2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Даваа гарагт Цагаан ордноос мэдээлэл хийхдээ Трамп сүүлийн үеийн халдлагуудыг "мини дайн" (бичил дайн) хэмээн тодорхойлов.
Даваа гаригт Тегеран АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд руу гал нээж, Ормузын хоолой дахь усан тээврийг сэргээх Вашингтоны хүчин чармайлтыг хүчээр тасалдуулсны дараа Ерөнхийлөгч Трампын Ираны дайныг зогсоох гэсэн эрмэлзэл томоохон сорилттой тулгарлаа.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, Трамп сүүлийн хэдэн өдрийн турш хоорондоо зөрчилдсөн хоёр сонголтын дунд эргэлзэж байна. Нэг талдаа Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаагүйн төлөө хатуу шийтгэх, нөгөө талдаа АНУ-ыг Ойрхи Дорнодын мөргөлдөөнд улам гүнзгий татан оролцуулж болзошгүй нөхцөл байдлыг даамжруулахаас зайлсхийх гэсэн хоёр сонголт түүний өмнө тулгараад байгаа юм. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар, Трамп агаарын цохилтын шинэ ажиллагаа эхлүүлэхээс татгалзаж байгаа бөгөөд шатахууны үнэ өсөхөд хүргэж, дэлхийн эдийн засагт хохирол учруулсан долоо хоног үргэлжилсэн дайн болон Тегераны цөмийн хөтөлбөрийг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг илүүд үзэж байна.
Одоо Трампын хувьд Ираны эсрэг агаарын цохилтын шинэ үе шатыг эхлүүлэх тушаал өгөх, эсвэл Тегераны өдөөн хатгалгыг үл тоомсорлон дипломат санаачилгаа үргэлжлүүлэх гэсэн хоёр замын аль нэгийг сонгох хүндхэн шийдвэр үлдээд байна.
Даваа гарагт Цагаан ордонд үг хэлэхдээ Трамп одоогийнхоо байр суурийг хадгалж үлдэх бодолтой байгаагаа цухас дурдлаа. Тэрээр Цагаан ордонд цугласан жижиг бизнес эрхлэгчдэд хандан "Би үүнийг мини дайн гэж нэрлэж байна" хэмээн хэлээд, энэхүү мөргөлдөөнийг "жижигхэн саатал, гэхдээ бүх зүйл маш сайхан болж байна" хэмээн үргэлжлүүлэн тайлбарласан юм.
АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолой дахь халдлагуудыг няцаахаас өөр аргагүйд хүрсний дараа Даваа гарагт АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээр ганхаж эхлэв. Иран улс АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд болон арилжааны хөлөг онгоцууд руу далавчит пуужин болон бусад зэвсгээр гал нээсний дараа АНУ-ын Төв командлал (CENTCOM) "Апачи" нисдэг тэрэг ашиглан хоолойн хөдөлгөөнд саад учруулж байсан Ираны “хурдны” болгон сайжруулсан завинуудыг живүүлсэн болохыг мэдээллээ.
Энэхүү эмх замбараагүй үйл явдлын дараа Трамп Тегераныг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж шууд мэдэгдсэнгүй. Энэ нь тэрээр Ираны Даваа гарагийн үйлдлийг дуугүй өнгөрөөхөд бэлэн байж магадгүйг илтгэж байна. Үүний оронд ерөнхийлөгч Өмнөд Солонгосын нэгэн хөлөг онгоц дэлбэрэлтийн улмаас шатсаны дараа тус улсыг Ормузын хоолой дахь асуудалд оролцохыг уриаллаа.
Мөн Трамп Пентагоны өндөр албан тушаалтнууд хэвлэлийн бага хурал хийнэ гэдгийг зарласан бөгөөд Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Дэн Кэйн нар засаг захиргааны дараагийн алхмуудыг тодорхойлохоор болжээ.

