НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трампын оройн зоог “Дэлгэцийн хатан хаан”-ы хувьцаанд нөлөөлөв
ШАР МЭДЭЭ

Трампын оройн зоог “Дэлгэцийн хатан хаан”-ы хувьцаанд нөлөөлөв

2026 оны 5-р сарын 21
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Ши Жиньпин дарга Трампад зориулан хүндэтгэлийн оройн зоог барьсан ч Трамп хятадуудын бэлтгэсэн ганц ч зоогт гар хүрээгүй, өөрийн тогоочийн бэлтгэсэн хоолыг идсэн гэсэн мэдээ цацагдсан. Трамп Ши даргын зоогт гар хүрээгүйгээс илүүтэй тэрхүү зоогны технологийн аваргуудын ширээнд суусан хятад эмэгтэйн талаарх мэдээ хамгийн их анхаарал татсан. Tesla-гийн Элон Маск, Apple-ийн Тим Куук хоёрын дунд суусан хар хүрэмтэй эмэгтэй хэн болох талаарх мэдээлэл гэрлийн хурдаар тархсан. Тэр бол гар утасны дэлгэц үйлдвэрлэгч Lens Technology компанийн CEO Жоу Чюнфэй байлаа. Олны анхааралд ийнхүү өртсөн нь компанийн бизнест нь шууд нөлөөлж, хувьцааных нь үнэ хоёр хоногт 19-25% өсчээ.

Оройн зоогноос хойших 2 хоногт Lens Technology компанийн хувьцаа Шэньчэнийн бирж дээр 25% өсч 40.5 юань ($5.9), Хонконгийн бирж дээр 19% өсч 25.5 хонконг долларт ($3.3) хүрчээ. Шэньжэнийн биржийн үнэ нь сүүлийн 3 сарын хамгийн өндөр нь байсан бол Хонконгийн биржийнх нь сүүлийн 2 сарын дээд үнэ байжээ. Шэньжэнийн бирж дээр хувьцаагаа арилждаг байсан Lens Technology өнгөрсөн 2025 оноос Хонконгийн биржэд давхар бүртгэлтэй болсон юм.

“Дэлгэцийн хатан хаан” хэмээн хятадууд нэрлэдэг Жоу Чюнфэй 1970 онд Хунань мужийн ядуу тосгонд төрсөн. Түүнийг 5 настай байхад ээж нь нас барж, хэдэн жилийн дараа аав нь гэнэтийн ослын улмаас хараагүй болжээ. 15 настайдаа тэрбээр гэр бүлээ тэжээх мөнгө олохын тулд Шэньжэнд ирж бугуйн цагны шилэн нүүр хийдэг үйлдвэрт ажиллаж эхэлжээ. Өдрийн цагаар үйлдвэрт ажиллаж, оройн цагаар нягтлан бодох болон информатикийн чиглэлээр сурдаг байв.

Үйлдвэрт ажилласан туршлагадаа суурилан 1993 онд хувийн компаниа байгуулж, улмаар 2003 онд улам өргөжүүлэн Lens Technology болгожээ.

2025 оны Forbes-ийн рейтингээр Жоу өөрийн хүчээр бизнесээ босгосон эмэгтэй миллиардеруудын жагсаалтын 4-т эрэмбэлэгджээ.

Lens Technology-гийн 2025 оны жилийн эцсийн тайланд дурдагдсанаар тус компанийн “удаан хугацааны стратегийн түнш”-ийн жагсаалтын эхэнд Apple, хоёрт Tesla бичигдсэн байдаг.

Apple компани анхны IPhone утсаа үйлдвэрлэсэн цагаас хойш Lens Technology-гоос гар утасны дэлгэц авч байгаа бол Tesla 2016 оноос хойш цахилагаан машины хянах самбарын дэлгэц, мөн робот төхөөрөмжийн эд ангиудыг авч байгаа юм. 2025 оны байдлаар Lens Technology-гийн орлогын 45%-ийг Apple, 3,8%-ийг Tesla эзэлж байна.

Трампын Бээжинд хийсэн айлчлал Хятадын ч, АНУ-ын ч компаниудад бизнесийн онцын нөлөө авчраагүй ч хатагтай Жоу-гийн хувьд өөр байлаа. Гэхдээ Lens-ийн хувьцааны өсөлт удаан хадгалагдсангүй. 5-р сарын 19-ний өдөр гэхэд хувьцааны ханш эргэн унаж, өсөлтийн өмнөх түвшиндээ очжээ. 2026 оны эхний улиралд Lens Technology алдагдалтай гарсан нь гар утасны дэлгэцийн эрэлт буурсан, мөн валютын ханшны хэлбэлзлэээс алдагдал хүлээжээ. Гэсэн ч энэ оны эцэс гэхэд компани алдагдлаа нөхөж, орлогоо 12% өсгөн 83 тэрбум юаньд хүргэнэ хэмээн QUICK-FactSet тооцоолжээ. Хэрвээ энэ тооцоо таамагласнаар болбол хатагтай Жоугийн цэвэр ашиг 25%-иар өсч 5 тэрбум юаньд хүрэх юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20