НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Айсуй гал морин жилийн таны зурхай
АНАЛИЗ

Айсуй гал морин жилийн таны зурхай

2026 оны 2-р сарын 6
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Дорнын зурлагаар хэдхэн хоногийн дараа Гал морин жил гарна. 2026 оны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жил (билгийн тооллын шинийн нэгэн 2-р сарын 18-нд тохионо) нь эрч хүчтэй, хурдтай, өөрчлөлтөөр дүүрэн байх нь. Монгол зурхайн дүрслэлд жилийн өнгийг тодорхойлдог "Шороон үхэр" нь залууст ээлтэй, хүүхэд багачуудад дунд зэрэг, харин ахмад настнууд биеэ энхрийлүүштэй жил гэж буусан байна.

2026 оны Гал морин жилд, морины эрэмгий зориг гал махбодын эрч хүчтэй нэгдсэн учраас эрч хүч, хүсэл тэмүүлэл, өөрчлөлтийн гайхалтай хослолоор дүүрэн байна гэж дорнынхон үзэж байна.

Тиймээс та шийдэмгий алхам хийх, урагш тэмүүлж, тавьсан зорилгодоо хүрэх эрмэлзлэлээ өрдөөрэй. Зарим ордныхон энэхүү эрч хүчний нөлөөн дор цэцэглэн хөгжиж байхад заримд нь тэвчээр болон нарийн төлөвлөгөө шаардсан сорилтууд тулгарч магадгүй нь.

12 ЖИЛИЙН ТОВЧ ТӨЛӨВ БАЙДАЛ:

Хамгийн азтай байх жил: Бар, Хонь, Луу

Бар (1950, 1962, 1974, 1986, 1998, 2010): Морин жилийн хамгийн сайн холбоотон. Таны эрч хүч оргилдоо хүрч, ажил карьер болон хувийн амьдралд томоохон үсрэлт гарна.

Хонь (1955, 1967, 1979, 1991, 2003, 2015): Амар амгалан, бүтээлч жил. Гэр бүл бусад харилцаа тогтвортой байж, санхүүгийн байдал сайжирна.

Луу (1952, 1964, 1976, 1988, 2000, 2012): Огцом өсөлтийн жил. Танд шинэ боломжууд ар араасаа гарч ирнэ. Манлайлах чадвар тань бусдад үнэлэгдэнэ.

Жил нь орж буй: Морь (1954, 1966, 1978, 1990, 2002, 2014)

Төлөв: "Жил орох" нь заримдаа сорилт авчирдаг. Хэт яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Өөртөө итгэлтэй байх нь сайн боловч "Гал" махбод нь сэтгэл хөдлөлийг хэт хөөргөх магадлалтай тул хянуур байхыг зөвлөж байна.

Засал: Жилийн засал заавал хийлгэж, эрүүл мэнддээ анхаараарай.

Сэрэмжлэх ёстой жил: Хулгана, Үхэр, Тахиа

Хулгана (1948, 1960, 1972, 1984, 1996, 2008): Морины эсрэг "их харш" жил. Санхүүгийн эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Тайван, хүлээцтэй байх нь амжилтын түлхүүр болно.

Үхэр (1949, 1961, 1973, 1985, 1997, 2009): Морин жилийн хурд таныг ядрааж магадгүй. Гэнэтийн зарлага гарч болзошгүй тул бичиг баримт, гэрээ хэлцэлд хянуур хандаарай.

Тахиа (1945, 1957, 1969, 1981, 1993, 2005): "Бага харш" жил. Нэр төр, алдар хүндэд тань сөргөөр нөлөөлөхүйц хэт үрэлгэн зан гаргахаас зайлсхий.

Бусад жилийн төлөв:

Туулай (1951, 1963, 1975, 1987, 1999, 2011): Шинэ эхлэлүүд амжилттай байна. Хайр дурлалын харилцаанд таатай.

Могой (1953, 1965, 1977, 1989, 2001, 2013): Өмнөх жилийн (Могой жил) төлөвлөсөн ажлууд бодит биеллээ олж эхэлнэ.

Бич (1956, 1968, 1980, 1992, 2004, 2016): Аялал зугаалга, нийгмийн харилцаа ихтэй жил. Ажилдаа тууштай байвал ашиг орлого нэмэгдэнэ.

Нохой (1958, 1970, 1982, 1994, 2006, 2018): Морин жилтэй ивээл тул маш эрч хүчтэй байна. Таны үнэнч, шударга зан таныг амжилтад хүргэнэ.

Гахай (1959, 1971, 1983, 1995, 2007, 2019): Санхүүгийн хувьд тогтвортой. Гэр бүлийн асуудалд илүү цаг гаргах шаардлагатай.

 Эх сурвалж: Time and Date

 

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20