НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хөндөх сэдэв: Байгальд ээлтэй буян
АНАЛИЗ|Лайфстайл

Хөндөх сэдэв: Байгальд ээлтэй буян

2025 оны 12-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах наадамд оролцсон оюутнуудын нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутан Ч.Юмчирдуламын нийтлэлийг хүргэж байна.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр оршуулгын соёл ч шинэчлэгдэн, уламжлалт зан үйл орчин үеийн шийдлүүдтэй хослон хөгжсөөр байна. Шашны эрх чөлөө хязгаарлагдаж байсан үеийн нөлөөгөөр монголчууд олон жил зөвхөн газар шороонд оршуулахыг зөв гэж ойлгож ирсэн ч өнөөдөр хотын хүн амын өсөлт, оршуулгын газрын хүрэлцээ, байгаль орчны эрсдэл өссөөр буй нь чандарлах ёс нийтийн хэрэгцээ болон хувирахад нөлөөлжээ. Гэвч иргэдийн дунд энэ өөрчлөлтийг буруу ойлгодог, гадны урсгал мэт үздэг хандлага ч өнөө хүртэл бий.

Монгол Улсад буяны иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг компани цөөн бөгөөд “Улаанбаатар буян”, “Нью Семетри”, “Суварга буян”, “Сувд буян”, “Дөл буян” зэрэг байгууллагаас чандарлах үйлчилгээ үзүүлдэг нь “Улаанбаатар буян” болон “Дөл буян” юм. “Улаанбаатар буян” ХХК 2004 оноос дэлхийн стандартад нийцсэн техник технологи ашиглан чандарлах зан үйлийг орчин цагт нутагшуулсан бөгөөд энэ нь том хотын хувьд зайлшгүй шаардлага болсон гэж үздэг.

1950-иад он хүртэл Улаанбаатар хот орчмын нас барагсдыг ил задгайгаар оршуулдаг байсан нь амьтдад идэш болох, халдварт өвчин тархах, хотын иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зэрэг олон хүндрэл дагуулж байв. Өнөөдөр ч Улаанбаатарын эргэн тойронд 20 гаруй оршуулгын газар байрладаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь ногоон бүс, айл өрхийн хажууд орших нь сэтгэл зүйн болон эрүүл ахуйн хувьд асуудал үүсгэдэг ажээ. Ноход хүний гавлын яс зууж ирэх, хүүхэд залуус ил хөдөөлүүлсэн шарил харах зэрэг таагүй байдлууд хэвээр байгаа нь хотын зохион байгуулалтын ноцтой сул тал юм.

Нас баралтын шалтгаан дахь өөрчлөлтүүд ч чандарлах ёсны ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардаг бөгөөд тэдний 50–60 хувь нь халдварт өвчин болон хорт хавдрын шалтгаантай байна. Шарилын задралын явцад 20 орчим төрлийн хорт хий ялгардаг бөгөөд боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар 30–40 жил, тарваган тахлын нян бүр илүү удаан хөрсөнд амьдрах боломжтой байдаг нь хөрсний бохирдол, агаар орчны эрсдэлийг олон арван жилээр нэмэгдүүлдэг.

Ийм нөхцөлд чандарлах ёс нь эрүүл мэнд, байгаль орчин, хот төлөвлөлтийн хувьд илүү зөв хувилбар болж байна. Нэг хүнийг чандарласнаар 12 м.кв газрыг хэмнэхээс гадна халдварт нянгийн хөрсөнд үлдэх эрсдлийг арилгаж, цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлдэг. Үүнтэй зэрэгцэн эко оршуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь иргэдийн сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй. Иргэн Ц-ийн хэлснээр “Чандарлах зүүн буяны төв цогцолбор нь хэзээ ч хорио цээргүйгээр эргэж ирэх боломжтой, хамгаалалттай, цэвэр орчинд байрладаг нь ар гэрийнхэнд тайвшрал өгдөг” гэжээ.

Хэдий тийм боловч зарим иргэд чандарлахыг гадны шашны гаж урсгал хэмээн андуурдаг. Гэвч түүхэн сурвалжуудаас үзвэл түрэг, уйгар болон дундад зууны монголчууд чандарлах ёсыг өргөн хэрэглэж байжээ. Судлаач Д.Баяр түрэгүүд эдлэл хэрэглэлтэй нь хамт шатааж оршуулдаг байсан тухай дурдсан бол Рубрук уйгарууд үнсийг нь суварганы оройд хадгалдаг гэж тэмдэглэсэн байдаг. Эрдэнэзуу хийдэд өнөөдөр ч хадгалагдаж буй Автай сайн хаан, Түшээт хан Гомбодорж нарын бунхан нь язгууртныг чандарлан оршуулдаг уламжлалын тод жишээ юм.

Өнөөдөр чандарлах үйлчилгээний үнэ сонголтоос хамааран “Улаанбаатар буян”-д 1.65 сая төгрөгөөс, “Дөл буян”-д 4.3 сая төгрөгөөс эхэлдэг. Ийм үйлчилгээ эрхэлдэг байгууллагын тоо нэмэгдэх нь үнийн уян хатан байдлыг бий болгох, иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, орчин үеийн аюулгүй оршуулгын соёлыг төлөвшүүлэх давуу талтай.

Дэлхийн олон улс оронд чандарлах хувь эрс өсөж, байгаль орчинд ээлтэй шинэ шийдлүүд — “хүн бордоо” болгож мод тарих гэх мэт бодлогууд хуулиар зөвшөөрөгдсөн нь оршуулгын салбарын өөрчлөлт дэлхий нийтэд өрнөж буйг илтгэнэ.

Хүн болгоны эцсийн замнал хүндэтгэл, тайван орчинд өрнөх ёстой. Чандарлах зан үйл нь уламжлал, орчин үеийн шаардлага хоёрыг эвлүүлэн, бурхан болоочийг цэвэр, амгалан орчинд үдэх боломжийг нээж байна. Хотын ачаалал, газрын хомсдол, байгаль орчны эрсдэл нэмэгдэж буй энэ үед чандарлах ёс нь монголчуудын сэтгэл, соёл, хэрэгцээнд хамгийн ойрхон шинэлэг шийдэл болж чаджээ. Бидний өв соёлын шинэ амьсгал болсон энэ зан үйл бол өнгөрснийг хүндэтгэж, ирээдүйг хамгаалах сонголт юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20