НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Чөлөөт зах зээлийн экосферийг боомилогч нь хэн бэ?
АНАЛИЗ

Чөлөөт зах зээлийн экосферийг боомилогч нь хэн бэ?

2026 оны 5-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

-“Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форумыг өнөөдөр /2026.05.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын дэргэдэх “Гэрэгэ” бодлогын хүрээлэнтэй хамтран зохион байгуулна-

Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийн системд шилжсэн ч өнөөдрийг хүртэл жинхэнэ экосферээ бүрдүүлж чадаагүй байна. Дэлхийн улс орнуудын туршлагаар төрийн хүсэл зоригоос шалтгаалж, 30-50 жилийн хугацаанд чөлөөт зах зээлийн экосфер бүрэн бүрэлддэг аж. Манай улстөрчдийн аялах, амьдрах, жишээ татах дуртай Сингапур улс үүний төгс жишээ нь. 

Гэвч манай улсын хувьд зах зээлийн нийгэмд шилжээд 36 жил болсон ч чөлөөт зах зээлийн экосфер гэдэг “зэрэглээ” хэвээр байгааг тоо баримт баталдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2025 оны эцсийн байдлаар 220 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй ч 115 мянга нь үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тэдний 18000  нь татвар, нийгмийн даатгалын өртэйн улмаас 2026 оны 4-р сарыг хүртэл дансаа хаалгаад байв. Бизнесийн орчин ийм "туниагүй" байхад экосфер ярих нь мөрөөдөл төдий юм.

Чөлөөт зах зээлийн экосферийг онолоор “Төрөөс ямар нэгэн хатуу зохицуулалт, оролцоо байхгүйгээр бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид өөрсдийн ашиг сонирхлоор харилцан ажиллаж буй эдийн засгийн амьд орчин” гэж тайлбарладаг. Байгаль дээрх амьд организм бүхэн өөр өөрийн үүрэгтэй байдаг шиг чөлөөт зах зээлд үнэ, чанар, өрсөлдөөн нь өөрөө өөрийгөө зохицуулдаг гэсэн үг.

Тухайлбал, зах зээл нь хөгжсөн оронд эрэлтээ дагаад үнэ өсдөг. Үнэ нь нийлүүлэлтийг нэмдэг. Энэ нь эргээд үнийг тогтворжуулдаг. Гэтэл манайд өссөн үнэ "бандан тас" гээд огт буудаггүй тогтолцоо үйлчилдэг.

Эрүүл зах зээлд чанартай, боломжийн үнэтэй, эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч л үйл ажиллагаагаа тэлдэг учраас шинэ нээлт, техник технологийн хөгжлөөр компаниуд өрсөлддөг. Харамсалтай нь, Монголд чанараар, үнээр биш “ар талаар, танилаар” амьд үлдэх эсэхээ шийддэг. Эзэн нь, хамаатан нь, найз нь улстөрч, эсвэл улс төрд нөлөөтэй бол бизнес нь "тэлдэг" гажиг үзэгдэл газар авсан.

Яг үнэндээ хэрэглэгч, бизнес эрхлэгч аль аль нь эрх чөлөөтэй сонголт хийж чаддаггүй. Төрийн байгууллагууд даргын хамаарлаар “шахсан” барааг л авдаг. Хувийн хэвшлийнхэн төрийн тендергүй амьдарч чадахгүй байна.

Хэрвээ үнэхээр "чөлөөт зах зээлийн экосфер" хүсч байгаа бол төр зах зээлд тоглогч байх ёсгүй. Атал бодит байдал дээр төр хувийн хэвшлийнхээ хамгийн том өрсөлдөгч болсон. Уул уурхай, зам тээвэр, бүүр барилгын салбарт хүртэл хувийн хэвшлийн орон зайг булааж байна. Уул уурхайн том компаниуд төрийн мэдэлд үлдэж, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпораци гээд төр өөрөө “барилгачин” болоод удлаа. Зах зээл дэх төрийн хэт оролцоог хумих, хуулийн засаглалыг бэхжүүлэх улс төрийн зориг эрх баригчдад дутсан.

Системийн энэ гацааг гаргаж, бодлогын гарц хайх зорилгоор өнөөдөр /2026.05.22/ АН-аас “Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форумыг зохион байгуулах нь.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Чөлөөт зах зээлд тохирсон төрийн бодлого”, “Гэрэгэ” бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Номингэрэл “Тогтворгүй бодлого, тодорхойгүй дүрэм бизнесийн эрх зүйн орчин, “Гэрэгэ” бодлогын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга М.Чимэддорж “Төрийн өмч ба хувийн өмч: Улсад аль нь ашигтай вэ” зэрэг сэдвээр илтгэл тавих юм. Панел хэлэлцүүлгийн зочдоор АН-ын удирдлагууд, бизнесийн мэргэжлийн холбоодын төлөөлөл, "ТМК энержи", "LG Mongolia", "Степп купер" зэрэг компанийн захирлууд оролцож, тэд бодит байдал дээр тулгамдаж байгаа асуудлаа  ярилцаж,  бодлогын хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мэдээж, нэг удаагийн хэлэлцүүлгээр хуримтлагдсан асуудлыг цэгцлэхгүй. Гэхдээ “огт хөндөхгүй байснаас хатгаад ч болов хөдөлгөх” хэрэгтэй. Чимээгүй байх тусам буруу тогтолцоогоо хууль ёсных мэт хүлээн зөвшөөрдөг боллоо. Чөлөөт зах зээлийн эрүүл экосферийг бүрдүүлэхийг төрөөс шаардаж, системийн гацааг хөдөлгөж, “төр бүгдийг шийддэг” гэх хамаарлаас салж байж, бидний тунхаглаад байдаг ил тод, хариуцлагатай нийгэм рүүгээ алхмаар ч болов дөхөх биз.

Н.БАЯР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20