АНУ-ын Штабын дарга нарын хамтарсан хорооны дарга генерал Дан Кейн, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон Жюль Херст III нар өнгөрсөн долоо хоногт болсон төсвийн сонсгол дээр.
Түүнчлэн Трамп элэхдээ, дайныг дахин эхлүүлэх эсвэл Тегерантай үргэлжлүүлэн хэлэлцээр хийх эсэхээс үл хамааран өөрийгөө хүчтэй байр суурьтай байгаа гэж үзэж байна. Тэрээр консерватив радиогийн хөтлөгч Хью Хьюиттэй ярилцахдаа "Ямар ч байсан бид ялна. Бид зөв хэлэлцээр хийнэ, эсвэл цэргийн үүднээс маш амархан ялалт байгуулна" гэж хэлсэн юм.
Гэсэн хэдий ч Трампт өөрийнх нь улс төрийн холбоотнуудын зүгээс хариу цохилт өгөх зөвшөөрөл олгох шахалтнэмэгдэв. Өмнөд Каролина мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатор, Иранд цэргийн ажиллагаа явуулахыг дэмжигч Линдси Грэм Ираны тал гал зогсоох хэлэлцээрийг "гарцаагүй" зөрчсөн тул Трамп "том, хүчтэй, өвдөлттэй бөгөөд богино хугацааны" дайралтаар хариу барих ёстой гэж мэдэгдэв. Грэм цааш нь "Өнөөдрийн үйлдэл нь дипломат шийдэл хүсэж буй дэглэмийн үйлдэлтэй нийцэхгүй байна" гэж нэмж хэлжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, Трамп Иранд дахин цохилт өгөхийг хүсэхгүй байгаа ч хэлэлцээрийн явцад Тегеран цөмийн асуудлаар буулт хийхгүй байгаад туйлын сэтгэл дундуур байгаа аж.
Сүүлийн үед туслахуудтайгаа хийсэн хэд хэдэн ярианы үеэр Трамп Ормузын хоолойд АНУ-ын тогтоосон бүслэлт Ираны эдийн засгийг сүйрүүлж байгаа хэдий ч Тегераныг цөмийн шаардлагыг нь биелүүлэхэд хүргэж чадахгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Пентагоны бай жагсаалтад үлдсэн Ираны объектуудын 25 хувьд цохилт өгөхөөс эхлээд амин чухал усан зам дахь танкеруудыг тэнгисийн цэргийн хамгаалалтад авах хүртэлх хэд хэдэн цэргийн хувилбарыг авч үзсэн гэж албаны хүмүүс хэлэв.
Үүний оронд Трамп арилжааны хөлөг онгоцуудад Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх боломжийг олгох нарийвчилсан мэдээллээр хангах хамгийн сүүлийн төлөвлөгөөг баталжээ. Өнгөрсөн долоо хоногт Пентагоны өндөр албан тушаалтнуудтай уулзсаны дараа энэхүү шийдвэрийг бүрэн хэмжээний дайн болон эдийн засгийн бүслэлтийн хоорондох "дунд зам" гэж үзсэн байна. “Эрх чөлөө төсөл" (Project Freedom) гэж нэрлэгдсэн уг ажиллагаа нь АНУ-ын дипломатууд холбоотнууд руугаа хүсэлт илгээснээс хойш ердөө тав хоногийн дараа, ямар нэгэн холбоотны амлалтгүйгээр Даваа гарагт эхэлсэн юм.
АНУ-ын Төв командлалын тэргүүн, адмирал Брэд Куперийн хэлснээр, уг ажиллагаа эхэлснээс хэдхэн цагийн дараа Иран АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц руу далавчит пуужингаар харваж, Арабын Нэгдсэн Эмират Улс руу халдсан байна. Трамп Ням гарагт Truth Social хуудсандаа "Америкийн ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулсан тохиолдолд, харамсалтай нь, хүч хэрэглэн шийдвэрлэхээс өөр аргагүй болно" гэж бичжээ.
