НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
НҮБ: Ираны дайны үр дагавар 32 сая хүнийг ядуурал руу хөтөлнө
АНАЛИЗ

НҮБ: Ираны дайны үр дагавар 32 сая хүнийг ядуурал руу хөтөлнө

2026 оны 4-р сарын 14
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

АНУ-Израилийн Иранд өдөөсөн дайны улмаас учрах эдийн засгийн хохирол нь дэлхий даяар 32 сая хүнийг ядууралд хүргэж болзошгүй хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинэ тайланд дурджээ. Дайны хор хохирлыг хөгжиж буй орны иргэд илүүтэй мэдэрнэ гэжээ.

Тайланд дурдаснаар Ираны дайн араасаа гурвалсан шоок дагуулна, эдгээр нь эрчим хүчний, хүнсний, эдийн засгийн өсөлт саарах шоок байх ажээ.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн үзэж байгаагаар Ираны дайн нь дэлхий дахины өнөөгийн хүрсэн эдийн засгийн бүхий л амжилтыг нураах бөгөөд үр дагаврыг нь бүхий л бүс нутагт мэдрэх болно гэжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроо “Ийм зөрчил хөгжлийг хойш татдаг. Дайн дууссан ч гэсэн үр дагавар нь урт хугацаанд байх болно. Бодит үр дагаврыг бид аль хэдийнэ харж, мэдэрч байна. Үр дагавар нь буурай хөгжилтэй орнуудад илүүтэй мэдрэгдэж, ард иргэдийг нь улам ядууруулах болно. Улам ядуурах иргэд нь дөнгөж ядуурлын заагаас гарч ирсэн иргэд байх болно” хэмээн хэлжээ.

Дайн эхэлснээс хойших 6 долоо хоногт эрчим хүчний эх үүсвэрийн үнэ огцом өсөөд байгаа. Ормузын хоолойг боомилсноос үүссэн нөхцөл байдал нь хөгжиж буй орнуудад удаан хугацаанд тэсрэхээх цагийг нь тохируулсан бөмбөг шиг байх болно хэмээн The Guardian анхааруулжээ. Ялангуяа далайн тээврээс шалтгаалсан хүнсний хангамж, тариалангийн бордооны нийлүүлэлт зэрэг нь тэсрэх бөмбөг болно гэж шигжээчид зүйрлэжээ.

Ойрын хугацаанд Ойрхи Дорнодод энх тайван тогтлоо ч гэсэн эдийн засгийн үр дагавар нь дэлхийн эдийн засагт хор хөнөөлтэй байх болно гэдгийг ОУВС анхааруулсан.

Энэ өдрүүдэд дэлхийн лидерүүд Вашингтон хотноо ОУВС-гийн ээлжит чуулганд оролцохоор цуглаад байгаа бөгөөд чуулганд оролцогчид дайны үр дагаврыг зөөллөх талаар бодитой, дорвитой шийдэлд хүрэх ёстой гэсэн уриалгыг олон улс орон гаргаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурдсанаар Ираны дайны үр дагаврыг зөөллөхөд дор хаяж $6 тэрбум хэрэгтэй ажээ. Үүнээс гадна хүнсний болоод цахилгаан эрчим хүчний ваучер зэрэг хөтөлбөрийг эмзэг хэсгийнхэнд зориулан тараах зэрэг арга хэмжээ авахыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр санал болгожээ. Гэхдээ энэ татаасын арга хэмжээг оновчтой хийж, бүх нийтийнх болгон хавтгайруулахгүй байхын чухлыг онцолжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 32 сая хүн гэсэн тооцоогоо Дэлхийн банкны $8.30-аас бага орлоготой хүнийг ядууд тооцох аргачлалд үндэслэн гаргасан байна.

Ядууралд хамгийн түрүүнд өртөх орнууд нь юун түрүүн эрчим хүчний эх үүсвэрийн хараат орнууд байх ажээ.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна