НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АҮЭБЯ-ны Төрийн нарийн Б.Дашпүрэвийг АТГ-т шалгуулъя!
АНАЛИЗ|Эдийн засаг

АҮЭБЯ-ны Төрийн нарийн Б.Дашпүрэвийг АТГ-т шалгуулъя!

2025 оны 12-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Сайд ирж байдаг, явж байдаг гэж асуудалд ханддаг төрийн албаны хурган дарга олон. Тэр тусмаа сайдаасаа илүү, эрх ямба эдэлдэг, хүнд сурталтай хүмүүс бол яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар. Тэд өөрт нь таалагдаагүй, унаж, ашиггүй бол сайдыгаа эсэргүүцэж, авч буй бодлого, шийдвэрийг нь гацааж, унагаах арга тактиктай.

Тэдгээр Төрийн нарийн бичгийн дарга нарын нэг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Б.Дашпүрэв. Тэрбээр шатахууны хомсдлын үеэр “Шатахууны агуулахууд амралтын хоёр өдрийн  аль нэгэнд нь амардаг. Банк дүүрэн байлаа гээд амьдрал сайхан болохгүй" гэж иргэдийг даапаалж байсан удаатай. 

Шатахууны үнэ нэмэгдсэн, дахин хомсдол үүссэн гэх асуудлаар тэрбээр өчигдөр (2025.12.04) хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Нүүрсний бодит экспорт нэмэгдэж байгаа нь дизель түлшний хэрэглээг нэмэгдүүлж байгаа. Шатахууны гол нийлүүлэгч ОХУ-аас  арванхоёрдугаар сард худалдан авах бүтээгдэхүүний захиалга баталгаажсан тул нийлүүлэлт тасрахгүй хэвийн үргэлжилнэ. Мөн БНХАУ-аас 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар болсон. Говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүүлэх,  орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн байдалд оруулах талаар  импортлогч компаниудтай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ чиглэлд хоёр хоногийн дотор түгээлтийг сайжруулах талаар ярилцаж байна” гэжээ.

Монголд шатахууны хомсдол нүүрлэх нь үзэгдэл болсон. Энэ нь агуулах савгүйгээс болсон гэж импортлогчид Аж үйлдвэрийн яамныхны тархийг угаасан бололтой. Олон жил шатахуун импортлож, тусгай эрх эдлэж ирсэн нефтийнхэн агуулах саваа ард түмний татвараар бариулна гэдэг бол арай даварсан үйлдэл юм.

Засгийн газраас нефть импортлогчдод агуулах сав барих мөнгийг нь хөнгөлөлттэй зээлээр олгох асуудал яригдаж байгаа. Нэг их наяд гаруй бол бага мөнгө биш. Атал энэ мөнгийг хуваарилах асуудлыг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хариуцаж байгаа гэнэ. Тэрбээр хэнд, хэдийг өгөх нь түүний эрх мэдлийн асуудал болсон. Өрөөнийх нь үүдэнд шатахуун импортлогчид дугаарлаж суудаг болсон гэх яриа оргүй хоосон цуурхал биш биз. Овоо босгосон болоод шаазгай шагширч буй нь тэр биз.

Аж үйлдвэрийн яамнаас агуулах барих нэрээр хуваарилах нэг их наяд гаруйгаас ахиухан хүртэхийн тулд импортлогчид Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийг “авлигадах” болсон гэх хардлага ч бий. Тиймээс их мөнгөн дээр суусан, сайдаасаа илүү эрх ямба, эрх мэдэлтэй Төрийн нарийн бичгийн дарга нарыг шалгах нь АТГ-ын ажил. АТГ ажлаа хийж, АҮЭБЯ-ны Төрийн нарийн Б.Дашпүрэвийн хуваарилах их наядын ард албан тушаал, авлигын асуудал бий эсэхийг нягтлах ёстой юм.

Төрийн албанд олон жил ажилласан, хуулийн цоорхойг сайн муутай нь мэддэг, олон сайдын нүүр үзэж, олон төрд “нүүртэй” явдаг хурган дарга нарын хүнд суртал, авлига хулгай Монголын төрийн хорт хавдруудын нэг болсон нь худлаа биш юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20