2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


2025 оны улс төрийн өөрчлөлт 2027, 2028 оны сонгуулийн угтал мэдээж мөн.
Тэрхүү үйл явцыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүргүйгээр төсөөлөх боломжгүй.
Ялгаатай нь У.Хүрэлсүх улс төрөөс хэзээ “time out” авч, хэзээ “comeback” хийхээ сайн мэддэг. Яг Нагаржуна хэлсэнчлэн “зарим хэрэгт уул мэт бат сууж, зарим хэрэгт гал мэт дээш бадарч” чаддаг.
Түүнд удирдагчийн мэдрэмж, цэргийн тактик хоёул бий. Хувь хүнийх нь араншин ч хатуу хэрнээ зөөлөн, зөөлөн хэрнээ хатуу. Улстөрчийнх нь үнэт зүйл, үзэл баримтлал, бодлого, шийдлээс нь хувь хүнийх нь харизм харагддаг, танигддаг.
Монгол хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, төрийн тэргүүнээ бүх ард түмнээс сонгодог, тэр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Тэр утгаараа У.Хүрэлсүх Монголын улс төрийн нэгдүгээр хүн мөн. Гэхдээ “нэгдүгээр хүн” болгон лидер байж чаддаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаан хүнээс лидер гэж нэрлэгдэх нь Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх хоёр л байна. Лидерийг цаг үе, нийгэм өөрөө төрүүлдэг гэдэг, тийм ч байж болно. Гэхдээ лидер өөрөө өөрийгөө ч бэлтгэдэг.
Армийн улс төрийн орлогчоос улсын Ерөнхийлөгч болтлоо улс төрд унаж, босож үзсэн тэрбээр өөрийгөө лидерийн хэмжээнд бэлтгэсэн улстөрч юм.
Улс төр бол хатуугаас хатуу тоглоом. Хэн түрүүлж нүүсэн нь биш хэн холыг, хоёр гурван нүүдлийн наана, цааныг харж чадсан нь хождог. Хожлын нүүдлийг хэзээ, яаж хийхээ тооцсон нь ялалт байгуулдаг. Энэ бол “амьд үлдэх” тоглоом. Эрсдлээ тооцож чадахгүй бол улстөрчийн хувьд үхдэл болох аюултай. У.Хүрэлсүхийн бусдаас тодордог онцлог нь эр зориг. Тиймээс ч түүний хэлэх дуртай үг бол “Зориг нь эс хүрвэл ухаан нь эс хүрнэ”.
Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнх нь зургаан жилээс жил хагасын хугацаа үлдсэн У.Хүрэлсүх шинэ он гараад 58 нас хүрнэ. Тавин найман нас бол ид нас. Хувь хүнийх нь ид насан дээрээс улстөрчийн хувьд ид оргилдоо хүрсэн У.Хүрэлсүхийн дараагийн зогсоол хаана вэ?!
МАНАН-тай ч тэмцэж, МАФИ-йг ч буулгасан тэрбээр дарангуйлагч болох уу манлайлагч явах уу?! Улс төр сонирхдог, сонирхдоггүй хүн бүхэнд эдгээр асуулт хийгээд түүний үг-үйлдэл болгон туйлын чухал.
Биологийн нас, улстөрчийнх нь амбиц, хувь хүний харимзмаас нь харахад төрийн тэргүүнээс буулаа гээд У.Хүрэлсүх тэтгэвэртээ суухгүй. Түүнд том зорилго байгаа нь тодорхой. Тэглээ гээд тэр бусдын хардаж байгаачлан “дарангуйлагч” болох боломжгүй. Төдийгөөс өдий хүртэл улс төр уншиж, чанагдсаны хувьд дарангуйлагчдыг ямар хувь тавилан хүлээж буйг тооцох чадвар, туршлага ч бий. У.Хүрэлсүх бол улсаа дарангуйлалд аваачих тэнэг амбицтай улстөрч лав биш. Тиймсэн бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын автократ засаглал Монголд тогтохгүй байсан. Тэдний дарангуйллаас салсан Монголын ардчилал одоо л “амь” орохтойгоо байна.
Борвиных нь баас арилаагүй “хүүхэд” байхаас нь улс төрд хөтлөж төрийн алх, тамга барих хэмжээнд аваачсан “дүү нар”-аа байранд нь тавих нь, тавьж чадах нь У.Хүрэлсүхээс өөр хэн байх вэ. Нэг талаар Монголын улс төрд хийсэн алдаагаа тэр засах ёстой. Нөгөө талаар Монгол Улсаа дарангуйллаас салгах үүрэгтэй Төрийн тэргүүн.
“Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой”-г Л.Оюун-Эрдэнийг огцруулах шөнө сануулсан нь зүгээр л хэлчихсэн үг биш нь ойлгомжтой.
Гадаад харилцаа бол Төрийн тэргүүний үнэт зүйл, үзэл бодлоос шууд хамаардаг. У.Хүрэлсүхийн үеийн гадаад харилцаа Монголын улс төрд legacy болж үлдэнэ.
Ромын пап, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын удирдагч, Японы эзэн хаан зэрэг онцгой ховор зочдыг Монголд урьж, дэлхийд Монголын их амар амгаланг сурталчилж байгаа нь түүний үлдээж буй өв. “Энхийг эрхэмлэж, эвийг сахисан” дипломат бодлогоороо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалж яваа.
Газар зүйн байрлалаасаа болж хоёр гүрний дунд, албан бус хоригтой оршдог Монголын гадаад харилцааны бодлого бол дотоод аюулгүй байдлын үндэс. Дотоодын улс төрийн бодлого шийдвэрээс гадаад аюулгүй байдал хамаардаг. Аль нь, аль нь У.Хүрэлсүхийн үнэт зүйл, хувь хүний араншин, улс төрийн манлайлах чадвараас хамаарна.
Энэ үүднээс харвал ирэх онуудад ч тэр улс төрд SOLO тоглогчдын нэг байсаар байх нь гарцаагүй.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3