НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Урт гартнууд энэ жил музейг зүгээр байлгасангүй
ШАР МЭДЭЭ

Урт гартнууд энэ жил музейг зүгээр байлгасангүй

2025 оны 12-р сарын 26
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Хамгийн том хулгай Луврийн музейд гарлаа.

Үдэж буй 2025 он дэлхийн олон музей хулгайчдад үнэт үзмэрүүдээ алдсан жил болж өнгөрч байна. Мэдээж эдгээр хулгайгаас хамгийн дуулиантай, хамгийн өндөр хохиролтой нь Лувр байлаа. Дараах жагсаалтыг харвал оны эхнээс л урт гартнууд музейг онилсон нь харагдана.

Нидерландын Ассене хотын Дренте музей

2025 оны 1-р сарын 25-ны шөнө гурван хулгайч тэсрэх бодис дэлбэлэн музейд нэвтэрсэн. Хулгайчид нийтийн тооллын өмнөх V зуунд хамаарах алтан бугуйвч 3-ыг, мөн Коцофенештигийн алтан дуулгыг хулгайлсан. Үзмэрүүдийн зах зээлийн үнэлгээ 4,3 сая евро. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, хулгайчдыг 1-р сарын 29-ний өдөр баривчилсан, өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Харамсалтай нь үнэт үзмэрүүдийг олоогүй, хулгайчид зарж амжсан гэж таамаглаж байгаа.

Францын Лимож хотын Адриен Дюбушегийн шаазан эдлэлийн музей

9-р сарын 4-ны шөнө хулгайчид музейн цонхыг хагалж нэвтэрсэн. Хулгайчид хэдхэн минутын дотор XIV болон XV зуунд хамаарах хятад шаазан хоёр таваг, XVIII зуунд хамаарах хятал шаазан ваар хулгайлсан. Хулгайлагдсан үзмэрүүдийн зах зээлийн нийт үнэлгээ 9,5 сая евро. Музейн дохиоллын систем ажиллаж, цагдаагийнхан шуурхай ирсэн ч хулгайчид зугтаж амжсан. Хулгайчид одоо болтол баригдаагүй, үзмэрүүдийн хувь заяа ч тодорхойгүй.

Парисын Байгалийн мэдлэгийн музей

Энэ музейг Байгалийн шинжлэх ухааны Лувр гэж нэрлэдэг. 9-р сарын 16-ны шөнө уг музейгээс 6 зг жинтэй цул алт алдагдсан. 1,7 сая еврогоор үнэлэгдэж буй энэхүү цул алтыг Оросын хаан Николай I музейд бэлэглэсэн. Алтыг Уралаас олборлосон. Хулгайчийг хоёр 7 хоногийн дараа Барселоноос баривчилсан бөгөөд хулгайч нь Хятад улсын 24 настай эмэгтэй байжээ. Хулгайч мэзейн хаалгыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж нүх гаргаж нэвтрээд шилэн хоргыг паяльникаар хайлуулан дотроос нь алтыг хулгайлсан. Мөрдөн шалгах процесс одоо үргэлжилж байгаа.

Их Британийн Бристолийн музей

9-р сарын 25-ны шөнө дөрвөн хулгайч Бристолийн музей рүү нэвтэрч, 600 гаруй үзмэр хулгайлсан. Цэргийн одон, тэмдэг, гоёлын эд зүйлс, баримал зэрэг Их Британийн колони орнуудаас зөөвөрлөж авчирсан, XVIII-XX зуунд хамаарах үзмэрүүдийг хулгайлсан. Хулгайчдын бичлэгийг цагдаагийнхан олон нийтэд дэлгэн мэдээлэл хүссэн ч өнөөг болтол хулгайчид баригдаагүй.

Хувь хүний цуглуулгад байсан Пикассогийн зураг хулгайд алдагдав

Өнгөрсөн 10-р сард Испанийн Мадрид хотоос Гранадагийн музей рүү урлагийн 57 бүтээлийг зөөвөрлөх үед Пабло Пикассогийн “гитартай натюрморт” зураг алдагдсан. Зургийн үнэлгээ 600 мянган евро. Цагдаагийн энэ хулгайг Луврын музейн хулгайтай холбоотой байж магадгүй гэж сэжиглэн мөрдөн шалгаж эхэлсэн. Ялангуяа зургийг зөөвөрлөсөн машины жолоочийг сэжиглэн мөрдсөн. 18 хоногийн дараа зургийг илгээмжийн компаниас олжээ. Зургийг шуудангийн илгээмжээр илгээсэн байсан бөгөөд шуудангийн ажилтан сэжиглэн шалгаад ховор зураг болохыг мэджээ.

АНУ-ын Калифорнийн Оклендийн музей

Луврын хулгайгаас хэдхэн хоногийн өмнө буюу 10-р сарын 15-нд Оклендийн музейгээс 1000 гаруй үзмэр алдагдсан. Хулгайчид музейн агуулах руу нэвтэрч, тэнд хадгалагдаж байсан үзмэрүүдийг хулгайлжээ. Хулгайчид нэвтрэх үед хамгаалагчид байгаагүй, бас дохиоллын систем ажиллаагүй ажээ. Үзмэрүүд алдагдсаныг хоёр 7 хоногийн дараа мэдсэн бөгөөд Холбооны мөрдөх товчоо одоо хэргийг мөрдөж буй.

