НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бизнесийн эрх чөлөөний хуулиар амалж буй Laissez-faire
АНАЛИЗ

Бизнесийн эрх чөлөөний хуулиар амалж буй Laissez-faire

2026 оны 6-р сарын 22
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Төр хэр бага оролцоно төдий чинээгээр бизнес сайн хөгждөг гэдгийг дэлхийн капиталын түүх аль хэдийнэ нотолчихсон. Үүнийг Laissez-faire (үл оролцох, зүгээр л орхи) гэсэн франц үгээр илэрхийлж, төр-хувийн хэвшлийн харилцааны алтан дүрэм болгон дагадаг.

Монгол Улс 30 гаруй жилийн өмнө чөлөөт зах зээлийн замыг сонгохдоо энэ онолыг мэдэж байсан учраас сонгосон. Харамсалтай нь өнөөг болтол социализмын үзэл санаанаасаа ангижирч чадаагүй манай эрх баригчид энэ онолыг эсрэгээр хэрэгжүүлж ирсэний гор нь өнөөгийн төр нь данхайж, хувийн хэвшил нь давжаарсан сульдаатай эдийн засгийн бүтэц юм.

Харин Н.Учралын Засгийн газраас сулдаатай эдийн засгийн загварыг зөв загвар руу нь буюу хувийн хэвшил нь данхайж, төр нь давжаарах өөрчлөлтийг хийхээр шат дараатай алхмуудыг хэрэгжүүлж байгаад талархаж байна. Үүнийг нэг нь Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл юм.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бусаар зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилдэг ажээ. Ийм хангалттай тооны хууль үйлчилсээр атал сульдаатай эдийн засаг бий болсон байгаа юм.

Энэхүү 360 зохицуулалтыг нэг малгай хуулинд зохицуулан өөрчлөх гэж байна гэж ойлгож болно.  Бизнесийн харилцааны үндсэн зарчмууд бол хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг билээ.

Дэлхийн өв уламжлалын сангаас Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексийг Эрх зүйт ёс, Засгийн газрын оролцоо, Зохицуулалтын үр ашигтай байдал, Нээлттэй зах зээл гэсэн нийт 4 бүлэг 12 шалгуур үзүүлэлтийг ашиглан тооцдог бөгөөд  Монгол Улс 2025 онд 184 улсаас 63.9 оноотойгоор 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. 

Бүлэг   

Шалгуур үзүүлэлт/дэд хүчин зүйлс  

Оноо   

Онооны ангилал  

Байр   

Эрх зүйт ёс 

Өмчийн эрх   

49.2   

хаалттай 

92/184  

Шүүхийн үр ашиг   

54.9   

хязгаарлагдмал 

73/184  

Төрийн зарчимт байдал   

35.8   

хаалттай 

114/184   

Засгийн газрын оролцоо  

Татварын ачаалал   

83.7   

чөлөөтэй 

65/184   

Засгийн газрын зарлага   

64.6   

дунд 

117/184   

Төсвийн сахилга бат   

96.1   

чөлөөтэй 

33/184  

Зохицуулалтын үр ашигтай байдал   

Бизнесийн эрх чөлөө   

68.4 

дунд 

76/184  

Хөдөлмөрлөх эрх чөлөө   

68.2  

дунд 

17/184  

Мөнгөний эрх чөлөө   

72.1   

нээлттэй 

116/184   

Нээлттэй зах зээл 

Худалдааны эрх чөлөө   

74.4   

нээлттэй 

82/184  

Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал   

50.0   

хязгаарлагдмал 

114/184   

Санхүүгийн зах зээлийн нээлттэй байдал   

50.0   

хязгаарлагдмал 

97/184  

Шалгуур үзүүлэлтүүдийн оноогоор нийт 184 орноос “өмчийн эрх”-ийн үзүүлэлтээр 92-т эрэмбэлэгдэж “хаалттай”, “төрийн зарчимт байдал” үзүүлэлтээр 114-т эрэмбэлэгдэж “хаалттай”, “бизнесийн эрх чөлөө” үзүүлэлтээр 76-т эрэмбэлэгдэж “дунд”, “хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал” үзүүлэлтээр 114-т эрэмбэлэгдэж “хязгаарлагдмал” гэж үнэлэгдсэн байна.

