2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Энэхүү судалгаанд ирээдүйд ХКН-ын дарангуйлал эцэс болно гэж төсөөлөн, шинээр тогтох Хятадын Засгийн газарт тогтвортой байдлыг хадгалахад нь туслах бодит зөвлөмжүүдийг бусад улс оронд зориулан боловсруулжээ. Мөн Хятадын шинэ засаг захиргааг энх тайвны замыг сонгоход нь ятгаж чадахгүй бол ямар хүнд дагавар гарч болохыг товч дурдсан байна.
ХКН-ын дараах үед Хятадын Ардын чөлөөлөх арми (АЧА), Зэвсэгт цагдаа (PAP) болон Ардын журамт цэргийн аюулгүй байдлыг хангах, бүтцийг нь оновчтой болгон шинэчлэх нь ардчилсан орнуудын хамтын стратегийн том төсөл байх болно. Энэ нь Хятадын улс төрийн олон ургальч үзлийг хөгжүүлэх, Ази болон дэлхий дахинд энх тайвныг тогтооход нэн чухал юм. Гэвч энэ нь асар хүнд даалгавар байх болно. Учир нь, АЧА, Зэвсэгт цагдаа болон Нийгмийг аюулаас хамгаалах яамны байнгын бие бүрэлдэхүүн 4.59 саяд хүрдэг.
1991 онд Зөвлөлт холбоот улс задрах үеийн нөхцөл байдлаас ялгаатай нь ХКН өөрийн ноёрхлоо Азид болон дэлхийн хэмжээнд тогтоохын даваан дээр унах болно гэж энэхүү судалгаанд төсөөлжээ. ХКН нь өөрийн дарангуйлалд аюул учруулж болзошгүй улс төрийн тогтолцоонуудыг хянахын тулд дэлхийд ноёрхохыг эрмэлздэг. Тэдний засаглалын үндсэн зорилго нь цэрэг армиа бэхжүүлэх, дотоодын хяналтаа чангатгах явдал байсан юм. Үүний тулд төрийн санхүүжилт, техник технологи, судалгаа шинжилгээний салбар, тэр дундаа техникийн их сургуулиуд болон төрийн өмчит компаниудыг зөвхөн цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд дайчилж ирсэн байна.
Хэрэв ХКН-ын дарангуйлал эцэс болбол энэ нь дэлхий дахинд асар том боломж олгоно гэж үзжээ. ХКН-ын дэглэм унасны дараа тогтох шинэ засгийн газар ардчилсан шинэчлэлд нээлттэй байвал эхний үедээ сул дорой байх магадлалтай тул олон улсын яаралтай тусламж хэрэгтэй болно.
Шинэ засгийн газрын өмнө тулгарах гол зорилтууд болон олон улсын тусламжийн чиглэлүүд:
1. Цэргийн зардлыг танах. Үлэмж их байгаа цэргийн төсөв, зэвсэг үйлдвэрлэл, судалгааны зардлыг танаж, тэрхүү хөрөнгийг армиас халагдаж буй цэргийн албан хаагчдын тэтгэмж, нийгмийн халамжид зарцуулах хэрэгтэй.
2. Сэргээн босголтын тусламж. АНУ, Япон болон тэдний холбоотнууд богино хугацаанд хятад хэлтэй "сэргээн босголтын анги" байгуулж, Хятадын шинэ Засгийн газарт төрийн эргэлт хийх оролдлогуудыг таслан зогсооход нь туслах шаардлагатай. Үүний хариуд Хятадын шинэ засаг олон улсын холбоотнуудад үйл ажиллагаандаа хяналт тавих, нэвтрэх боломжийг олгох ёстой.
3. Арми болон гадаад бодлогын шинэчлэл. Хятадын ирээдүйн арми нь бусад улс орон руу халдах чадваргүй, зөвхөн улс орныхоо тогтвортой байдлыг хамгаалах, хүмүүнлэгийн үйлсэд оролцох хэмжээний цомхон бүтэцтэй байх ёстой. Ингэснээр Хятад улс дэлхийн хамтын нийгэмлэгт ижил эрхтэй гишүүн болж, харилцан ашигтай ажиллах боломж бүрдэнэ.
Цэргийн хүчийг цомхотгох ба шинэ боломжууд
Хятад улс ХКН-ын дараах үед цэргийн хүчээ асар ихээр танах шаардлагатай. Ингэж цэргийн хүчийг багасгаснаар сансрын салбарт олон улстай хамтран ажиллах шинэ үүд хаалга нээгдэнэ. Зөвлөлт холбоот улс задарсны дараах Оросын сансрын хөтөлбөр шиг Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтран сансрын эдийн засгийг хөгжүүлэх хөдөлгүүр болох боломжтой.
