НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бизнесийн томчууд ч апп-ийн зээлээр ашиг олж байна
АНАЛИЗ

Бизнесийн томчууд ч апп-ийн зээлээр ашиг олж байна

2026 оны 1-р сарын 13
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Монголын санхүүгийн зах зээлд ББСБ олшрохын хэрээр иргэдийн зээлийн дарамт нэмэгддэг. Тиймээс хамгийн өндөр ашигтай энэ бизнесийн цаад эзэд зүй ёсоор анхаарал татдаг.

1.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны гуравдугаар улирлын тайланд 577 ББСБ-ын хувьцаа эзэмшигчээр 38583 этгээд бүртгэгджээ. Эдгээрийн хэд нь төрийн албатай хамааралтайг СЗХ-ноос тодруулахад “ангилах боломжгүй” гэв. Нийт хувьцаа эзэмшигчдийн 97% буюу 37420 нь олон нийтэд хувьцаагаа санал болгосон ББСБ-ынх бол 1163 хувьцаа эзэмшигч нь ХХК-ийнх. Тэгэхээр 1000 гаруй хувьцаа эзэмшигчийг ил болгоход магадгүй цаад эздийн мэдээлэл тодорхой болох биз.

Уг нь, СЗХ 2019 онд ББСБ-ын хувьцаа эзэмшдэг 4875 этгээдийн 80 гаруй хувь нь улс төрийн болон төрийн албан хаагчтай ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч байсан.

Энэ мэдээллээр УИХ-ын гишүүд, Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банкны захирал, газар хэлтсийн дарга нар, Төрийн өмчит компаниудын захирлууд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувь эзэмшдэг ББСБ-ууд ил болсон. Тэд ЖДҮ зэрэг тусгай сангийн хямд эх үүсвэртэй мөнгийг ББСБ-аараа дамжуулан иргэдэд өндөр хүүтэй олгосон уу гэх хардлага гарсныг уншигч та санаж буй нь лав.

АТГ-аас Монголбанкинд холбогдох арга хэмжээ авахыг сануулснаар тус банк ХОМ гаргадаг 240 албан тушаалтны ажлын байрны шаардлагад “ББСБ үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалт оруулсан. Гэхдээ “хамаарал бүхий этгээд” гэдэг нь орхигдсон. Ингээд “цоорхой”-д суугаад үлдсэн албан тушаалтан нэг биш бий.

Жишээ нь, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн эхнэр нь “Начин заан” ХХК болон “Илланай” ББСБ-ын хувьцаа эзэмшигчтэй хамааралтай нь “хууль ёсны” зүйл мэт харагдах болжээ.

Дээрх дуулианы мөрөөр төрийн албаныхан өөрийн хувь эзэмшлийг хамаарал бүхий этгээдэд шилжүүлэх, ББСБ-ыг ХХК болгон өөрчлөх зэргээр ямар нэгэн байдлаар хяналтаас мултарсан гэдэг.

2.

Тэгвэл томоохон компаниуд ч ББСБ байгуулж, өндөр хүүтэй зээл олгохоос гадна бүтээгдэхүүний борлуулалтаа зээлээр хийдэг болоод байна.

Тухайлбал, “Таванбогд групп” компани “Таванбогд финанс” нэртэй ББСБ-ын зөвшөөрлийг 2021 онд Санхүүгийн зохицуулах хорооноос авчээ. “Таванбогд групп” нь Монголын санхүүгийн салбарт уг нь хамгийн олон харилцагчтай, хамгийн олон салбартай, хамгийн том банктай. ХААН банк “Таванбогд групп”-ийн хамаарал бүхий компани гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Гэсэн ч тэд хамгийн эрчимтэй хөгжиж байгаа аппликэйшний үйлчилгээг эрхлэх болжээ.

“Таванбогд финанс ББСБ” нь PayOn аппликэйшнээр сарын 4.5 хувийн, жилийн 54 хувийн хүүтэй хэрэглээний цахим зээл болоод автомашин авах сарын 3%, орон сууц барьцаалсан 3%-ийн хүүтэй гэх зэрэг бүх төрлийн зээл олгодог. Шуурхай бизнесийн зээл нь сарын 3-3.7%-ийн хүүтэй. Мөн өөрийн группийн охин компани “Beta cars”-аас шинэ болон хуучин машиныг урьдчилгаа 10%-ийг төлөөд сарын 3 хувийн хүүтэй зээл авах боломжтой гэж сурталчилдаг.

“MCS” группийн “Ашид Капитал ББСБ” ХХК нь “simple” аппликэйшнээр дамжуулан мөн л хэрэглээний зээлээс эхлээд автомашин, бизнесийн зээл олгодог. Зээлийн шимтгэлгүй, бусад өндөр хүүтэй аппликэйшнийг бодвол харьцангуй бага буюу жилийн 27-36%-ийн хүүтэй аж. “MCS” группийн банк санхүүгийн салбарт эхлүүлсэн өөр нэг төсөл нь М банк. Тус банк нь банкны салбарын бүхий төрлийн үйлчилгээг үзүүлдэг бүрэн дижитал банк. Хэрвээ иргэн зээлийн шалгуур хангаж чадвал жилийн 14.4-28.8 хувийн хүүтэй зээл авах боломжтой.

Мөн “Ард санхүүгийн нэгдэл”-ийн “Ард кредит ББСБ” нь Аrd апп-аар жилийн 33-48%-ийн хүүтэй зээл олгодог. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааг МАН-ын гишүүн Ч.Ганхуяг, Ч.Ганзориг, О.Одбаяр нар эзэмшдэг.

Улстөрч Лу.Болд, түүний дүү Лу.Болдхуяг нарын “Богд групп”-д "Богд" банк, “Сар шинэ интернэшнл” ББСБ харьяалагддаг. Монгол-Японы хамтарсан хувьцаат энэхүү байгууллага нь олон төрлийн зээлийн үйлчилгээ явуулдаг.

“Мобиком” корпорацийн “Мобифинанс” ББСБ-ын “Монпэй” апп энэ салбартаа тэргүүлэгчийн нэг. 1.3 сая хэрэглэгчтэй, шуурхай зээлийг 50 мянгаас 5 сая төгрөг хүртэл жилийн 23-48%-ийн хүүтэй зээл гаргадаг.

Санхүүгийн салбарт “МАК” ч томоохон тоглогч болоод байна. Тус компани Хасбанкны 20 хувийг эзэмшдэг гэх мэтээр үндэсний компаниуд санхүүгийн салбарт олноор хүч үзэж эхэлсэн юм.

Үндэсний хөрөнгө оруулагчид өөрийн банктай, ББСБ болсоор байгаа нь эдийн засагт хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа хэлбэр үү, эсвэл их ашигтай болоод уу гэдгийг хэлэхэд хэцүүхэн.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20