НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ОХУ ялалтын баяртаа цэргийн техник оролцуулахгүй!
АНАЛИЗ

ОХУ ялалтын баяртаа цэргийн техник оролцуулахгүй!

2026 оны 5-р сарын 4
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

www.reuters.com

Оросын эрх баригчид жил бүрийн 5-р сарын 9-нд Улаан талбайд зохион байгуулдаг Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын цэргийн парадыг энэ жил "цомхон" хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ. Кремлийн зүгээс Лхагва гаригт гаргасан албан ёсны мэдэгдэлдээ, Украины зүгээс ирэх халдлага, хорлон сүйтгэх ажиллагааны эрсдэл нэмэгдсэн тул уламжлалт хүнд зэвсэг, цэргийн техникийн үзүүлбэрийг цуцалж байгаагаа онцоллоо.

Москва хотын зүрхэнд орших Улаан талбайд болдог энэхүү ёслол нь Оросын ард түмний хувьд үндэсний эв нэгдэл, цэрэг-техникийн хүчин чадлын бэлгэдэл болсон хамгийн чухал үйл явдал юм. Нацист Германыг бут ниргэсэн түүхэн ялалтыг тэмдэглэх энэ өдөр Орос болон Украины ард түмэн хамтдаа байсан Зөвлөлт холбоот улс нийт 27 сая хүнээ алдсан гашуун түүхийг эргэн дурсдаг билээ.

Сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч Владимир Путин энэхүү баярыг ашиглан тив алгасагч баллистик пуужин, хамгийн сүүлийн үеийн танкуудаа үзүүлж, одоо тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг дэмжих олон нийтийн уур амьсгалыг бүрдүүлдэг байв. Гэвч энэ жил ОХУ-ын Батлан хамгаалах яам "байлдааны талбар дахь нөхцөл байдал"-ыг харгалзан цэргийн техник оролцуулахгүй гэж мэдэгдсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Украины талыг "террорист үйл ажиллагаа" явуулж байна хэмээн буруутгав. Тэрбээр "Дайны талбарт өдөр бүр байр сууриа алдаж, ялагдаж буй Киевийн дэглэм одоо террорист арга барилд шилжлээ. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулыг саармагжуулах бүх талын арга хэмжээг авч байна" гэжээ.

Одоогийн байдлаар АНУ-ын зүгээс зуучилж байсан энхийн хэлэлцээ бүрэн зогсонги байдалд ороод байна. Вашингтон гол анхаарлаа Иран болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнд хандуулах болсон энэ үед Орос улс Украины фронт дээр бага багаар урагшилж буйгаа мэдээлж байгаа. Харин Украины зүгээс Оросын нутаг дэвсгэр дэх стратегийн чухал объектууд болох боомт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд нисгэгчгүй онгоцоор амжилттай цохилт өгсөөр байна.

Москва хот өөрөө Украины дронуудын бай болж, нийслэл орчимд Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудын амь насанд халдах оролдлого хэд хэдэн удаа гарсан. Эдгээр халдлагуудын заримыг нь Киев өөрийн ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол заримыг нь үгүйсгэдэг. Ийм нөхцөлд Улаан талбайд нүсэр парад зохион байгуулах нь Украины алсын тусгалтай дронуудын хувьд "маш ашигтай бай" болох эрсдэлтэйг шинжээчид сануулж байна.

Кремлийн шийдвэр Оросын дотоодод болон гадаадад янз бүрийн байр суурь дагууллаа. Кремлийн илтгэл бичигч асан, одоогийн "гадаадын агент" Аббас Галлямов нийгмийн сүлжээндээ энэхүү шийдвэрийг егөөдөн "Тэд бослого гарахаас айж байна уу? Эсвэл бүх техник нь фронт дээр шатаад дуусчихсан уу?" хэмээн бичжээ.

Их Британийн Батлан хамгаалахын атташе асан Жон Фореманы хэлснээр, 2025 оны 80 жилийн ойн баярт 11000 цэрэг, 150 гаруй техник оролцсон нь Оросын хувьд маш чухал ач холбогдолтой байсан. Гэтэл энэ жил ийнхүү ухарч байгаа нь фронтын нөхцөл байдал хүнд байгааг илтгэж байна гэв. Тэрбээр нэмж хэлэхдээ "Оросууд эдийн засгийн хүндрэл, хязгааргүй үргэлжлэх дайн, интернет үйлчилгээний тасалдал зэргээс залхаж байна. Ийм үед хэт нүсэр баяр тэмдэглэх нь олон нийтийн дургүйцлийг хүргэж болзошгүй" гэжээ.

Оросын хамгийн том хэлэлцүүлгийн талбар болох Telegram сувгуудаар иргэд энэ талаар маш идэвхтэй маргаж байна. Зарим нь цэргийн техникгүй парадыг "утгагүй, хачирхалтай" гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь "жинхэнэ баяр ялалт ирсэн цагт л болно" хэмээн өөрсдийгөө тайвшруулж байна. Гэвч "Тэр ялалт нь хэзээ ирэх вэ?" гэдэг асуулт Оросын нийгэмд хариултгүй хэвээр үлдлээ.

Энэхүү мэдээ нь Оросын дотоод нөхцөл байдал болон Украины дайны тав дахь жилийн бодит дүр зургийг харуулсан Ройтерс агентлагийн сурвалжилгад үндэслэгдсэн болно.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20