
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Нэгдлийн зарчмаар ажилласны үр дүнд бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 3.0 их наяд төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Мөн уул уурхайн экспортын үр дүнд улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлжээ.























