НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Эрдэнэт”-ийн зэс боловсруулах үйлдвэр: “Эн эф си” ба эдийн засгийн тоонууд!
АНАЛИЗ

“Эрдэнэт”-ийн зэс боловсруулах үйлдвэр: “Эн эф си” ба эдийн засгийн тоонууд!

2026 оны 6-р сарын 10
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниар  “Эн эф си” шалгарчээ. Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай сонгон шалгаруулалт явуулсан талаар Засгийн газраас мэдээлэв.

Улсын төсвийн гол бүрдүүлэгч, топ татвар төлөгч, төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр барихаар шалгарсан “Эн Эф Си” гэж ямар компани вэ гэсэн асуулт гарч ирж байна.

“Эн эф си” нь БНХАУ-ын төрийн өмчит, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон корпораци болох “China Nonferrous Metal Industry's Foreign Engineering and Construction Co., Ltd.” юм. Товчлол нь “NFC” буюу  “Эн эф си”.

Тус компани нь дэлхийн өнгөт металын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Шенжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй аж. Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35%, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70%-ийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон арвин туршлагатай гэдгээрээ салбартаа өндөр үнэлэгддэг.

Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, операторчлох, үйлдвэрийн барилга байгууламжийг EPC (Зураг төсөл, худалдан авалт, бүтээн байгуулалт) зарчмаар ажиллах бүрэн чадамжтай компани юм.

“Эн эф си” нь Монголд шинэ биш бөгөөд өмнө нь Дорнод аймаг дахь Төмөртийн овооны цайрын уурхайн төсөлд ("Цайрт минерал" ХХК) амжилттай оролцож байсан түүхтэй.

Уул уурхайн экспорт дээрээ түшиглэж амьдардаг манай эдийн засагт чанарын шилжилт авчрах стратегийн чухал алхам мөн үү гэвэл мөн. Үүнийг "баяжмалаас метальд" шилжих аж үйлдвэржилтийн бодлого гэж нэрлэж болно. Энэхүү мега төсөл бодитоор хэрэгжиж, Монгол Улс зэсийн баяжмалаа эх орондоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр экспортын орлого, татвар хураамж өснө, ажлын байрыг нэмэгдэнэ.

Монгол Улс Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалыг (дунджаар 23-35%-ийн зэсийн агууламжтай) шууд гадагш нь гаргаж байна. Энэ нь бид тонн тутамд нь чулуу, шороо, бусад хольцын тээврийн зардлыг төлж экспортолж байна гэсэн үг юм.

Баяжмалыг хайлуулж 99.99%-ийн цэвэршилттэй катодын зэс болгосноор бүтээгдэхүүний зах зээлийн үнэ цэн эрс өснө. Үйлдвэрийн үнэ ч дагаад нэмэгдэнэ.

  • Овор хэмжээ, жин нь хэд дахин багасах тул ложистикийн зардал буурч, экспортоос олох цэвэр ашиг өснө. Зэсийн баяжмалыг хайлуулах явцад алт, мөнгө зэрэг үнэт металлууд, мөн химийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох хүхрийн хүчил дагалдах бүтээгдэхүүн болон үлддэг.

  • Зэсийн хайлуулах үйлдвэр нь зөвхөн нэг үйлдвэр бус, түүнийг дагасан эдийн засгийн маш том экосистемийг бүрдүүлдэг.

  • Экспортын орлого ам.доллараар шууд нэмэгдсэнээр Монголбанкны гадаад валютын албан ёсны нөөц тогтворжиж, төгрөгийн ханш хамгаалагдах суурь болно. Уул уурхайн олборлолттой харьцуулахад боловсруулах үйлдвэрлэл нь илүү урт хугацааны, тогтвортой бөгөөд чанартай ажлын байрыг бий болгодог. Металлург, химийн технологи, автоматжуулалтын чиглэлийн өндөр түвшний инженерүүд, лабораторийн мэргэжилтнүүд шаардлагатай болж, дотоодын ажиллах хүчний чадавхи дэлхийн түвшинд хүрч хөгжих боломж бүрдэнэ.

  • Үйлдвэрийг дагасан тээвэр, ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, хоол унд, харуул хамгаалалт зэрэг жижиг, дунд бизнесүүд (ЖДҮ) идэвхжиж, мянга мянган шууд бус ажлын байр бий болно.

Гэхдээ энэхүү стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд зөвхөн давуу талыг харахаас гадна эдийн засаг, технологийн хувьд дараах томоохон сорилтуудыг нарийн тооцох шаардлагатай.

Зэс хайлуулах үйлдвэр нь маш их хэмжээний цахилгаан эрчим хүч болон ус хэрэглэдэг технологитой. Хайлуулах явцад гардаг асар их хэмжээний хүхрийн хүчлийг хаана, хэрхэн ашиглах эсвэл саармагжуулж хадгалах вэ гэдэг нь байгаль орчны хамгийн том сорилт. Үүнийг дагуулж фосфорын бордооны үйлдвэр зэрэг химийн цогцолбор байгуулах шаардлага тулгардаг.

БНХАУ нь дэлхийн боловсруулсан зэсийн зах зээлийг атгасан аварга тоглогч. Тиймээс “Эрдэнэт”-ийн цэвэр зэсийн өртөг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байх чадах уу гэсэн ТЭЗҮ-ийн тооцоолол маш чухал. Юутай ч зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулах нь Монгол Улс "түүхий эдийн хараат"-аас гарч, аж үйлдвэржсэн улс болоход урт хугацааны хамгийн зөв стратеги болно.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20