НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Зэсийн гарц нь 78%-иар нэмэгдсэн “Оюутолгой” УИХ-ын түр хорооны хуралдаанд оролцохгүй гэв
АНАЛИЗ|Эдийн засаг

Зэсийн гарц нь 78%-иар нэмэгдсэн “Оюутолгой” УИХ-ын түр хорооны хуралдаанд оролцохгүй гэв

2025 оны 10-р сарын 15
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд шалгалт хийх Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг УИХ 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан.

Энэхүү хороо нь Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан "Оюутолгой" бүлэг ордын талбайн хил заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний 11.3(ё)-т зааснаар хөрвүүлэх өдрөөс хойш долоон жил тутамд санхүүжилтийн хүүгийн зохистой хувийг хянан үзэх хугацаа нь 2025 онд болж байгаатай холбогдуулан Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

Тогтоолд зааснаар тус хороо нь,

-"Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх;

-"Оюутолгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй.

Түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд олонхийг төлөөлж М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, цөөнхийг төлөөлж Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар багтсан.

“Оюутолгой” компанийн зүгээс түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзаж байгаагаа 2025 оны аравдугаар сарын 14-ний өдөр мэдэгджээ. “Оюутолгой” компани мэдэгдэлдээ түр хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж, нийт 30,000 гаруй хуудас бичиг баримтыг хүлээлгэн өгч, томилогдсон байцаагч, шинжээч нартай олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийсэн гэжээ.

“Тус түр хорооноос “Оюутолгой” компанийг хуралдаанд оролцож, танилцуулга хийх хүсэлтийг албан бичгээр илгээснийг бид хүлээн авсан болно.  Гэвч сүүлийн үед компанийг чиглэсэн ташаа мэдээлэл, үндэслэлгүйгээр буруутгасан дайралтууд нэмэгдсэний дээр Оюутолгойн оффист зохион байгуулалттай бүлэг хүмүүс цугларч үйл ажиллагаанд хүндрэл учруулах боллоо. Ийм нөхцөлд бид ажилтнуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, нэр хүндийг эрсдэлд оруулахаас сэргийлж Түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзаж байна” хэмээн шалтгаанаа дурджээ.

Мөн өдөр “Оюутолгой” компанийн толгой компани “Рио Тинто” ээлжит улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. “Рио Тинто” группийн зэсийн гарц есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн жилийн III улиралд 10 хувиар өссөн бөгөөд зэсийн гарц ийн өсөхөд “Оюутолгой” төслийн олборлолт өндөр өсөлт жин дарсныг тайландаа онцолсон байна.

Тайланд дурдсанаар “Оюутолгой” төслийн гарц 78%-иар өссөн нь түүхэн дээд дүнгээр өссөн үзүүлэлт болохыг дурджээ. Мөн тус компанийн Чили дэх хамгийн том зэсийн уурхай болох “Escondida”-ийн зэсийн гарц 9%-иар өссөн байна. "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд энэ онд зэсийн гарц 50 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй хэвээр байна” хэмээн тус компанийн ГйГүйцэтгэх захирал Саймон Тротт онцолсон байна.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төв Азийн "Ногоон батарей"-Тажикистан

Төв Азийн "Ногоон батарей"-Тажикистан

Тажикистан улс нь цахилгаан эрчим хүчнийхээ 95 орчим хувийг усан цахилгаан станцаас үйлдвэрлэдэг ногоон эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч билээ. Тус улс 2032 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бүрэн шилжих зорилт тавин ажиллаж байна. Улирлын чанартай цахилгаан эрчим хүчний хомсдолыг бууруулахын тулд нарны болон салхины эрчим хүчний төслүүдээр идэвхтэй төрөлжүүлж байна.

Jul 21, 2026

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Ойрхи Дорнодын эффект: Монголд дизел түлшний үнэ ирэх сараас ₮6000 болно

Ойрхи Дорнодын эффект: Монголд дизел түлшний үнэ ирэх сараас ₮6000 болно

Economics2025: Нүүрсний парадокс, баахан бараан тоо

Economics2025: Нүүрсний парадокс, баахан бараан тоо

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20