НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Өвлийн операци: Хоёр чиглэлт Украины армийн стратеги
АНАЛИЗ

Өвлийн операци: Хоёр чиглэлт Украины армийн стратеги

2025 оны 12-р сарын 13
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Украин Купянск хотод Оросын хүчнийг бүслэж, Волга бүсэд эрчим хүчний дэд бүтцэд цохилт өглөө. 2025 оны өвлийн операци эхэлсэнээс хойш Украины батлан хамгаалах хүчин хоёр өөр боловч харилцан уялдаатай стратегийн ажиллагаа хэрэгжүүлж, зүүн фронт болон ОХУ-ын дотоод бүсэд зэрэг дарамт үзүүлсэн тухай цэргийн шинжээчид мэдээлж байна.

Купянск: Олон чиглэлт сөрөг давшилтаар Оросын нэгжүүдийг бүслэв

Харьков мужийн Купянск хотын орчимд Украины цэргийнхэн олон чиглэлээс зохион байгуулалттай сөрөг давшилт явуулж, хот дотор байрласан Оросын цэргийн нэгжүүдийг газрын хангалтаас бүрэн тасалсан гэж Украины Үндэсний гварди болон батлан хамгаалахынхан мэдэгдэв.

“Хартиа” бүрэлдэхүүний төлөөлөгчдийн мэдээлснээр, ажиллагааны гол зорилго нь хот доторх шууд тулгаралтаас зайлсхийж, дайсны хангалт, удирдлага, маневрыг саажуулах байжээ. Энэ хүрээнд Купянскийн хойд хэсгийн хэд хэдэн суурин, ой бүхий бүсийг чөлөөлж, Оскол мөрнөөс цааш Оросын өмнөх давшилтыг ухраасан байна.

Одоогийн байдлаар Купянск дахь Оросын хүчнүүд тусгаарлагдсан хэсгүүдэд хуваагдсан, газрын хангалтын замууд нь Украины галын хяналтад оржээ. Тэд дрон ашигласан хангалтад найдаж байгаа нь урт хугацааны найдвар биш гэж шинжээчид дүгнэж байна.

Украины командлалын мэдээлснээр, намар байгуулсан тусгай хайгуул-цохилтын нэгдсэн бүлэглэл (довтлох, механикжсан, нутаг дэвсгэрийн хамгаалалт, олон улсын сайн дурынхан) нэг удирдлагад ажилласнаар олон чиглэлд тасралтгүй дарамт үзүүлэх боломж бүрджээ.

Волга бүс: Өвлийн операцид алсын тусгалтай дроны болон пуужингийн цохилтод өртөв

2025 оны аравдугаар сард Украины алсын тусгалтай дронууд ОХУ-ын Волга бүсийн чухал эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөн байж болзошгүй тухай OSINT (нээлттэй эх сурвалжийн ) судлаачид мэдээлэв.

Оросын Ульяновск мужийн Вешкайма хотод түр хугацаанд цахилгаан тасалдсан бөгөөд оршин суугчид дэлбэрэлтийн чимээ, цахилгаан гэнэт тасарсан, “ер бусын нисэх төхөөрөмжийн дуу” сонсогдсон гэж мэдүүлжээ. Анхны мэдээллээр 500 кВ-ын дэд станцтай холбогдсон өндөр хүчдэлийн дамжуулах шугам гэмтсэн байж болзошгүй бөгөөд хэдэн зуун мегаваттын хүчин чадал түр саатсан байна.

Украины тал албан ёсоор баталгаажуулаагүй ч, шинжээчид хүнд цас, хүчтэй салхи, радарын харагдах чадвар буурсан өвлийн нөхцөл Оросын агаарын хамгаалалтын үр нөлөөг сулруулсан байж магадгүй гэж үзэж байна.

Өвлийн цохилтын тактик ба стратегийн ач холбогдол

Цэргийн шинжээчдийн үзэж буй Украин өвлийн тусгай тактикуудыг сонирхуулъя.

  • Цас, манан ашигласан бага өндөртэй нислэг

  • Салхины чиглэлийг тооцсон навигаци

  • Олон чиглэлт нислэгийн зам

  • Хуурамч бай (decoy) болон AI-д суурилсан удирдлага

Эдгээр нь Оросын Nebo-M радар, Pantsir-S1 системийн илрүүлэх чадварыг хүндрүүлж болзошгүй.

Волга бүс нь:

  • Цэргийн логистик

  • Түлш тээвэр

  • Төмөр зам

  • Батлан хамгаалах үйлдвэрлэл

  • Төв Оросын цахилгаан түгээлт

гэсэн стратегийн чухал зангилаа бүс тул түр хугацааны саатал ч төмөр замын хөдөлгөөн, зэвсгийн үйлдвэрлэл, цэргийн хангалтад гинжин нөлөө үзүүлдэг.

Нэгдсэн үнэлгээ ба өргөн хүрээний үр дагавар

Хэдийгээр албан ёсны баталгаажуулалт хязгаарлагдмал ч, эдгээр үйл явдал нь 2025 онд ажиглагдсан Украйны өргөн стратегитэй нийцэж байна. Үүнд:

  1. Улирлын байгалийн нөхцөлийг нууцлалд ашиглах

  2. Фронтоос алслагдсан дэд бүтцийг онилох

  3. Хямд дрон ашиглан өндөр үнэтэй байг онилох

  4. Оросын артиллер, логистикийн хэмнэлийг алдагдуулах

Барууны ажиглагчдын үзэж буйгаар, ийм цохилтууд Оросыг агаарын хамгаалалтаа дотоод бүс рүү татах, нөөцөө тарамдуулах, улмаар фронтын дагуух ажиллагааны хурдаа сулруулахад хүргэж байна.

 

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20