НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв
МЭДЭЭ

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

9 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Улаанбаатар хотын ойролцоо баавгай айлын гэрт нэвтрэн, нэг эрэгтэйг хөнөөн, нэг эмэгтэйг хүндээр шархдуулсан хэрэг гарчээ.

BBC (2026-10-08)

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг хэрэг Баянзүрх дүүрэгт Лхагва гаригт шилжих шөнө гарсан байна.

Дөч орчим насны эрэгтэй баавгайн халдлагад өртөж амиа алдсан бол тавь гаруй насны эмэгтэй зугтаж амжин, хөршүүддээ мэдээлэл өгчээ. Нийслэлийн албан тушаалтан М.Мөнхбаярын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр уг эмэгтэй эмнэлэгт хүнд байдалтай эмчлүүлж байгаа аж.

Уур амьсгалын өөрчлөлт болон идэш тэжээлийн хомсдол зэрэг шалтгааны улмаас баавгай хүн амьдардаг бүсэд үзэгдэх тохиолдол Монгол оронд улам бүр нэмэгдэж байна.

Байгаль хамгаалагчид уг баавгайг эрэн сурвалжилж байгаа бөгөөд албаныхан иргэдийг сонор сэрэмжтэй байж, баавгай харсан даруйдаа мэдээлэхийг анхаарууллаа.

AFP агентлагийн мэдээлснээр, 2018 онд нийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдол ердөө хоёр байсан бол энэ онд 24 удаа бүртгэгдээд байгааг М.Мөнхбаярын ярианаас иш татан дурджээ.

Сүүлийн долоо хоногуудад баавгай гэр рүү нэвтэрч, иргэдийн орон байрыг сүйтгэж байгаа болон мал руу халдаж буй бичлэгүүд цахим сүлжээнд ихээр задарч байгаа нь зэрлэг араатан, хүний мөргөлдөөн ихэсснийг харуулж байна.

AFP-ийн мэдээлснээр зарим аймгуудын нутаг дэвсгэрт баавгай агнах зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд албаныхан хөдөө орон нутгийн байгаль хамгаалагчдыг зэвсэглэх, унтуулдаг буу, сумаар хангахаар ажиллаж байгаа аж.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км урт хүнд даацын тусгай зориулалтын авто замыг энэ сарын 16-ны өдөр бүрэн ашиглалтад орууллаа.

Oct 17, 2026

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