Парисын Лувр

Оны төдийгүй зууны шилдэг гэж хэлж болох хулгай 10-р сарын 19-нд Луврт болсон. Дөрвөн хулгайч ердөө 8 минутын дотор 88 сая еврогоор үнэлэгдэх үнэт үзмэрүүдийг хулгайлсан. Хулгайчид өргөгч цамхаг ашиглан музейн цонхоор нэвтэрсэн. Сарын дараа хулгайчдыг Францын цагдаагийнхан баривчилсан. Нэг хулгайчийг нь Алжир руу нисэх гэж байхад онгоцны буудлаас баривчилсан. Хулгайчид хулгайн захиалгаа “гадаад орноос авсан” хэмээн мэдүүлээд буй.

Үзмэрүүдээс нэгийг нь олсон. Хатан хаан Евгенийгийн алмаазан болон үнэт чулуун шигтгээтэй алтан титмийг хулгай гарсаны дараахан Лувраас холгүйхэн газраас олсон. Бусдыг одоо болтол одоогүй, хайсаар байгаа.

Францын Луи Филипп I хааны хатан Марии Амелиигийн сапфиран гоёлын иж бүрдэл

Хатан хаан Евгенийгийн 2634 ширхэг алмаазтай гоёл

Францын хатан хаан Марии Луизагийн маргад эрдэнийн ээмэг, хүзүүний зүүлт

Хатан хаан Евгенийгийн алмаазан болон үнэт чулуун шигтгээтэй алтан титэм, энэ титмийг олсон.

Хатан хаан Евгенийгийн алмаазан энгэрийн зүүлт

Хатан хаан Евгенийгийн алмааз болон сувд хосолсон толгойн гоёл

Францын Лангр хотын Дени Дидрогийн музей

Луврын хулгай гарснаас долоо хоногийн дараа Лангр хотын “Дени Дидрогийн гэгээрлийн ордон” нэртэй музейгээс XVIII-XIX зуунд дэлдсэн 1633 ширхэг мөнгөн, 319 ширхэг алтан зоос хулгайд алдагдсан. Алдагдсан зоосны нийт жин 40 кг татахаар бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 90 мянган евро ажээ. Хулгайчид хэдхэн секундэд ажлаа амжуулсан бөгөөд цагдаагийнхан “тэд хаанаас, юу авахаа мэдэж байсан” хэмээн таамаглаж байгаа юм. Хулгайчид музейн гол хаалгыг эвдэж дотогш нэвтэрчээ. Цагдаагийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна, хулгайчид баригдаагүй, зоосыг ч олоогүй.

Дамаскийн Үндэсний музей

Сирийн Дамаск хотын Үндэсний музей иргэний дайны улмаас 2012 онд хаагдаад өнгөрсөн 2024 онд эргэн нээгдэж олон нийтэд нээлттэй болсон. 11-р сарын 9-ны өдөр уг музейгээс Ромын үед хамаарах 6 ширхэг гантиган баримал хулгайд алдагдсан Баримлуудын үнэлгээний талаар тодорхой мэдээлээгүй ч Сирийн түүхийн дурсгалын үнэт үзмэрт тооцогддог.

Бразилийн Сан-Паулугийн номын сангаас Матиссийн гар бичмэл алдагдав

Бразилийн Сан Паулу хотын Мариу ди Андрадигийн номын сан руу 12-р сарын 7-ны өдөр хоёр этгээд дайран орж, хоёр хамгаалагч болон хоёр иргэн рүү халдаж, үзмэрийн шилэн хоргоноос 13 гар бичмэл, илюстрац зургуудыг хулгайлан алга болжээ. Алдагдсан үзмэрүүд дотор зураач Анри Матиссийн 8, Кандид Портинаригийн 5 бүтээл байжээ. Тухайлбал, Матиссийн 1947 онд гаргасан “Жаз” номын илюстрац зургуудын эх хувь байжээ. Матиссийн нэгэн илюстрац зургийн эхийг 2021 онд дуудлага худалдаагаар 774 мянган еврогоор зарж байсан. Хоёр хулгайчийн нэгийг Бразилийн цагдаа баривчилж, нөгөөхийг нь эрэн сурвалжилж байна.

Наполеоны хувийн эд зүйлс хулгайд алдагдав

Бельги дэх Наполеоны музей рүү 12-р сарын 17-18-нд шилжих шөнө хулгайчид цонх хагалан нэвтэрч, тэнд хадгалагдаж байсан Наполеоны хувийн эк зүйлсийг хулгайлсан. Алдагдсан эд зүйлс дотор алмаазан шигтгээтэй 18 каратын бөгж байжээ. Бөгжийг 1815 оны Ватерлоогийн тулааны дараа олсон ажээ. Түүнээс гадна олон тооны мөнгөн болон алтан зоосыг хулгайлсан байна. Хулгайчдыг эрэн сурвалжилж байна.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20