ХКН-ын одоогийн зэвсэглэлээр хөөцөлдөж буй гол зорилго нь улсаа хамгаалах бус, харин дэлхийд ноёрхож, өөрийн дарангуйллыг эсэргүүцэх ардчилсан тогтолцоонуудыг дарангуйлахад оршиж байна. 2010-аад оны эхээр Хятадын интернэтээр идэвхтэй тархсан "Хятадын ирэх 50 жилд хийх ёстой зургаан дайн" хэмээх номд дараах төлөвлөгөөг дурдсан байдаг (энэ нь албан ёсны бодлого биш ч цензураар зөвшөөрөгдөж тархсан):
-ХКН өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС (BRICS) зэрэг бүтцийг цэргийн шинж чанартай болгон ашиглаж байна. Мөн "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд $1 их наядын тусламж, зээл олгох замаар Жибути, Мьянмар, Пакистан, Аргентин зэрэг оронд цэргийн баазтай болох, эсвэл нэвтрэх эрх олж авахаар ажиллаж байна.
-Хятад улс хуурай газар, агаар, тэнгисээс харвах боломжтой 4,000-аас 5,000 гаруй тактикийн пуужингийн нөөцтэй. Үүнд дунд болон ойрын зайн баллистик пуужингууд, хэт авианы зэвсэг (DF-17) багтаж байна.
-2030 он гэхэд тэнгисийн 550 хөлөг онгоцтой болох зорилттой. 2040-өөд он гэхэд 10 нисэх онгоц тээвэрлэгч бүлэгтэй болохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд цөмийн эрчим хүчээр ажилладаг хөлгүүд багтана. Усан доорх болон гадаргуугийн автомат (жолоочгүй) хөлгүүдээрээ дэлхийд тэргүүлж байна.
-1.800 орчим байлдааны нисэх онгоцтой. Үүнээс 200 орчим нь 5-р үеийн (J-20) сөнөөгч онгоц. Ухаалаг систем бүхий нисгэгчгүй байлдааны аппаратууд болон алсын зайн стратегийн бөмбөгдөгч (H-20) онгоцуудыг зэвсэглэлдээ нэвтрүүлж байна. Зэвсэгт цагдаагийн хүчин нь дотоодын аюулгүй байдлыг сахих бол 1.9 сая хүнтэй Нийгмийг аюулаас хамгаалах яам (MPS) нь дотоодын хяналт, тагнуул болон Шинжаан дахь "дахин хүмүүжүүлэх" лагеруудыг хариуцдаг.
-8 сая орчим хүнтэй энэ хүчин нь иргэний агаарын тээвэр (4,000 онгоц) болон загас агнуурын хөлгүүдийг дайны үед ашиглах боломжийг бүрдүүлдэг.
Хятадын армийн албан ёсны төсөв 224 тэрбум ам.доллар боловч бодит байдал дээр үүнээс хоёр дахин их байх магадлалтай. Зөвхөн цэргийн албан хаагчдын цалин, тэтгэмжийг тасалдуулахгүй байж, бослого гарахаас сэргийлэхэд жилд $60-120 тэрбумын тусламж шаардлагатай болж магадгүй.
Цэргийн үйлдвэрүүд хаагдсанаар ажилгүй болох сая сая ажилчдад нийгмийн халамж үзүүлэх нь хамгийн том сорилт байна.
Хятадын цэргийн нүсэр бүтцийг задлах нь зөвхөн улс төрийн шийдвэр бус, эдийн засгийн асар их нөөц шаардсан ажил байх болно.
Үргэлжлэл бий...
ӨМНӨХ НИЙТЛЭЛҮҮД:
Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь!
ХКН нуран унасны дараах АНУ-ын тусгай хүчний оролцоо
Хятад улс коммунист намын дараа: Тэд ардчилалд бэлэн үү?
Хятадын биологийн зэвсгийн лабораториудыг онилох нягт төлөвлөгөө!
Хятадын биологийн зэвсэг: Сирийн үхэр зарааны загвар
БНХАУ-ын биологийн зэвсгийн хөтөлбөрийг саармагжуулах стратеги: Цохилт өгөх гурван хувилбар
45 их наядын "хөөс" ба өрөнд баригдсан “тийрэлтэт бөмбөг”
Америк дахь Хятадын хөрөнгийг хамгаалах нь: Тэсрэхэд бэлэн буй цаг хугацааны бөмбөг

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27