Зарим АНУ-ын болон гадаадын албаны хүмүүс Трампыг ойрын хэдэн өдрийн дотор Ираны эсрэг цэргийн хариу арга хэмжээ авах зөвшөөрөл олгоно гэж үзэж байгаа ч шинжээчид ерөнхийлөгч агаарын цохилт өгөхөөс татгалзаж байгааг тэмдэглэж байна. "Дайны эхэн үед түүнд өгсөн зөвлөгөө буюу Ираныг бөмбөгдөх нь хурдан бөгөөд амархан ялалтад хүргэнэ гэдэг нь худал болох нь батлагдсан. Тэр одоо АНУ үргэлжлүүлэн бөмбөгдөх ёстой гэдэгт эргэлзэж байгаа байх" гэж АНУ-ын засаг захиргааны гишүүн асан, Жонс Хопкинсын их сургуулийн Иран судлаач Вали Наср хэлэв.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли хэлэхдээ, Трамп Ирантай зөвшилцөлд хүрэхийн тулд бүх хувилбарыг нээлттэй үлдээж байгааг онцоллоо. "Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд хэлэлцээ хийгчид үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн гарт бүх хөзөр бий" гэж Келли хэлэв.
Трамп "дайн уу, хэлэлцээр үү" гэдгийн хооронд хэлбэлзэж байгаа ч засаг захиргаа нь Иранд шахалт үзүүлэх бодлогоо шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна.
Дөрөвдүгээр сарын 7-нд гал зогсоох хэлэлцээр эхэлсний дараа АНУ Ираныг цөмийн дэд бүтэц болон баяжуулсан уранаас нь салгах хэлэлцээ хийсэн. Тегеран үүнийг эсэргүүцсэн тул Вашингтон Дөрөвдүгээр сарын 13-нд Ираны боомтууд руу орж, гарч буй хөлөг онгоцуудад бүслэлт тогтоосон юм. Хэлэлцээр хийх хүчин чармайлт үр дүнд хүрээгүй ч Трамп энэ алхам үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байсан бөгөөд сэтгүүлчдэд "энэ бол 100 хувь найдвартай арга" гэж хэлж байжээ.
Үүний дараа АНУ хөлөг онгоцуудыг хоолойгоор аюулгүй нэвтрэхэд туслах зохицуулах нэгжийг ажиллуулж эхэлсэн бөгөөд Ираныг усан замд мина байрлуулж, нэвтэрч буй хөлөг онгоцуудаас татвар хураахыг оролдсон гэж буруутгасан НҮБ-ын тогтоолыг удахгүй гаргахаа зарлав.
Трамп болон түүний зарим туслахууд Ормузын хоолой дахь хямрал ирэх долоо хоногт Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийх дээд хэмжээний уулзалтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовж байгааг албаны хүмүүс хэлж байна. Сангийн сайд Скотт Бессент Даваа гарагт "Fox News" сувгаар дамжуулан Бээжинг Тегеранд шахалт үзүүлж, хоолой дахь хяналтаа сулруулахыг ятгахыг уриалав. "Тэднийг дипломат арга замаар ямар нэгэн алхам хийхийг харцгаая" гэж тэр хэлжээ.
Гэвч өнгөрсөн долоо хоногт Хятадын Худалдааны яам тус улсын таван газрын тос боловсруулах үйлдвэрт Ираны газрын тосны салбартай холбоотой АНУ-ын хориг арга хэмжээг дагаж мөрдөхгүй байхыг тушаасан нь Бээжин Вашингтоны үгийг сонсох магадлал бага байгаагийн шинж юм.
Сенатор Грэм ерөнхийлөгчийг Иранд эдийн засаг болон материалын дэмжлэг үзүүлдэг Хятад улс руу нисэхээсээ өмнө Ормузын хоолойн хямралыг шийдвэрлэхийг уриалав. Грэм "Бид тогтвортой харилцааг хүсэж байгаа ч өөрсдөөрөө тохуурхахыг зөвшөөрөхгүй" гэж нэмж хэлсэн юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14