НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ
АНАЛИЗ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

2026 оны 10-р сарын 5
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

ОХУ тус лабораторийн ажилтны нас барсан шалтгааныг “тодорхойгүй уушгины үрэвсэл”-тэй холбон тайлбарлаж байна.

Al Jazeera (2026-10-05)

Сибирийн Эрхүү мужийн тахал судлалын хүрээлэнгийн нэгэн ажилтан уушгины тахлын халдварын улмаас нас барсан байж магадгүй талаар тус бүс нутгийн албаны хүмүүс мэдээлэв. Үүнтэй холбогдуулан хэдэн арван хүнийг тусгаарлаад байгаа юм.

Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Бямба гаригт өөрийн Telegram сувагтаа хөрш Эрхүү мужид нэгэн эмэгтэй “тахлын улмаас нас барсан байж магадгүй” гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Цыденов орон нутгийн иргэдийг тайван байхыг уриалж, тус эмэгтэй Буриад руу зорчоогүй болохыг Оросын эрх баригчид баталсан гэдгийг онцолжээ.

Оросын албан ёсны ТАСС агентлагийн Ням гаригт мэдээлснээр, тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах "Роспотребнадзор" байгууллага Сибирь ба Алс Дорнодын тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний Эрхүүгийн хүрээлэнгийн нэгэн ажилтан "шалтгаан нь тодорхойгүй уушгины үрэвсэл" гэж оношлогдсон тухай мэдэгдсэн байна.

Мөн тус байгууллагаас өвчтөнөөс авсан сорьцоос түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бичил биетэн илрээгүй гэж мэдэгдэв. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Эрхүүгийн эрх баригчид 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад аваад байна.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент "Аль-Жазира" агентлагт өгсөн мэдэгдэлдээ "Вашингтон уг нөхцөл байдлыг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон бусад салбар хоорондын түншүүдийн хамт анхааралтай ажиглаж байна" гэжээ. Мөн "Бид Оросын эрх баригчдыг үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай, нээлттэй хуваалцахыг уриалж байна" гэж Төрийн департаментын төлөөлөгч онцолсон байна.

Уушгины тахал нь ихэвчлэн жижиг хөхтөн амьтад болон тэдний бөөсөнд агуулагддаг Yersinia pestis бактериар үүсгэгддэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр тахал нь маш өндөр халдвартай бөгөөд эрт үед нь эмчлэхгүй бол амь насанд аюултай байдаг.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар нас барсан эмэгтэй нь лабораторийн техникчээр ажиллаж байсан 28 настай Дарья Шипилова болох нь тогтоогджээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна