НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Power Dressing: Улстөрчдийн хувцаслалт ба стратегийн зэвсэг
АНАЛИЗ

Power Dressing: Улстөрчдийн хувцаслалт ба стратегийн зэвсэг

2026 оны 4-р сарын 29
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголчууд хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэж хэлдэг. Улстөрчдийн илэрхийлэхийг хүсч буй утга санаанд загвар чухал үүрэг гүйцэтгэдэг нь шинэ мэдээ биш юм. Хувцаслах урлаг бол улстөрчийн дүр төрх, имижийг бүтээхэд тодорхой хувь нэмэр оруулдаг. Загвар бол ердөө гоо зүйн таашаал биш, харин үзэл суртал, эрх мэдэл, нийгмийн өөрчлөлтийг илэрхийлэх хамгийн хүчтэй "дуугүй" хэл юм. Түүхийн аль ч цаг үед улстөрчид, идэвхтнүүд өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхийн тулд хувцаслалтыг стратегийн зэвсэг болгон ашигласаар иржээ.

"Power Dressing" гэх ойлголт 1970-аад оны сүүлчээр анх гарч ирсэн бөгөөд энэ нь эрэгтэйчүүд давамгайлсан бизнесийн болон улс төрийн уламжлалт салбарт эмэгтэйчүүд өөрсдийн байр суурь, эрх мэдлийг бататгах хэрэгсэл болсон юм. Үүний гол зорилго нь тухайн хүнийг илүү өөртөө итгэлтэй, шийдэмгий, эрх мэдэлтэй харагдуулахад оршдог.

Хүчирхэг хувцаслалтын хамгийн тод жишээ бол Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчер юм. Тэрээр улс төрийн хатуу ширүүн талбарт эмэгтэй хүнийг сул дорой харагдуулахгүй байх үүднээс өргөн пиджак болон алдарт "Pussy-bow" хэмээх туузан зангиатай цамцыг өөрийн нэрийн хуудас болгосон. Түүний сувдан зүүлт нь эмэгтэйлэг байдлыг нь хадгалахын зэрэгцээ түүний төмөр мэт хатуужил, дэг журмыг илтгэдэг байв.

Мөн АНУ-ын Тэргүүн хатагтай байсан Жаклин Кеннедигийн сонголтуудыг дурдахгүй байхын аргагүй. Түүний цэвэрхэн шугамтай костюм, "pillbox" малгай нь тухайн үеийн Америкийн итгэл найдвар, соёл иргэншлийн бэлгэдэл болж, дэлхий дахинд "Америк хэв маяг"-ийг тунхагласан юм.

УЛС ТӨРИЙН "КОД"

Улстөрчид хувцасныхаа өнгийг сонгохдоо санамсаргүй ханддаггүй. Өнгө бүр уншигч, сонгогчдод тодорхой сэтгэл зүйн мессежийг хүргэдэг. Цагаан өнгө нь эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөөх (suffragette) тэмцлийн бэлгэдэл юм. 2019 болон 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн илтгэлийн үеэр Конгрессын эмэгтэй гишүүд бүгд цагаан хувцас өмсөж ирсэн нь тэдний эв нэгдэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тууштай тэмцлийг харуулсан хүчтэй мэдэгдэл байв.

Америкийн улс төрд улаан өнгө нь Бүгд найрамдах намыг (хүч чадал, эрч хүч), цэнхэр өнгө нь Ардчилсан намыг (итгэлцэл, амар амгалан) бэлгэддэг. Сонгуулийн мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид зангианыхаа өнгөөр дамжуулан аль талыг төлөөлж байгаагаа, эсвэл дундын байр суурьтай байгаагаа (ягаан өнгө) илэрхийлдэг.

Өнөөдөр "хүчирхэг хувцаслалт" илүү ардчилсан, чөлөөтэй болж байна. Жишээ нь, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Converse пүүз өмссөн нь залуу үеийнхэнд ойр байх, ажлын талбарт хөдөлгөөнтэй, бэлэн байх гэсэн утгыг илэрхийлсэн. Энэ нь эрх мэдэл гэдэг зөвхөн хослол, өндөр өсгийтөөр хэмжигдэхгүй, харин бодит үйл хэрэг, уян хатан чанарт оршдог болсныг харуулж байна.

Тэрчлэн Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи сонгуулийнхаа сурталчилгааны үеэр хөнгөхөн пүүз хөлдөө жийсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татсан.

Японы уламжлалт улс төрд эмэгтэйчүүд албан ёсны, хэвшмэл загвартай хослол, өндөр өсгийт өмсөх нь норм мэт байдаг. Харин Санаэ Такаичи сонгуулийн сурталчилгааны үеэр пүүз сонгосон нь "Би тансаг өрөөнд суух бус, газар дээр нь ажиллаж, ард иргэдтэйгээ уулзахад хэзээд бэлэн байна" гэсэн мессежийг өгсөн. Энэ нь түүнийг илүү эрч хүчтэй, хөдөлгөөнтэй удирдагч мэт харагдуулж, сонгогчдод итгэл үнэмшил төрүүлж чадсан. Японы Либерал ардчилсан нам (LDP) нь маш консерватив буюу хуучинсаг үзэлтэй. Ийм хуучинсаг намын эмэгтэй улстөрч пүүз өмсөх нь нэг талаас "эсэргүүцэл", нөгөө талаас "өөрчлөлт"-ийг харуулсан мессеж байв. Тэрбээр өөрийгөө уламжлалт хэв маягийг эвдэж, шинэ үеийн Японыг удирдаж чадах хүн гэдгээ өөрийнхөө хувцаслах урлагаараа “мэдэгдсэн” нь энэ юм. Японд эмэгтэйчүүдийг ажлын байранд өндөр өсгийт өмсөхийг шаарддаг ёс зүйн эсрэг  хөдөлгөөн хүчтэй өрнөсөн. Такаичи пүүз өмссөнөөрөө өдөр тутамдаа ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн талд зогсож, тэдний тав тух, эрх ашгийг ойлгодог гэдгээ үзүүлсэн "улс төрийн дохио" юм.

Түүний өмссөн пүүз ихэвчлэн цэвэрхэн, ажил хэрэгч загвартай байдаг нь "чөлөөт" харагдуулахын зэрэгцээ "эмх цэгцтэй" байдлыг нь хадгалдаг. Энэ нь сонгогчдын дунд түүнийг илүү ойр дотно, эгэл жирийн хүн мэт сэтгэгдэл төрүүлж чадсан аж.

Санаэ Такаичигийн пүүз бол ердөө гутал биш, харин Японы улс төр дэх эмэгтэй хүний хүч чадал, уян хатан байдал, шинэчлэлийг илэрхийлэх улс төрийн зэвсэг юм. Түүний энэ сонголт нь бусад эмэгтэй улстөрчдөд ч өөрийнхөөрөө, тав тухтай бөгөөд хүчирхэг байх үлгэр дуурайл болсон гэж хэлж болно.

Хувцас гэдэг ердөө биеэ халхлах хэрэглүүр биш юм. Улс төр загварт нөлөөлж, загвар нь эргээд улс төрийн үзэл санааг нийгэмд түгээх мессеж болсоор байна. Товчхондоо улстөрчдийн хувьд мэдрэмжтэй хувцаслах нь нэг ёсондоо "улс төрийн мэдэгдэл" нь болсон.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20