НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
РЖД Москвагийн хамгийн ашигтай байрлал дахь өмчүүдээ зарна
АНАЛИЗ

РЖД Москвагийн хамгийн ашигтай байрлал дахь өмчүүдээ зарна

2026 оны 3-р сарын 8
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

“Рижский вокзал” болон Москва-Ситид байрлах Moscow Tower-ийг РЖД зарна.

Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой “Улаанбаатар төмөр зам”-ын 50%-ийн эзэмшигч Оросын РЖД өөрийн эзэмшилд байдаг Москва хотын “Рижский вокзал”-ыг зарахаа 3-р сарын 3-ны өдөр зарлалаа. “Рижский вокзал”-ыг 4 тэрбум рублиэр үнэлж байгаа ажээ. Сонирхогч этгээдийн саналыг 4-р сарын 6 хүртэл авч, 4-р сарын 15-ны өдрийн 12.00 цагт (Москвагийн цагаар) наймааг нээх юм.

4 тэрбум рублийн үнэнд 13,6 мянган кв.метр газар, 7,7 мянган кв.метр объектын барилга, харилцаа холбооны дэд бүтэж, мөн 1994 онд тавьсан 502 м урттай дулааны шугам багтжээ. Харин вокзалын ачаа тээврийн объект наймаанд багтаагүй байна.

“Рижский вокзал” бол тээвэр, ложистикийн онцгой давуу байрлалтай объектод тооцогдоно. Учир нь,

  • Метроны “Рижская” буудалд ойроос гадна метроны МЦД-2, МЦД-3, МЦД-4 тойргуудад болон Москвагийн хурдны замтай ойр,

  • Москва хотын 3-р тойрогтой шууд холбогддог,

  • Улаан талбайгаас 5 км, онгоцны Шеремеьвево болон Внуково буудлуудаас 35 км”ийн зайд оршдог.

Чухамхүү байршлын эдгээр давуу тал нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна гэж РЖД найдаж байна.

Вокзалын зорчигч тээврийн хэсгийг ашиглааагүй удаж байгаа юм байна.

РЖД-гийн эзэмшлийн “Рижский вокзал”-ыг худалдах тухай яриа 2024 оноос яригдаж байсан бөгөөд ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн 2-р сард нээлттэй дуудлага худалдаагаар худалдах эцсийн шийдвэрийг гаргажээ.

"Рижский вокзал" нь 1897-1901 оны хооронд баригдсан эртний барилга. Барилгыг Петербургийн архитекторч Станислав Бржозовскийн зураг төслөөр барьсан бөгөөд 2021 онд Москва хотын түүхэн дурсгалт газрын нэгээр бүртгэж авчээ.

ҮҮНЭЭС ГАДНА АЧАА ТЭЭВРИЙН КОМПАНИ БОЛОН MOSCOW TOWER-ЭЭ ЗАРНА

Санхүүгийн хүндрэлээ даван туулахын тулд РЖД компани өмчөө худалдах шийдвэр гаргаж байгаа анхны тохиолдол энэ биш. Энэ оны 1-р сард ачаа тээврийн охин компани болох ФГК буюу “Федеральная грузовая компания”-ийхаа 49%-ийг, 44 тэрбум рублиэр зарна хэмээн “Коммерсант” мэдээлсэн.

Үүний дараа 2-р сарын эхээр Москва-Ситид РЖД-гийн эзэмшдэг Moscow Tower-ийг 220 тэрбум рублиэр зарах гэж байгааг Оросын хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт (2026.03.06) 62 давхар энэ барилгыг дуудлага худалдаанд тавьсан ч хоёр цагийн дараа цуцалжээ.

Сонирхолтой нь Moscow Tower-ыг РЖД 2024 оны 10-р сард худалдаж авсан бөгөөд ийнхүү жил гарангийн дараа эргүүлээд худалдах гэж байгаа нь РЖД компани санхүүгийн хувьд ихээхэн хүндэрснийг илтгэж байна.

Moscow Tower-ийг РЖД 193 тэрбум рублиэр худалдаж авсан бөгөөд төлбөрийг 2044 он хүртэл хэсэгчлэн хийх тохироотой худалдан авчээ. Энэхүү барилгыг өмнө нь бизнесмэн Григорий Баевский эзэмшиж байсан бөгөөд Владимир Путины охидууд болон амраг Алина Кабаевагийн хамаатнууд Moscow Tower-т байр эзэмшиж байгаа тухай сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлж байжээ. Тухайлбал, Путины охин Катерина Тихонова, Алинагийн эгч Лейсан, эмээ Анна Зацепелина нарыг Moscow Tower-т байр эзэмшдэг ажээ.

Moscow Tower-ийг бизнесмэн Захар Илиев, Год Нисанов нар 2011 барьж эхэлсэн бөгөөд төслөө 2017 онд ах дүү Баевскийд заржээ.

РЖД-гийн өр өнгөрсөн жилийн байдлаар 4 их наяд рубль хүрсэн бөгөөд өр нь нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн 12-р сард РЖД 4 тэрбум юанийн (45,8 тэрбум рубль) үнэт цаасаа зарсан.

РЖД-гийн Захирлуудын зөвлөл 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг өнгөрсөн 12-р сарын эцэст 713,6 тэрбум рублиэр баталсан нь сүүлийн 2 жилтэй харьцуулахад ихээхэн бага дүн юм. Тухайлбал, 2025 онд 890,9 тэрбум, 2024 онд 1,5 их наяд рублиэр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө баталж байжээ.

Өмнө өгүүлсэн РЖД-гийн ачаа тээврийн ФГК компанийн 49%-ийг худалдах шийдвэр албажаагүй байгаа. Энэ шийдвэрийг Оросын Төрийн өмчийн хороо болон Оросын Төмөр замын хэрэг эрхлэх газар эцэслэн шийдэх учиртай. Үүний дараа худалдах процесс явагдах бөгөөд энэ процесс 2026 оны сүүлийн хагасаас наашгүй юм.

Оросын Засгийн газар РЖД-д санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байна. Ерөнхий сайдын орлогч Виталий Савельев РЖД-д улсын төсвөөс 65 тэрбум рублийн татаас өгөх гэж байгаагаа 2-р сард мэдэгдэж байсан бол, өнгөрсөн долоо хоногт Аж үйлдвэр, худалдааны сайд Антон Алиханов шинэ зүтгүүр авахад зориулан улсын төсвөөс 20 тэрбум рубль гаргана хэмээн мөн мэдэгдсэн.

2024, 2025 оны санхүүгийн үзүүлэлтийг харахад РЖД-гийн цэвэр ашиг буурсаар байгаа. 2024 онд цэвэр ашиг нь 10 дахин буурч байжээ. Харин зорчигч тээврийн урсгал нэмэгдсээр байгаа нь агаарын тээврийн салбар хоригийн улмаас доголдож эхэлсэнтэй холбоотой. 2025 онд 1,31 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20