НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Москвагийн сонгуульд барьсан сюрприз: Украин шинэ зэвсгээрээ цохилт өглөө
АНАЛИЗ

Москвагийн сонгуульд барьсан сюрприз: Украин шинэ зэвсгээрээ цохилт өглөө

2026 оны 9-р сарын 20
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн сүүлчийн өдөр Украины зүгээс Москва хот болон Оросын бусад бүс нутгууд руу зуу зуун дрон илгээж, дөрөв гаруй жил үргэлжилж буй энэхүү өргөн хүрээний дайнд анх удаа баллистик пуужин ашигласан томоохон довтолгоог хийлээ.  

Оросын эрх баригчдын мэдээлснээр уг халдлагын улмаас дор хаяж хоёр хүн амь үрэгдэж, газрын тос боловсруулах бас нэг үйлдвэр гэмтсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагад Оросын "эрчим хүчний гол байгууламжуудын нэг" өртсөнийг баталжээ.

Зеленский мэдэгдэхдээ, халдлагад Украинд дотооддоо үйлдвэрлэсэн ойрын тусгалтай "Пеликан" баллистик пуужинг ашигласан гэв. Тус пуужин нь ойролцоогоор 350 км тусгалтай тул Москвад шууд хүрэх боломжгүй боловч цохилтын цогц ажиллагааны нэг хэсэг болгон ашиглагдсан байна.

Баллистик пуужин нь агаар дахь сүүлчийн шатандаа дууны хурднаас хэд дахин хурдан ниссэнээр устган замаас нь зайлуулахад туйлын хүндрэлтэй байдаг. Түүнчлэн Москва руу цохилт өгөхдөө алсын тусгалт "Фламинго" (Flamingo) алавчтай пуужин болон дронуудыг хамтад нь ашигласан болохоо мэдээлэв.  Баллистик пуужин гэдэг нь маш өндөрт (сансрын захад дөхөж) гараад, эргээд бай болон ирэхдээ дууны хурднаас хэд дахин хурдан доошилдог. Тиймээс Оросын агаараас хамгаалах системд үүнийг амжиж устгах хугацаа огт олддоггүй, туйлын аюултай байдаг. Пеликан нь 350 км орчим тусгалтай тул Москва руу шууд хүрээгүй ч Оросын эдийн засгийн чухал объектуудыг сүйтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Энэхүү үйл явдал яагаад ийм онцгой чухал вэ гэвэл АНУ болон өрнөдийн орнууд өөрсдийн өгсөн алсын тусгалт пуужингаар Оросын гүн рүү цохилт өгөхийг хориглодог байсан. Харин Украин өөрсдөө "Пеликан", "Фламинго" зэрэг пуужинг үйлдвэрлэснээр Оросын гүн рүү бие даан цохилт өгөх чадамжтай болсноо харууллаа. Баллистик пуужингийн довтолгоо Оросын агаараас хамгаалах системд том цохилт болов.

Амбан захирагч Андрей Воробьевын мэдээлснээр халдлагын үеэр 44 настай эмэгтэй болон настан эрэгтэй гэсэн хоёр хүн амь үрэгдэж, дрон 21 давхар орон сууцны барилга дээр унасны улмаас гал гарч, 400 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Мөн Москвагийн Капотня дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг хэсэг цохилтод өртөж зарим гэмтэл авсан бөгөөд онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байна.Украин сүүлийн саруудад Оросын цэргийн санхүүжилтийн гол эх үүсвэр болсон эрчим хүчний дэд бүтцүүдэд алсын тусгалт дроноор цохилт өгөх ажиллагаагаа эрс идэвхжүүлээд байгаа юм.

Үндсэндээ, Москва шиг хамгийн сайн хамгаалалттай хотод хэдэн зуун дрон ба пуужин зэрэг цөмрөн орж ирсэн нь Оросын агаарын хамгаалалт ачааллаа дийлэхгүй байгааг харуулав.

Нөгөөтэйгүүр Кремльд сэтгэл зүйн дарамт үзүүлж байна.  Дайны гал түймэр зөвхөн Украины нутагт биш, Москвагийн иргэдийн цонхны цаана аль хэдийн ирснийг энэ явдал санууллаа.

Москва хотын мөнхийн дарга Сергей Собянин хэлэхдээ, агаарын довтолгооноос хамгаалах системүүд нийт 1600 гаруй дроныг саатуулсны 450 орчим нь Москваг чиглэж байсан гэжээ. Тэрбээр энэхүү довтолгоог Оросын гурав хоног үргэлжилж буй сонгуулийн ажиллагааг тасалдуулах зорилготой "урьд өмнө байгаагүй халдлага" хэмээн буруутгасан байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!

Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!

Х.Нямбаатар хотын дарга байхдаа нийслэлийн торгууль, татварыг 2-10 дахин нэмсэн

Х.Нямбаатар хотын дарга байхдаа нийслэлийн торгууль, татварыг 2-10 дахин нэмсэн

Эдгээр ажилчид хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь ажлыг булааж мэдэх роботуудыг сургахад тусалж байна

Эдгээр ажилчид хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь ажлыг булааж мэдэх роботуудыг сургахад тусалж байна