Өмчийн эрх, төрийн зарчимт байдал гэсэн хоёр гол үзүүлэлт Монголд хаалттай гэж тодорхойлогдсон байхад хэн бизнес хийж зүрхлэх вэ?

Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс нь монголчуудыг эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх чөлөөгөөр хангах, төрийн албаны авлигатай тэмцэх, бизнесийн үйл ажиллагаанд аливаа төрөөс тавьсан хязгаарлалтыг цөөрүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах шаардлагатай байгааг харуулж байна.

 Бизнесийн эрх чөлөөг хэрхэн хангах вэ? Хуулийн төсөлд ийн томъёолжээ:

  1. Хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлнэ.

  2. Бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй.

  3. Шударга өрсөлдөөнийг дэмжинэ.

  4. Зохицуулалтын ил тод, ойлгомжтой, урьдчилан мэдэх боломжтой, таамаглахуйц байдлыг хангана.

  5. Олон нийтийн оролцоог хангана.

  6. Бизнесийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хуультогтоомж батлан гаргахыг хориглоно.

  7. Өмч хөрөнгийг хууль бусаар хураан авах, дайчлахыг хориглоно.

  8. Бизнесийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл гаргах, түгээхийг хориглоно.

  9. Төрөөс зүй бусаар бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх, оролцох, хуульд заагаагүй төрийн хяналт шалгалтыг дүрэм, журам, акт гарган хэрэгжүүлэхийг хориглоно.

  10. Төрийн үйлчилгээ цахим, ил тод, бизнес эрхлэгчээс мэдээллийг 1 удаа авах бодлого баримтална.

  11. Эрсдэлийн үнэлгээнд суурилсан давхардалгүй, хяналт шалгалт хэрэгжүүлнэ.

  12. Төр бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх бизнесийн үйл ажиллагаа эрхлэхгүй байх бодлого баримтална.

  13. Бизнес эрхлэгчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг баримтална

Бизнесийн эрх чөлөөний тухай хууль нь цомхон, дээрх зарчмуудыг тусгасан бөгөөд гол нь дагалдах 102 хуулийн өөрчлөлтөөр бизнес эрхлэх орчныг нийгмийн шаардлагад нийцүүлэх юм. Тэр дундаа Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль нь гол цөм нь юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол заалтууд

Нэг. Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлэх эрхийг баталгаажуулна: Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдлыг 30 хоногийн дотор хянан үзэж шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгаж болно,

Хоёр. Тогтворжуулах гэрчилгээний шалгуурыг хялбаршуулж, хугацааг нэмэгдүүлнэ: 5-аас доошгүй жил хэрэгжүүлэх төсөлд тогтворжуулах гэрчилгээ олгоно, тогтворжуулах гэрчилгээний хугацаа оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарч 10-20 жил байна,

Гурав. Хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татварын таатай орчныг бүрдүүлнэ,

Дөрөв. Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгана,

Тав. Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хяналт галгалтын давхардлыг бууруулна: Төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд 2-оос ихгүй байна,

Зургаа. Хөрөнгө оруулалтын баталгаа, суурь зарчмыг олон улсын жишгийн дагуу тусгана.

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол заалтууд

Нэг. Нэг удаагийн шинжтэй, эрсдэлийн түвшин багатай аж ахуйн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхэлнэ,

Хоёр. Явцын хяналт, шалгалтаар үйл ажиллагаа нь хэвийн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг шууд сунгана, нийт 360 зөвшөөрөл үүнд хамаарна,

Гурав. Зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зорилго, нөхцөл, онцлог, эрсдэлээс хамааруулан ангилна,

Дөрөв. Зөвшөөрлийн хугацааг уртасгана, тусгай зөвшөөрөл 10 жилээс доошгүй, энгийн зөвшөөрөл 5 жилээс доошгүй, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа 3 жилээс дээшгүй

Тав. Нийт 251 тусгай зөвшөөрлийн 233-г цахимаар авах боломжтой.

Зургаа. Төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлнэ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20