2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Дэлхийн геополитикийн орчин хурцдаж, хоёр хөршийн гадаад улс төр дайн байлдаан, зөрчилдөөн ихтэй байна. Ийм эмзэг цаг үед хоёр их гүрний дунд орших Монгол Улс гадаад харилцаандаа тогтвортой байдлаа хадгалж үлдэх ёстой.
Өөрөөр хэлбэл, гадаад бодлогын залгамж чанар бол Монгол Улсын хамгийн үнэтэй стратеги, капитал юм. Ерөнхий сайд Н.Учрал үүнийг бодолцож, гадаад харилцааны бодлогоо дурын нэг амбицтай улс төрчийн суралцах дамжаа, карьерын гишгүүр болгож хэрхэвч болохгүй.
Дэлхийн улс орон бүр гадаад харилцаандаа “мөсөн дээр гишгэх” мэт алхам бүрээ тооцож, хянаж байхад бидэнд хэн нэгэн улстөрчийг дипломат ёсонд сургаж, дэлхийд танигдахыг хүлээхэд ганц минут ч хайран байна.
Монгол Улсын гадаад бодлогын давуу тал болсон олон тулгуурт, уян хатан чанар яг өнөөдөр л амин чухал тооцогдож байна. Гадаад харилцааны сайдыг тогтвортой байлгах нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг болон олон улсын тавцан дахь нэр хүндэд стратегийн чухал ач холбогдолтойг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно. Дипломат алба бол олон жилийн туршлагаар бүрэлдсэн, итгэлцэл, урт хугацааны хэлэлцээр дээр тогтдог хүн хоорондыг харилцаа. Иймээс шинэ хүн томилно гэдэг олон улсад Монголыг ахиад шинээр харах хүлээлт үүсгэнэ.
Улсын гадаад бодлогод нарийн мэдрэмж, ур ухаан, тэсвэр тэвчээр, тэнцвэрт харилцаа маш чухал. Дурын улстөрчийн аваад явчихдаг алба биш. Дипломат алба бол соёлын бодлогоос тэс өөр тактиктай.
Нэгд, дипломат сайд нарын хоорондын хувийн хэлхээ холбоо, "итгэлцэл" (rapport) харилцаанд маш чухал байдаг. Тогтвортой ажилласнаар бусад улсын ижил түвшний албан тушаалтнуудтайгаа ойлголцож, чухал асуудлаар шууд харилцах боломж бүрддэг.
Хоёрт, Гадаад бодлогын "Нэг цонх"-ны зарчим алдагдахаас сэргийлнэ. Сайд солигдох бүрд өмнөх яриа хэлэлцээ зогсоход хүрдэг. Сайд тогтвортой байх нь төрийн “ой санамж”-ийг хамгаалдаг. Дэлхий дахины хурцадмал байдал, бүс нутгийн зөрчилдөөний үед дипломат бодлогыг туршлагатай тоглогчид даатгах нь үндэсний эрх ашгийг хамгаалахад тусална.
Гуравт, Монгол Улсын хувьд хоёр хөрш болон "гуравдагч хөрш"-үүдтэйгээ тэнцвэртэй харилцах нь оршин тогтнохуйн үндэс юм. Энэхүү нарийн тэнцвэрийг хадгалахын тулд мэргэшсэн, туршлагатай баг болон тогтвортой удирдлага шаардлагатай.
Гадаад харилцааны яам бол цэвэр мэргэжлийн (career diplomats) байгууллага байх ёстой. Сайд тогтвортой байх нь яамны дотоод бүтцийг улс төржилтөөс ангид байлгах, мэргэжлийн боловсон хүчнийг тогтоон барихад эергээр нөлөөлдөг.
Дөрөвт, Монгол Улсын гадаад бодлого үндэсний нэгдмэл ашиг сонирхол дээр тогтож, Төрийн тэргүүний, ҮАБЗ-ийн даргын бодлоготой уялдах ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй ойлголцож, хурдтай, маневртай ажиллах хүнд гадаад бодлогоо хариуцуулахаас өөр аргагүй.
Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын хооронд зөрчил үүсвэл Монголын үндэсний аюулгүй байдал алдагдана. Тэр тусмаа Монголоо муулж, гадаадад төлбөртэй мэдээлэл тавиулдаг пиарчдын хийдэг ажил биш. Энэ бол зөвхөн нэг яамны асуудал биш, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засаг, дотоод амар амгалантай холбоотой учраас “карьер өгсөх амбиц, “галаар наадах” тоглоом биш.
Их гүрнүүдийн гадаад харилцааны сайд нь тогтвортой байдаг нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бодлого юм.
Гадаад бодлогоороо тоглох юм бол дотоодын амар амгалан алдагдана!
Дэлхийн геополитикийн орчин эмзэг үед дипломат бодлогод туршлага, тогтвортой байдал чухал байна.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27