НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Популистуудад хэлэх үг: Тонил цаашаа!
ШАР МЭДЭЭ

Популистуудад хэлэх үг: Тонил цаашаа!

2025 оны 12-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Газрын доороо асар их баялагтай улс гэж монголчууд ярьдаг. Гэсэн мөртлөө баялгийнхаа талаар асар буруу ойлголттой явдаг.

Баялаг нь газар дээр алт, мөнгө, зэс, газрын ховор элемент, уранаараа ил цагаан “ялгараад” хэвтэж байдаг юм шиг ойлгодог. Гудамжнаас хэн нэгний хаясан түрийвчийг аваад халаасалчихдаг хүмүүс ийм ойлголттой байх нь аргагүй. Газрын доорх эрдэс баялгийг олборлож, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгохыг баялаг гэнэ. Баялгаа ашиглахгүйгээр монголчууд амьдрах аргагүй. Эсгий таавчиг, ноолууран цамцаа зараад эрдэс баялгийн экспортоос олдог хөрөнгийг олж чадахгүй. Монгол Улсын ДНБ-ний 24 хувь, нэгдсэн төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 85 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Энэ нь гадныхан Монголоос зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн авдаг гэсэн үг.

Атал уул уурхайн эсрэг үзэлтнүүд Төрийн ордноор дүүрэн. С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, О.Батнайрамдал, Э.Болормаа нараас эхлээд парламентын олон гишүүн уул уурхайд харшилтай. Харшилтай ч гэж дээ, камерын өмнө уул уурхайг буруутгах атлаа камерын ард уул уурхайгаас татаас авна, тендер авна. С.Ганбаатар гэхэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос эхнэртээ 22.8 тэрбумын хөрс хуулалтын ажил авч өгсөн нь нүүрсний сонсголын үеэр ил болсон. Эхнэрийнх нь мэдээлэл ил болонгуут, С.Ганбаатар ширээн дээрээ унтсан дүр эсгэж буй нь зураг, бичлэг нь бий.

Бараг таван жилийн өмнө С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй асуудлаар өлсгөлөн зарлахдаа “400 тэрбум ам.долларын баялаг Монголдоо ирэх замдаа гарсан” гэсэн ярилцлага өгч байсан ч удаатай. Өдгөө тэрбээр “Оюутолгойн 34 хувийг авах хэрэггүй гэж би шаардлага хүргүүлж байсан” гэх утгатай ярилцлага өгөөд зогсож буй нь ёстой үнэгэн зальтай хүний үг болов уу. Түүнтэй нэг тэрэгний хоёр гуя, нэг эзний хоёр зарц болоод явдаг Ц.Даваасүрэн хүртэл Багануурын цахилгаан станцыг зогсоосноо мартчихаад “Багануурын станцыг намайг сайд болоод очиход гэрээ байгуулагдчихсан байсан. Улаанбаатарт баригдах тавдугаар станцын төслийг зогсоогоод энэ гэрээг байгуулсан байсан. Тэр үед "баахан Хятад ажилчид орж ирэх гэж байна" гэсэн зүйлийг Аюулгүй байдлын зөвлөл дээр яриад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичгийг Эрчим хүчний яаманд ирүүлсэн байдаг” гэж худлаа яриад сууж байна. Багануурын цахилгаан станцыг барих гэж баахан хятад орж ирэх нь гэж улстөржүүлж байгаад төслийг унагаасан хүмүүсийн нэг нь Ц.Даваасүрэн өөрөө шүү дээ.

Э.Болормаа гишүүн “Халзан бүрэгтэй төслийг яагаад сэргээж байгаа юм бэ, энэ бол Ховд аймгийн иргэдэд ноцтой төсөл” гээд “хохирогчийн дүрд” тоглоод явж байна. О.Батнайрамдал “Оюутолгой”-той зууралдаад байвал олон таалагдана гээд ойлгочихсон байх жишээний.

Энэ мэтээр эдийн засгаа хорлосон хөгшин,залуу популистуудад хэлэх үг байна: Тонил цаашаа.

Х.ДАГИНАС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20