НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оросын “СУВЕРЕН ИНТЕРНЭТ”
АНАЛИЗ|Геополитик

Оросын “СУВЕРЕН ИНТЕРНЭТ”

2025 оны 12-р сарын 16
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Орос дэлхийн хамгийн том газар нутаг дээрх хаалттай нийгмийн орхигдсон ард түмэнтэй улс боллоо.

Оросын Томск хотод “Roblox”-ыг хаахыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр /2025.12.14/-нд болсныг орон нутгийн иргэд мэдээлжээ. Жагсаал эхлэхээс өмнө нэг оролцогчийг баривчилсан гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Жагсаалыг богинохон хугацаанд хүч түрэмгийлэн зогсоосон байна.

Хүмүүс "Roblox-г буцааж өг", "Хориглох, хаах нь таны чадах зүйл", "Roblox-ыг хаахыг эсэргүүцэж байна" гэсэн эсэргүүцлийни лоозон барьсан байжээ. Жагсагчдыг цагдаагийн баг бүхэлд нь хянасан байна.

ОХУ 2017 онд Цахим орчинд иргэний эрх зүйг хангах хамгаалах нэртэй хуулийг баталсан. Хуулийн төслийг Дум-аар дэмжихийг Оросын тролл голдуу иргэд ихээхэн дэмжсэн. Энэ хуулийн уршгаар Оросын ард түмэн дэлхийн мэдээллээс тасарчээ. Үндсэндээ, Оросын ард иргэд дэлхийн интернет орчны мэдээ мэдээлэл, энтертаймент, тоглоомын ертөнц, холбоо харилцаа, технологийн ертөнцөөс хаягдсан гэхэд хилсдэхгүй.

ДАМ СЕРВЕРИЙН ХЯНАЛТ НЬ ХЯЗГААРЛАЛТ

VPN (Виртуал хувийн сүлжээ) ашиглахыг албаныхан хязгаарлах, эсэргүүцэх бодлого явуулах болсон. Оросууд VPN-гүйгээр хаагдсан сайтууд руу орох улам хэцүү болж байна. 

Facebook, Instagram, YouTube руу оросууд ороход хэцүү болсон. 2024 онд Оросын харилцаа холбооны газар Discord-ийг албан ёсоор блокложээ. Шалтаг нь хууль бус гэх шийдвэр.

Cloudflare CDN-д суурилсан олон гадаад сайтууд (хурдтай ажилладаг үйлчилгээ) болон BBC, Deutsche Welle, Voice of America, Meduza удаан хугацааны хоригт орсон.

Оросын холбооны харилцаа холбооны хяналтын байгууллага Roskomnadzor нь экстремист агуулга, ёс суртахууны сөрөг нөлөө, үндэсний аюулгүй байдал гэх шалтгаанаар гадны платформуудыг хаадаг гэж тайлбарладаг. Харин шүүмжлэгчид энэ хязгаарлалт нь улс дотроо мэдээллийн ертөнцийг хянах, улс төрийн эсэргүүцлийг дарах, өөр бодолтой мэдээллийг хаах арга гэж тайлбарладаг. Оросын “RuNet” интернет бүтэц өөрөө улам тусгаарлагдаж байна. Орос нь “суверен интернет” буюу устөрөгч интернет бүтэц бий болгож, бүх гадаад мэдээллийг хянах, чиглүүлэх технологи руу шилжиж байна. Кремль нь гадаад сайт руу холбогдох холболтуудыг удирдах, хандалтыг хаах, удаашруулах, Засгийн газрын өөр сайт, үйлчилгээ л илүү хурдан, лавшгүй нэвтрэх боломжтой гэх мэт пропагандад шилжиж байна. 

Тодруулга:

  • Оросод: Фэйсбүүк-бүрэн хаагдсан

  • Инстаграм- бүрэн хаагдсан

  • Твиттер- хаагдсан

  • Снэпчат- хязгаарлагдсан

  • Линкдин- хаагдсан

  • ТикТок- хэсэгчлэн хаагдсан

  • YouTube- маш их удаашруулсан/хаагдсан бүсүүдтэй

  • Netflix- Оросоос гарсан (ажиллахгүй)

  • Twitch- хязгаарлагдсан

  • Roblox- 2025 онд бүрэн хаагдсан

  • Вотсапп- хязгаарлагдсан

  • Telegram- хяналттай (зарим суваг хаагддаг)

  • Discord- бүрэн хаагдсан

  • Signal- хаагдсан

  • Viber- хязгаарлагдсан

  • Google News- хязгаарлагдсан

  • Google Play- зарим апп хаагдсан

  • Apple FaceTime FaceTime- хязгаарлагдсан

  • Cloudflare-based sites- олноор хаагдсан

  • Most VPN services- хаагдсан эсвэл ажиллахгүй

  • Tor Network- хаагдсан

  • Psiphon Psiphon- блоклогдсон.

Эх сурвалж: Reuters, Washington post, НҮБ-н хүний эрхийн тайлан.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20