НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улстөрчдийн тохиролцоо ба уул уурхайн тоглоомын дүрэм
АНАЛИЗ

Улстөрчдийн тохиролцоо ба уул уурхайн тоглоомын дүрэм

2026 оны 6-р сарын 8
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Монголын уул уурхайн хөгжил тэг зогсоод олон жил болсон. Хэн нэгэн улстөрч эр зориг гарган, энэхүү гацааг эвдэхгүйгээр эдийн засаг ч урд араандаа биш ухрах араандаа орсон. Хорин жил болсон Ашигт малтмалын тухай хууль үеэ өнгөрөөж, “өвгөн” хууль болжээ. Хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх нь хууль тогтоогчдын үүрэг. Эдийн засаг, нийгмийн улс төрийн нөхцөлөөс хамаарч улс орноод тоглоомын дүрмээ өөрчилдөг. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл бол 20 жил тоглосон тоглоомын хуучин дүрмээ өөрчилье гэсэн Засгийн газрын бодлого юм.

Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтад хамгийн чухал зүйл бол эрэл, хайгуул. Геологийн хайгуулаар шинэ орд илэрч, хуучин ордын нөөцийг баталгаажуулдаг. Түүнээс  хайгуул хийж, нөөцөө тогтоохгүйгээр уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжгүй. Өмнө нь нээсэн нөөцөөрөө Монгол Улс 30 жил “гэдсээ” тэжээж ирсэн.

Уул уурхайн салбар Монголын улсын төсвийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын эсгийн шаахай, “атар” талхны үйлдвэрлэлийг сонирхдоггүй. Ашигт малтмалын орд, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх ганцхан хүсэлтэй байдаг. Тиймээс “иддэг талх”-аа томруулъя гэвэл уул уурхайн салбарын тоглоомын дүрмээ шинэчлэхээс өөр гарц, гаргалгаа байхгүй. Энэ өнцгөөс харвал Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл уул уурхайн олон жилийн гацаа, тушааг өөрчлөх гэсэн зорилготой.

УИХ-ын гишүүн Б.Уянга “Ашигт малтмалын тухай хуулийг татаж болохгүй. АМНАТ-ийн хувь хэмжээг чуулганы хуралдаан дээр ярилцах хэрэгтэй. Монгол Улс АМНАТ-ийг 20%-иар тогтоосон нь өндөр тоо. Дэлхийд дунджаар 11%-тай байдаг. Ашигт малтмалын хуулийн төсөл дээр О.Батнайрамдал гишүүний хэлсэнчлэн Оюутолгойн лобби орсон гэж бодохгүй байна” гэснээс харвал тэрбээр Харвардын “танил”-тайгаа санал нийлэхгүй байгаа бололтой.

Тэгээд ч үнэндээ Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд АМНАТ-ийг 3 дахин бууруулчихсан үг өгүүлбэр байхгүй. Зэсийн АМНАТ-ийг суурь 5% дээр үнийн өсөлтөөс хамаарах 5-10%-ийг нэмж нийт 15% болгох нь олон улсын жишиг. Энэ бол хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, таамаглахуйц орчин бүрдүүлж өгч байна гэсэн үг. Хуучин шиг замбараагүй, хэнд нь 5%, хэнд нь 10% гэдэг нь тодорхойгүй авлига, хүнд суртлын хөшүүргээс салах цаг болсон. Энэ бол зүгээр нэг тоо биш, олон жил "нүдээ аниад" байсан томоохон төслүүдийг эхлүүлэх ногоон гэрэл юм.

Тэгвэл хуулийн шинэчлэлийг эрс эсэргүүцэж байгаа гишүүн бол О.Батнайрамдал. Уул уурхайн дэд сайд байхдаа ярьдгаасаа тэрбээр тэс өөр зүйл хэлэх болсон. Ямар ч байсан МАН-ын бүлэг дотоод талцлаа намжааж, ойлголцлын төвшинд шийдвэр гаргасан нь “Засгийн газрын зэсийн АМНАТ-ийг бууруулах бодлого зөв, гэхдээ “Онтрэ”-ийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийг батлуулахдаа зэсийн АМНАТ-д хүрэхгүй байя” гэх байр сууринд нэгджээ.

Ямартай ч Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдахад МАН-ын бүлэг гар барьцгаасан бололтой. Харин уул уурхайхны хувьд 20 жилийн турш үйлчилсан “тоглоомын дүрэм”-ээ УИХ хэрхэн тогтоох нь анхаарлынх нь төвд байна.  Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн салбарын бодлогоо Монголын Засгийн газар хэрхэн өөрчлөхийг ч мөн ажиглаж суугаа. Хэрэвзээ тэдэнд таалагдсан бодлого хэрэгжиж, манай тоглоомын дүрэм ойлгомжтой,  тодорхой болох юм бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг буцаад сонирхож мэдэх юм. Өнгөрсөн хугацаанд Монголын засаг төрийн бодлого, салбарын хуучирсан хууль тогтоож, хувь улстөрчдийн дарамт, шахалт, гудамжны шантааждынх нь сүрдүүлгээс болоод гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэх болсон. Зөвхөн гадаадынхан ч биш Монголын уул уурхайхан ч нуруугаа авхуулсан морь шиг дарамт шахалтыг туулж яваа.

Тэгэхээр хуулийн реформ нь уул уурхайн салбарыг эзэнтэй болгох, төрийн бодлогыг чангатгах, эдийн засгийг бодитой хөдөлгөхөд чиглэгдэж байгаа. Тиймээс хууль санаачлагчдад зөвлөхөд  шүүмжлэгчид юу гэх нь хамаагүй, үнэхээр салбараа эмх цэгцэнд оруулах гэж байгаа бол хуулиа батал, уул уурхайн салбарт хэрхэн тоглох тоглоомын дүрмээ тодорхой, ойлгомжтой болго. Энэхүү шинэчлэл нь уул уурхайг зөвхөн ашиг хонжооны төлөө бус, улс орны эдийн засгийн "хоёр дахь тулгуур" болгон бэхжүүлэхэд чиглэж байна. Гэсэн хэдий ч, мэргэжилтнүүдийн зүгээс хуулийн төсөлд ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх заалтуудыг илүү хүчтэй, тодорхой тусгах шаардлагатай гэсэн шүүмжүүдийг өрнүүлсээр байгааг анхаарах нь зүйтэй.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20