НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Залуу үедээ 4 зүйл үлдээнэ”
МЭДЭЭ

“Залуу үедээ 4 зүйл үлдээнэ”

2026 оны 3-р сарын 28
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын дарга Н.Учрал “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцлоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д Монгол Ардын намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон 750 гаруй залуу “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцож байна.

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос анх удаа зохион байгуулж буй энэ арга хэмжээний “Чөлөөлье” хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэт зочноор оролцож илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол Ардын намын даргаар сонгогдсон цаг үеэс эхлэн миний, бидний цагт намыг шинэчлэх үйл хэрэг хэрхэн өрнөхийг ард түмэн чих тавин хүлээж байна. Иймд бид хамтдаа илүү хичээж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах, тэдний нуруун дээр байгаа ачааг хөнгөлөх, тэдний хөдөлмөрлөе, бүтээе, хийе гэсэн санал санаачилгыг нь дэмжиж, түүнд нь саад тотгор болж буй хүнд суртал, дүрэм журам, гох дэгээнээс чөлөөлөхийн төлөөх санаачилгыг хамтдаа хэрэгжүүлье” гэв.

Мөн Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын эдийн засгийн сүүлийн 10 жилийн голлох үзүүлэлтүүд, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүд, ДНБ, эдийн засгийн 2025 оны өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар өсөлт гол нөлөө үзүүлсэн зэрэг тоо баримтыг дурдлаа.

Арга хэмжээнд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзер нар оролцож байна.

Б.Пүрэвдагва: СДМЗХ-ны дараагийн үедээ дөрвөн зүйл үлдээхээр тэмүүлж байна

Монголын 21 аймаг, есөн дүүргээс цугласан нийт 750 гаруй залуу төлөөлөгчдийн  “Youth Council Summit 2026” арга хэмжээ анх удаа болж байна. 

“Төлөөлье, цэгцэлье, чөлөөлье” уриатай Тусгаар тогтнолын ордонд болж буй энэхүү арга хэмжээг Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд тус холбооны Ерөнхийлөгч, намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нээж үг хэллээ.

Тэрбээр “Youth Council Summit 2026” арга хэмжээнд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, ард түмний мандаттай төлөөлөгчдөд мэндчилгээ хүргэж, анх удаа болж буй ийм арга хэмжээг дэмжин ажиллаж буй Фридрих-Эбертийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ.

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны долоо дахь Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва дараагийн үедээ дөрвөн зүйл үлдээхээр тэмүүлж байгаагаа онцоллоо. Нэгдүгээрт, ил тод, нээлттэй тогтолцоог бий болгох, хоёрдугаарт, цахим залуучуудын байгууллагыг бий болгох, гуравдугаарт, салбар холбоодыг хөгжүүлэх, дөрөвдүгээрт, залуучууд залуучуудынхаа буюу өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхэд оролцдог, төлөөлдөг болох зорилготой, эдгээрээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

Арга хэмжээнд тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзер оролцож байна.

Ноён Кристоф Хойзер мэндчилгээ хүргэхдээ тус сан болон Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны цаашдын хамтын ажиллагаа илүү идэвхтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Youth Council Summit 2026”-д оролцож буй төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлэгт амжилт хүсэв. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20