдаанаар 12 мянган аж, ахуйн нэгжийн дансыг нээхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор “Монполимет” группын ерөнхий захирал Н.Мөнхнасан “Шинэ Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн хаагдсан данснуудыг нээх шийдвэр гаргасан байна. Монцементийн 2 данс хаалттай хэвээр байгаа ба Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу нээнэ хэмээн итгэж сууна. Бид хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлдөг, хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг түүчээлэн салбартаа олон улсын сайн жишиг тогтоохын төлөө хичээн ажилласаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч хамт олон юм. Бидний дансыг хаах ямар ч шалтгаан байхгүй.

Монцементийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасан татварын дэмжлэгийг 11 жилийн турш авч чадаагүй, энэ хугацаанд 14 удаа данс хаах мэдэгдэл авч, 2 удаа данснаас зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгө татагдаж байсан тохиолдлууд бий. Тасралтгүй данс хаах мэдэгдэл, дарамт шахалт ирсээр байсан ийм нөхцөлд арга буюу НӨАТ-ын илүү төлөлтөөс суутган тооцуулах хүсэлтийг гаргахад баталгаажуулах, систем хөгжүүлэх зэрэг 2 жил гаруй хугацаа мөн л зарцуулагдсан.  Энэ мэт хуулийн гажуудал нь Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломж бололцоог хааж буй бөгөөд цаашид батлагдах хуулиуд, татварын багц хуулийн шинэчлэлийг дорвитой бөгөөд аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болохуйцаар мөн хоорондоо уялдаатай хийгдэх нь нэн чухал байгааг шинэ засаг ойлгож ард иргэд аж ахуйн нэгжийнхээ төлөө Монголын Засгийн газар баймаар байна” гэдгийг нүүр номдоо бичсэн. Тэгвэл Засгийн газрын шийдвэрийн дагуу гаалийн байгууллагаас тус группын дансыг нээсэн байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна