НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улс төрийг чи сонирхохгүй бол УЛСТӨРЧИД ЧАМААС ХУЛГАЙЛНА!
АНАЛИЗ

Улс төрийг чи сонирхохгүй бол УЛСТӨРЧИД ЧАМААС ХУЛГАЙЛНА!

2026 оны 1-р сарын 26
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

“Би мэдээ уншдаггүй, зурагт үздэггүй, улс төр огт сонирхдоггүй”. Иймэрхүү зүйл ярьдаг хүмүүс манайд цөөнгүй.

Тэдний хэлдэг тайлбар нь “Монголын улс төр бохир, улстөрчид нь хулгайч, сонгуулийн тогтолцоо нь шударга бус, стресс ихтэй” гэх мэтчилэн. Мэдээж, мэдээ уншихгүй, зурагт үзэхгүй, улс төр сонирхохгүй байх нь хувь хүний эрх. Гэвч хэчнээн эерэг, сайхан хүн байлаа ч улс төр чиний амьдралыг шийднэ. Энгийн жишээ нь эрчим хүчний хязгаарлалт байна.

Идэр есийн хүйтнээр Улаанбаатар даяараа гал алдаж, улстөрчдийн дунд “хэн нь тогны хулгайч вэ” гэсэн хэрүүл ид өрнөж байна. Тохуурхалтай нь, өнгөрсөн хугацаанд эрчим хүчний бүхий л төслийг нурааж, гацааж ирсэн манай “эх орончид” нүүрээ ширлүүлээд матрын нулимс унагаж сууна. Үндсэндээ миний эх орон ядуурсан хийгээд манай эх орончдын баяжсан яг тэнцэнэ.

Арван аймгийн ДЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр Монголын Засгийн газар 2021 онд БНСУ-ын “Экзим” банкнаас 110 сая ам.долларын зээл авсан агаад төсөл хэрэгжүүлэгч Өмнөд Солонгосын компани нь өдгөө дампуурсан гэх асуудлаар эрчим хүчний салбарын томчууд (Н.Тавинбэх, П.Товуудорж, Б.Насантогтох, Нямаа)-ыг АТГ-аас баривчилсан. Тэдний авлигын хөрөнгийн хэмжээ 400 тэрбумаар яригдаж байна. Товчхондоо, ДЦС4-т нэн шаардлагатай 360 тэрбум төгрөг тэдний халааснаас гарч иржээ. Энэ бол Эрчим хүчний салбарт нүүрлэсэн хулгай, луйвраас ил болсон ганцхан жишээ.

Монголд хямрал нүүрлээгүй хулгай нүүрлэсэн гэдэг худлаа үг огтхон ч биш. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, төмөр зам, уул уурхай, экспорт-импорт, хил гаалт, татвар, даатгал гээд салбар болгон дампууралд орсон. Авлига, хулгайд нэрвэгдээгүй салбар, төрийн институци, төрийн өмчит компани Монголд алга. Багш нь сургуулиасаа, эмч нь эмнэлгээсээ, эрчим хүчнийхэн нь эрчим хүчнээсээ, хил, гааль нь хил гаалиасаа, татварынхан нь татвараас, хууль тогтоогчид нь хуулиас, төмөр замынхан нь төмөр замаас, авто замынхан нь авто замаас, нийслэлийнхэн нь нийслэлээс хулгай хийх нь бараг хэвийн үзэгдэл. Авлигатай тэмцэгчид нь хүртэл авлигачид болсон.

Төмөр замыг нь нүүрстэй нь, нүүрсийг нь зэстэй нь хулгайлсан улс төр-эдийн засгийн бүлэглэлийнхний улс оронд учруулсан хохирол 100 их наядаас давж байна. Хамгийн сүүлд Харбины гэрээгээр Монголыг $10тэрбумын хохиролд хүргэсэн.

2025 онд авлигын гэмт этгээдүүд улсад 675 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг АТГ олж тогтоожээ. Энэ нь 4-р ДЦС-д шаардлагатай хөрөнгийг хоёроор үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгө. Үүнд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд асан Ч.Номин нартай холбоотой “Эрдэнэс Оюутолгой”-н гэх $20 саяын хэрэг ороогүй болно. УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой их хэмжээний хахууль авах хэрэг бас багтаагүй болно. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэр бүлийн хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон гэх хэрэг одоогоор шийдэгдээгүй байгаа.

АТГ-аас ирүүлсэн саналыг үндэслэж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авсан”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн бол УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашгилах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан. Гэхдээ тэдний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно.

Улс төрд нөлөө бүхий, төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн сайд дарга нартай холбоотой эрх мэдлээ урвуулсан, авлига авсан гэх хэрэг Монголд цөөнгүй гардаг, баримт факттайгаа цацагддаг. Гэвч Монголд утас хулгайлбал шоронд, улсаа тоновол ордонд ордог даабль стандарт үйлчилдэг. Улсаа тононо гэдэг үнэндээ биднийг л тонож буй хэрэг.

Төрөөс хулгайлна гэдэг бидний, бидний үр хүүхэд, эцэг эхийн эмчилгээний мөнгөнөөс, цалин хөлснөөс, тэтгэвэр тэтгэмжээс, сургууль, цэцэрлэгээс хулгайлж байна гэсэн үг. Улс төрөөр чи оролдохгүй явлаа ч улс төр чамаар энэ мэт оролдоно.

Иймээс улс төрд иргэдийн, тэр тусмаа залуусын оролцоо нэн чухал байна. УИХ-ын 2012 оны сонгуульд 18-35 насны залуучуудын 60 хувь нь саналаа өгөөгүй. Харин 2016 оны сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8 хувь, 2020 оны сонгуульд 62 хувийн ирцтэй оролцжээ.  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгсөн сонгогчдын судалгаанаас харахад 40-60 насныхны 75 хувь нь төр барих эрхээ эдэлжээ. Тэгвэл 60-аас дээш насны сонгогчдын оролцоо 95 хувьтай байжээ. Харин 18-39 насны залуус дөнгө данган 50 хувийн ирцтэй оролцжээ. 2024 оны УИХ-ын сонгуульд 65-дээш насныхны 85 хувь саналаа өгсөн бол 20-24 насныхны 50.3 хувь Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлжээ. Нэг ёсондоо, Монголын залуус өөрсдийнхөө амьдралыг өвөө эмээгийнхээ сонголтод даатгаад орхичихож байна. Атал өвөө, эмээ нарын сонголт өнөөдрийн авлига, хулгай, луйвар үндсэн шалтгаан болсон.

Иймээс “Би мэдээ уншдаггүй, зурагт үздэггүй, улс төр огт сонирхдоггүй” гэх нь бохир улс төрийг улам өөгшүүлж, улстөрчдийн хулгай, луйврыг дам байдлаар хүлээн зөвшөөрсөнтэй ижилхэн үйлдэл. Улс орондоо сайн, сайхан амьдаръя гэвэл улс төрд оролцоотой бай. Чи улс төр сонирхохгүй бол УЛСТӨРЧИД ЧАМААС ХУЛГАЙЛНА.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20