НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Номтойбаярын зөвлөх асан МИАТ-ийн гүйцэтгэх захиралд горилж байна
МЭДЭЭ

Н.Номтойбаярын зөвлөх асан МИАТ-ийн гүйцэтгэх захиралд горилж байна

2025 оны 11-р сарын 30
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Г.Занданшатарын Засгийн газар төрийн өмчит компаниудад реформ хийхээ зарласан. Үр ашиггүй, алдагдалтай ажилладаг төрийн өмчийг цөөлөх, олон нийтийн хяналт оруулж ирэх, IPO хийх зэргээр өөрчлөлт хийхээ зарласан. Энэ хүрээнд зарим төрийн өмчит компанийн удирдлагыг өөрчлөхөөр болжээ. Засгийн газрын хуралдаанаас компаниа алдагдалтай ажиллуулсан гэх үндэслэлээр МИАТ-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Төлөөлөн удирдах зөвлөлд нь өгсөн. Б.Мөнхтамир нь МАН дахь Харвард бүлэглэлийнх. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нартай АНУ-д хамт суралцаж байсан гэдэг.

Түүнтэй холбоотой хууль бус асуудлууд олон байгаа, тиймээс “Эрчим Монгол” компанийн зүгээс МИАТ-т олон улсын аудит оруулах шаардлагатай гэсэн санал гаргасан байна.

Түүний оронд Н.Тэлмэнийг томилуулахаар АТГ-т материалыг нь хүргүүлсэн гэх албан бус мэдээлэл бий. Н.Тэлмэн нь УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. Мөн “МАК” компанид ажиллаж байсан гэх хувийн намтартай. Тэрбээр өдгөө Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг аж.

Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар идэвхийлэн зүтгэж явсан Н.Номтойбаяр гэнэт чимээгүй болсон нь зөвлөхөө МИАТ-ийн гүйцэтгэх захирал болгохоор тохирсон байхыг үгүйсгэхгүй.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгуулийн өмнө “Женко, Л.Оюун-Эрдэнэ нартай тэмцэнэ” гэсэн түүний байр суурь өдгөө зуун хувь өөрчлөгдсөн болохоо өнгөрсөн өдрүүдийн МАН-ын зодооноор харуулсан, таниулсан байдаг.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.

Oct 19, 2026

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв

Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа