НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Шударга 5”-ын зодоон нүүрснээс болжээ
ШАР МЭДЭЭ

“Шударга 5”-ын зодоон нүүрснээс болжээ

2026 оны 3-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Авлига, албан тушаалын хэргээр ял эдлэсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өчигдөр NTV телевизийн “Лхагвын тойм”-д ярилцлага өгөхдөө хэд, хэдэн ноцтой зүйлийг хөндсөн. Тэрбээр МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй түнжин хагарч, түүний эсрэг явсан нь нүүрсний хулгайч болж, шүүхээс ял авахад хүргэсэн гэв. Түүний ялласан Б.Халиун гэх шүүгч нь “лифтны” бүлэглэлийн нэг. Женко.Баттулгын халаасны шүүгч гэдгийг ч тэрбээр тодотгосон.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хэлэхдээ “Л.Оюун-Эрдэнэ яагаад намайг гүтгэсэн бэ гэвэл нүүрсний орлогоос эхтэй. Нүүрснээс улсад ордог гол орлого нь амны үнэ байдаг. Хил дээр очихдоо 2 дахин үнэ нэмэгддэг. Тэр нэмэгдсэн мөнгийг нүүрсний хулгайтай холбож ойлгож болно. Б.Ганхуяг нүүрс Хятад руу гаргах ганц гол терминалыг улсын компаниар бариулах зорилготой байсан. Улсад дан ганц нүүрсний амны орлогыг биш хил хүртэлх орлогыг нэмж төвлөрүүлэх санаатай байсан.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “Смарт эко транс” гэх хувийн компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тогтоол гаргаж шууд ашиг олдог гол гарцаа өгчихсөн. Б.Ганхуяг энэ талаар улстөрчид руу ярьж эхэлсэн. Гэтэл хоёр сарын дараа нүүрсний 44 их наядын гэх жагсаалыг Л.Оюун-Эрдэнэ зохион байгуулж, өөрийн хийсэн булхайгаа нуухын тулд Б.Ганхуягийг шоронд хийж, намайг нэмж хэрэгт гүтгэсэн. “Смарт эко транс” гэх компанийн гол хувь эзэмшигч нь "Баянмонгол" хорооллыг барьсан хүн байдаг. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь "Баянмонгол" хороололд амьдардаг байсныг бүгд мэднэ. Тэр үед түүнд байр авах мөнгө байгаагүй. Өнөөдөр тус компани терминал бариад зогсохгүй 19 км зам нэмж бариад, машин тутмаас мөнгө авч, зөвхөн замын орлогоороо 95 тэрбумын ашиг олсон байна” гэснээс харвал “ордны жагсагчид” нүүрснээс болж муудсан бололтой. Учир нь, Б.Ганхуягийн Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежээс харвал МАН-ын наяад оныхон баялгийн дайн хийж, нэг нь нөгөөгөө дарж авсан аж.

Т.Аюурсайхан шоронгоос гарч ирснийхээ дараа  “Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй".

Т.Аюурсайханы хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй” гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024.09.12-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байтал (албан ёсны линкийг сэтгэгдэл хэсэгт байршуулав) өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр гүтгэж мэдээлсээр байгааг олон түмэн харж байгаа.

Л.Оюун-Эрдэнийг тосгонд галч байхад нь миний бие бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан бол Л.Оюун-Эрдэнэ эдүгээ дэлхийд толгой цохих хөрөнгөтөн болж, харин би ял авав.

Миний бие Л.Оюун-Эрдэнийг хүнд цагт нь яаж тулж түшиж, тусалж, бүх л өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжсэнийг ард түмэн мэднэ. Түүнд хууртагдаж, итгэсэн нь миний алдаа болж, би цагаан дээр хараар бичсэн хууль, өөрийнхөө явсан замнал, гишгэсэн мөрөндөө итгэснээсээ болж өөрийгөө хамгаалж, дуугарч, тэмцэж чадаагүй. Монголын Эх орон, ард түмний төлөөх миний улс төрийн замнал ҮНЭН байсан” гэж байв.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20