НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын стратегийн бодлого ба стратегийн металл
АНАЛИЗ

Хятадын стратегийн бодлого ба стратегийн металл

2026 оны 1-р сарын 22
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Хятад нь нийт эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт бичигддэг. Мөн импортын хоёр дахь зах зээлд тооцогддог. Иймээс тус улсын эдийн засгийн өсөлт, уналт, бодлого шийдвэрүүд дэлхийн эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Монгол Улс экспорт, импортын хувьд Бээжингээс 80%-ийн хамааралтай. Манай уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч бол Хятад.

1. АЛТ

Хятад улс бол дэлхийн хамгийн том алт олборлогч төдийгүй хамгийн том хэрэглэгч юм.

Хятадын Ардын банк (PBOC) сүүлийн 18 сарын турш алтны нөөцөө тасралтгүй нэмэгдүүлж, 2.306 тоннд хүргэсэн байна. Энэ нь долларын хамаарлаас гарч, гадаад валютын нөөцөө төрөлжүүлэх (de-dollarization) гэсэн тус улсын стратегийн нэг хэсэг юм. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдлаас хөрөнгөө хамгаалахын тулд тус улсын иргэд алт, алтан гулдмай руу хошуурах болсон.

Хятадын алтны хөрөнгө оруулалтын сангуудын ашиг өнгөрсөн онд 2025 онд 243%-иар өссөн нь түүхэн дээд амжилт юм.

Хэдийгээр үнэт эдлэл хэрэглэгчдийн тоо буурсан ч энэ зах зээл дэх хөрөнгө оруулалтын эрэлт 2026 онд өндөр хэвээр байхыг хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолсон байна.

"Шанхайн алтны бирж" (SGE)-ээр дамжуулан алтны үнийг тогтоосноор барууны орнуудын (Лондон, Нью-Йорк) нөлөөллийг багасгаж, Азийн зах зээлийн нөлөөг нэмэгдүүлэх зорилготой гэж тэд дүгнэжээ.

2. ЗЭС

Зэс нь Хятадын хувьд стратегийн металл. Тэд дэлхийн зэсийн хэрэглээний 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг.

Хятад улс цахилгаан автомашин (EV) болон сэргээгдэх эрчим хүчээр (нар, салхи) дэлхийд тэргүүлж байна. Нэг цахилгаан автомашинд ердийн автомашинаас 3-4 дахин их зэс ордог.

Зэсийн үнэ 2025 оны сүүлээр дээд амжилт тогтоосон бөгөөд 2026 онд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 330 мянган тонн цэвэршүүлсэн бүтээгдэхүүний хомсдол үүснэ гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид тоймлов.

Хятад улс зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрлэлээрээ дэлхийд ноёрхохын сацуу түүхий эдийн (баяжмал) импорт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх циклийг бүрэн хянаж байна.

Дотоодын нөөц бага тул Хятадын компаниуд Африк (Конго) болон Өмнөд Америк дахь зэсийн ордуудыг идэвхтэй худалдан авч, нийлүүлэлтийн найдвартай байдлаа хадгалахаар зорьж байна.

Эрэлтээс шалтгаалан өндөр үнэ үргэлжилсээр байх төлөвтэй бөгөөд 2026 онд дунджаар нэг тонн нь $12.000 орчим байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч зарим шинжээч өндөр үнэ нь нийлүүлэлтийг өдөөж байгаа тул эрэлтийн өсөлт бага зэрэг буурна гэж таамаглаж байна.

3. МӨНГӨ

Мөнгө нь зөвхөн үнэт металл биш, үйлдвэрлэлийн чухал түүхий эд болоод байна.

Нарны хавтан үйлдвэрлэлд мөнгө орлуулшгүй үүрэгтэй. Хятад улс дэлхийн нарны хавтангийн 80 орчим хувийг үйлдвэрлэдэг тул мөнгөний эрэлт асар хурдтай өсөж байна.

Дэлхийн цэвэршүүлсэн мөнгөний нийлүүлэлтийн 60%-70%-ийг бүрдүүлдэг Хятад улс 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн мөнгөний экспортод тавих хяналтаа хатууруулсан.

Энэ нь хавтан тутамд ойролцоогоор 20 грамм мөнгө хэрэглэдэг асар том нарны хавтангийн үйлдвэрлэлийн түүхий эдийг хангах зорилготой арга хэмжээ юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар мөнгөний олборлолт эрэлтээ гүйцэхгүй болсон. Хятадын үйлдвэрлэгчид мөнгө ихээр нөөцлөж буй эрэлт болон үнэд нөлөөлж эхэлсэн.

Иймээс Хятадын экспортын хяналт нь 2026 онд мөнгөний бодит хэлбэлзэл, өндөр шимтгэлийг бий болгоно гэж таамаглаж байна.

Хятадын ирээдүйн бодлого нь "Шинэ гурван" салбарыг (нарны эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл, батерей) түүхий эдээр найдвартай хангахын тулд чухал металлууд (мөнгө, зэс) дээр төрийн хяналтыг бэхжүүлэх мөн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдэж байна.

Гадаад зах зээлээс хараат байдлыг багасгах зорилгоор дахин боловсруулалт (recycling) болон орлуулах технологийг хөгжүүлэх болсон.

Тус улс эрдэс баялгийн үнэ хямд үед стратегийн нөөцөө (Strategic Reserves) зузаатгах тактик баримталдаг.

2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтыг хангах зорилтын хүрээнд зэс, мөнгө, лити зэрэг эрчим хүчний металлуудыг бүх аргаар хяналтдаа байлгахад тэд анхаарч байна.

Эх сурвалж: World Gold Council, International Copper Study Group (ICSG), S&P Global Commodity Insights

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20