НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Бат-Амгалан сайд аа, яамаа цэгцэлж дууссан бол хуулиа цэгцлээч!
АНАЛИЗ

Э.Бат-Амгалан сайд аа, яамаа цэгцэлж дууссан бол хуулиа цэгцлээч!

2026 оны 2-р сарын 6
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалт / ХББОС/-ын сайд Э.Бат-Амгалан тамгаа аваад салбарынхаа төлөөлөлтэй уулзахдаа “2025 ондоо багтаан салбарын хууль, эрх зүйн асуудлыг цэгцэлж, УИХ-ын намрын чуулганд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина” гэж амлаж, алга ташуулж байв. 

Гэвч 2026 оны эхний улирал дундаа орчихоод байхад дээрх хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байна. Нээлттэй парламент болон ХББОСЯ-ны сайтад ч энэ тухай мэдээлэл алга.

Та Баянзүрх дүүргийн Засаг дарга биш Барилгын яамны сайд

Салбарын суурь хууль болох Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг хоёр жилийн өмнө байгуулагдаж, хэд хэдэн удаа хуралдсан. Тэгэхээр хуулийн төсөл бол жил дамнан цоо шинээр хийх зүйл биш, тодорхой шатанд хүрч, эхний төсөл бэлэн болсон.

Гэсэн ч Монгол төрийн залгамж чанарын доголдол хуулийг гацаав. Өнгөрсөн найман сарын хугацаанд Э.Бат-Амгалан сайд ХББОСЯ болон салбар агентлагуудаа “Баянзүрх дүүргийн салбар болгох нь уу” гэмээр хөдөлгөөнд оруулсан тухай салбар дотор яриа байгаа нь нууц биш.  Аль аль нь цэгцрэх гэсээр багагүй хугацаа алдсан аж.

Засгийн газраас ХББОС-ын яаманд:

Ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах, орон сууцжуулалтын тусгай чиг үүргийн банк байгуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх зэрэг бодит үүрэг чиглэл өгсөн.

Хоёр өдрийн өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлд хамрагдсан 12 мянган иргэн таваас дээш орон сууц авсан байна” гэх баримт дэлгэсэн нь нийгмийн бухимдлыг хэрхэн өдөөснийг сайд анзаарсан гэж найдъя. 

Төр  ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд 15 жил болсон ч шалгуур зохицуулалт нь 2021 он хүртэл хангалтгүй байв.  Өөрөөр хэлбэл, 2021 онд л зээл олгох шалгуурт "төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаагүй байх" гэдэг заалт оруулсан байгаа юм.

Энэ хугацаанд хуулийн цоорхойг хэрхэн ашигласан байна вэ гэдэг нь хувь хүний бус бодлого хариуцсан салбарын түвшний асуудал. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбар бол Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг учраас хууль эрх зүйн тодорхойгүй байдал нь эцсийн дүндээ иргэдэд л шууд нөлөөлдөг.

Монгол Улсын нийслэл “бетон ширэнгэ” гэх тодотгол авч, гадны хэвлэлд гартлаа зай завсаргүй барилгын ажил өрнөж байна. Хорооллууд таван алхмын зайд сүндэрлэсээр. Өнгөрсөн жилүүдэд гарсан “нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор барилгын салбарт “авлигын мөнгө угаадаг уу" гэх асуулт хариулт нэхсээр байна.

Ипотекийн зээл “горьдсон” 35000 хүнд шаардлагатай  3.8 их наядын санхүүжилт, гурваас дээш жилийн хүлээлтийн тухай ярьсаар бас л хэдэн жилийг үдчихлээ.

Гэтэл энэ бүх асуудлыг салбарынх биш банкных гээд түлхэх үү. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Хот төлөвлөлт, хот байгуулалт, орон сууцны бодлого, хотын хэт төвлөрлийг сааруулах асуудал болоод автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах асуудал хүртэл” ХББОС-ны яаманд харьяалагддаг.

Бодлого бодитоор хэрэгжихийн тулд эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Суурь хууль шинэчлэгдээгүй нөхцөлд хэрэгжилт удааширна, гажуудал үүснэ.

Улс төрийн намтар чинь урт ч гүйцэтгэл нь богино байна

УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан бол улс төрийн карьер нь орон нутгаас төрийн түвшинд хурдтай дэвшсэн нэгэн. Өөрийгөө улс төрд анхан шатнаас нь явсан, хэлд байтугай хөлд орсон хүн гэж тодотгож байсан.

Гэхдээ өнөөдөр дүүргийн Засаг дарга биш салбарын сайдын суудалд байна гэдгээ ухаарах цаг болсон. Иргэд, аж ахуйн нэгжтэй сар бүр уулзаад, санал гомдол сонсож, иргэдээ бодсон, их ажил хийсэн мэт дүр эсгэх шаардлагагүй. Энэ бүхнийг аль хэдийнэ цахимаар шийддэг болсон. Нүүр тулах шаардлагатайг үгүйсгэхгүй  ч сайдын хувьд, хууль санаачлах, салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийнхээ үр дүнг тайлагнах зайлшгүй үүрэгтэй.

Өнөөдрийн статус чинь өчигдрийн биш өнөөдрийн хариуцлагаа ухамсарлахыг шаардаж байна.Улс төрийн “урт" карьерт чинь Засаг даргын сандал суудлын маргаан, УИХ-ын танхимд дуулиан тарьсан ёс зүйн асуудлууд гээд олны анхаарал татсан зүйлс байгаа ч гардаад хийсэн гүйцэтгэлээр гайхуулах төсөл бий бил үү. ХББОС-ын сайд гэдэг цаашдын карьерын том боломж эсвэл эцсийн цэг байхыг үгүйсгэхгүй. Гараас гарсан зүйлгүй, ширээ тойрч уулзалт хийж, шинэ хүн томилсоор суутал Монгол Улсад барих ёстой сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц хүлээгдээд байна.

Э.Бат-Амгалан сайдаа яамаа цэгцэлж дууссан бол одоо хуулиа барь. Барилгын салбарт амлалт хангалттай их сонсогдсон. Хууль хүлээгдэж, хугацаа явсаар байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20