2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Улаанбаатар хотын татварын орлого 2023 онд ₮1.7 их наяд байсан бол 2026 онд ₮3.8 их наяд болж, гурван жилийн хугацаанд ₮ 2.1 их наядаар нэмэгдэв.
Х.Нямбаатар 2023 онд нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр, хотын татварыг дараалан огцом өсгөсөн.
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд хадгаламжийн хүүгийн татвар төвлөрүүлэлтийг шахах, аж ахуйн нэгжийн бүртгэл хяналтыг чангатгах замаар, торгуулийн орлогыг ₮221 тэрбумаар өсгөхөөр төлөвлөсөн байна.
Х.Нямбаатар засагласан хугацаанд нийслэл түүхэнд байхгүй том төсөвтэй, бонд гаргах бие даасан эрхтэй, санхүүгийн эрх чөлөөтэй, улс доторх улс болсон. Гэвч төсвийн их наядын тэлэлтийг нийслэлчүүдийн халааснаас гарах татвар, хураамж, торгууль, ирээдүйд төлөх бондын өр дарамт болж үлдэх бодит эрсдэл нүүрлэв.
Түүний нийслэлчүүдийн нуруунд үүрүүлээд явсан 7 дарамтыг онцолъё.
1. Автомашины татварыг 3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэв
Нийслэлчүүд 2025 оны 1-р сарын 1-нээс тээврийн хэрэгслийн албан татварыг 3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин өсгөсөн дүнгээр төлсөн. Нийслэлийн 2025 оны төсөвт автомашины татвараас ₮120 тэрбум, автозам ашигласны төлбөрөөс ₮100 тэрбумыг төвлөрүүлсэн байна.
Таны татвар хэрхэн нэмэгдсэнийг доор хүснэгтлэв.
|
Автомашины хөдөлгүүрийн багтаамж | Автозам ашигласны төлбөр | Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох татвар | ||
5 дахин нэмэв | 3 дахин нэмэв | ||||
Өмнөх тариф | Нэмсэн тариф | Өмнөх тариф | Нэмсэн тариф | ||
1 | 1500сс хүртэл | 20.000 | 100.000 | 36.000 | 108.000 |
2 | 3500сс хүртэл | 40.000 | 200.000 | 114.048 | 341.250 |
3 | 4600сс хүртэл | 50.000 | 250.000 | 151.800 | 455.400 |
4 | 5700 сс хүртэл | 50.000 | 250.000 | 188.100 | 564.300 |
2. Автомашины дугаар ченжийн гарт орж, ₮1.5-40 саяд хүрэв
Нийслэлд автомашины дугаар олгох шалгуур үзүүлэлтийг журмаар баталсан. Мөн нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн тоог ₮730 мянга байхаар тооцож, 2024 оны 11-р сарын 8-ны өдрөөс импортын машинд Улаанбаатарын дугаар шинээр олгохгүй байх шийдвэр гаргасан.
Үр дагавар нь нийслэлд автомашины дугаарын бизнес цэцэглэж, ченжүүд бий болсон. Өмнө нь төрөөс ₮30 мянгаар авдаг энгийн үйлчилгээ удаан хүлээдэг, хүнд сурталтай болсон төдийгүй дугаарын далд зах зээл бий болов.
Улаанбаатар серитэй улсын дугаар ₮1.5 саяас ₮40 сая хүртэл үнэлэгдэх болсон. Дөрвөн ижил оронтой онцгой дугаарууд 30-40 саяд, яаралтай бол ₮8 сая гэх мэтээр хямд нь ₮1.5 саяд хүрсэн.
3. Хотын татвар 1%-иар нэмэгдэв
Хотын албан татварын тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулж, 1% байсан хотын татварыг 2% болгон нэмсэн. Ингэснээр 2025 онд ₮34 тэрбум 806 саяыг төвлөрүүлэхээр тооцжээ.
Гэтэл, иргэн амралтын газар, зочид буудал, ресторан, баар, машин угаалгын газраар үйлчлүүлж, авто үйлчилгээ, архи тамхи дагалдах бүтээгдэхүүн худалдан авах тутамдаа хотод 2%-ийн татвар төлж байгаа юм.
4. Нийслэлийн төсвийн зарлага огцом тэлэв
Х.Нямбаатарыг Засаг даргаар томилогдоход зарлага нь ₮1.2 их наяд байсан бол 2026 онд ₮6.5 их наядад хүрч, даруй 5 дахин нэмэгдэв. Зардлыг хотын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардал ₮1.7 их наяд, Замын сангийн хөрөнгөөр хэрэгжих ажлын зардал ₮156 тэрбум, үнэт цаасны хөрөнгөөр ₮1.9 их наяд, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр ₮29 тэрбум, он дамжсан хөрөнгө оруулалтын зардалд ₮528 тэрбумыг гэх мэтээр баталсан байна. Зардлаас харвал бордюраа солих нь тодорхой.
5. AI камераар торгож эхэллээ
Нийслэлийн 2024, 2025 оны төсвөөс 176 гэрэл дохиотой уулзварт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан камер суурилуулав. Ингэснээр 2026 оны 1-р сарын 1-нээс камераар зөрчлийг илрүүлж торгож эхэлсэн.
Торгуулиа 14 хоногийн дотор төлбөл 50%-иар хөнгөлж, хэтэрвэл 10%-иар нэмэгдүүлнэ гэж тусгасан.
6. Бонд гаргаж, ₮2.5 их наядын өр тавьсан
“Бөөрөлжүүт” цахилгаан станц, хотын авто зам, замын байгууламжийн засвар шинэчлэл, “Сэлбэ дэд төв”, “ДЦС-V” төсөлд нийт ₮2.5 их наядын бонд гаргаад байна. Гэхдээ бонд бол богино хугацаатай, өндөр хүүтэй зээл. Улаанбаатар хот өнөөдөр энэ хэмжээний зээлийг даах “хүчтэй төсөв”-тэй болж чадаагүй байна.
7. Банк байгуулах санаархал
Засгийн газраас 2025 оны 7-р сард Орон сууцны санхүүжилтийн тусгай банк байгуулах асуудлыг судлах шийдвэр гаргасан. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар зэрэгцэн 2026 он гармагц Ипотекийн банк байгуулахаа мэдэгдсэн. Эхлээд “Сэлбэ дэд төв” төслийн 9000 айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8%-ийн хүүтэй борлуулах төлөвлөгөөтэй байна гэж байв. Үндсэндээ, хувийн хэвшилтэй зэрэгцээд барилга бариад, банк байгуулаад, бас үл хөдлөхийн борлуулалт хийнэ гэхээр Х.Нямбаатар хувьсгалын ажлаар халхавчлаад хувийн бизнесээ хөгжүүлчихэв үү?
Н.БАЯР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14