
Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК дунд хугацааны стратеги төлөвлөлтийн хүрээнд “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийг 2026 оны 4-р сарын 10-ны өдөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн нээлтэд зориулан зах зээлийн оролцогч талуудыг хамруулсан өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.







