НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бэлэн хоолон дээр суусан төр: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн амжилтын ардах гашуун үнэн
АНАЛИЗ

Бэлэн хоолон дээр суусан төр: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн амжилтын ардах гашуун үнэн

2026 оны 2-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Саяхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр (ДТҮ)-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд биечлэн очиж танилцлаа. Энэ үеэр тус үйлдвэр 246.6 тэрбум төгрөгийн татвар төлж, 220 сая ам.долларын борлуулалт хийн, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх "гялалзсан" тоонуудыг олон нийтэд бахархалтайгаар зарлав. Гаднаас нь харвал төрийн өмчит үйлдвэр ашиг орлогоо нэмэгдүүлж буй мэт боловч, энэ нь бодит байдал дээр хувийн хэвшлийн тарьсан ургацыг төр "хурааж" аваад өөрийн мэтээр сурталчилж буй хэрэг юм.

Угтаа бол шинэ амжилт биш, аль хэдийн хүрсэн байсан үзүүлэлтийг муутгаж явж байгаад дөрвөн жилийн дараа давтан харуулж буй хэлбэр төдий юм.

630 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА "ТЭГ" ТӨГРӨГИЙН ЗАРДАЛТАЙ АМЖИЛТ

Өнөөдрийн энэ өндөр үзүүлэлтүүд бол тэнгэрээс унаад ирсэн эсвэл төрийн менежментийн үр дүнд бий болсон зүйл биш. Ийм үр дүн гаргахын тулд эхлээд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Харин 2010 оноос хойш “Кью Эс Си” ХХК нь хууль ёсны гэрээний дагуу “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 630 гаруй тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлсэн.

Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр олборлолт явуулах чадамжгүй байсан орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулсан, орчин үеийн хуурай болон нойтон аргын баяжуулах үйлдвэр байгуулан ашиглалтад оруулсан, үйл ажиллагаа явуулахад нэн шаардлагатай дэд бүтэц, цахилгаан хангамж болон төмөр замын цогцолбор ашиглалтад оруулж асуудлыг шийдвэрлэсэн.

Эдгээр хөрөнгө оруулалттай төслүүдгүйгээр өнөөдрийн үр дүн гарах боломжгүй юм. Эдгээр хувийн хэвшлийн бий болгосон хөрөнгийг төр одоо ашиглаад л явж байгаа.

Эдийн засгийн хэллэгээр үүнийг “Asset appropriation with zero capital injection” буюу төр нэг ч төгрөгийн эрсдэл гаргалгүйгээр, бусдын бэлэн болгосон үнэ цэнтэй хөрөнгийг шууд өөртөө авсан үйлдэл гэж тодорхойлно.

АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТӨГ БУЮУ БИД ЮУГ ОРХИГДУУЛАВ?

Төр "амжилт" гэж тодорхойлж байгаа ч бодит байдал дээр Монгол Улс асар их цаг хугацаа, хөгжлийн боломжоо алдаад байна. Хэрэв Концессын гэрээ хэвийн үргэлжилсэн бол:

  1. Өнөөдөр жилийн 350 мянган тонн хүчин чадалтай Шинэ гангийн үйлдвэр ашиглалтад орж, бид зөвхөн хүдэр биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байхаар байлаа.

  2. Жил бүр гаднаас авдаг 250 орчим сая долларын арматур, ган хийцийг дотоодоосоо хангаж, валютын гарах урсгалыг зогсоосон байх байлаа.

  3. Шинээр 1900 орчим шинэ ажлын байр бий болж ажилтай орлоготой иргэдийн тоо төдий чинээгээр нэмэгдэж амьдрал нь сайжрах байлаа.

Гэтэл төр бэлэн суурийг нь булааж авснаар энэ бүх бүтээн байгуулалт зогсож, бид ердөө л баяжмал экспортлогч хэвээр үлдсэнийг л харуулж байна.

ҮҮНЭЭС ТОМ АЮУЛ БУЮУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ӨГЧ БУЙ "АЮУЛЫН ДОХИО"

Хамгийн аюултай хэсэг нь концессын гэрээг нэг талын шийдвэрээр цуцалсан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд маш аюултай жишиг харуулсан явдал. Хүний жам ёсны эрхийн нэгт тооцогддог "Property rights" буюу өмчлөх эрхэд бүдүүлэг халдсан үйлдэл болж харагдана.

“Хөрөнгө оруул. Барь. Ашигтай болго. Дараа нь бид авна” гэдэг дохиог төр зарлаж, үр дүнг нь бахархалтайгаар зарлаж яваа нь хөрөнгө оруулагч нарт аюулын харангын дохио юм.

Ийм дүрэмгүй тоглоомтой улсад маргааш аль ч эрүүл ухаантай хөрөнгө оруулагч урт хугацааны, том хэмжээний төсөл эхлүүлэхгүй. Өнөөдрийн 72 тэрбумын ашиг бол маргаашийн Монгол Улсад орж ирэх тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалтыг үргээсэн "төлөөстэй" ашиг юм.

Дүгнээд хэлэхэд, дөрвөн жилийн хугацаанд юу ч сайжирсангүй. Бидний өмнө хүрчихсэн байсан үзүүлэлтүүдийг төр дөрвөн жилийн дараа "шинэ амжилт" мэтээр танилцуулж байгаа нь харамсалтай. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2021 оны үзүүлэлтүүдтэй жишээд үзнэ биз ээ. Тэгэхээр энэ бүхэн чинь амжилт биш ямар ч урагшгүй зогсож үлдсэн хайран дөрвөн жилийн хугацаа л харагдаж байна даа.

Э.ШИЖИР (Кью Эс Сс ХХК-ийн Гүйцэтгэх захирал)

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20