НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ирэх оны 1-р сарын 1-нээс хэрэгжих татварын өөрчлөлтүүд
АНАЛИЗ

Ирэх оны 1-р сарын 1-нээс хэрэгжих татварын өөрчлөлтүүд

2026 оны 6-р сарын 30
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Татварын хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганы 6-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар баталлаа. Ингэснээр дараах хуулиудад өөрчлөлт орж байгаа юм. Үүнд,

-Татварын ерөнхий хууль,

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,

-Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль.

Эдгээр хууль батлагдсанаар 180 мянган ААН, 53 мянган хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хэлснээр эдийн засаг 0.7%-ийн функцээр өсөх ажээ.

Татварын хуулиудын өөрчлөлтийг 2027 оны 1-р сарын 1-нээс мөрдөх юм.

1. Татварын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт:

-Татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30%-ийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй байх аж. Татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгон нэмэгдүүлэв.

-Маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгуулийг нэхэмжлэхгүй. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин гэсэн шинэ ойлголтыг тусгасан. Компаниудад сайн, дунд, муу гэсэн үнэлгээ хийнэ. Гааль дээр бараа бүтээгдэхүүн орж ирэхэд шууд гаалийн албан татвар, НӨАТ төлдөг байсан бол гаалиа төлөөд, НӨАТ-аа бараагаа зарсны дараа төлөх боломжтой болно.

2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт:

-Бага болон дунд орлоготой иргэдээ дэмжих зорилгоор ₮792 000 хүртэлх орлогогоос татвар авахгүй. ₮792 000-аас ₮2 сая хүртэлх орлогод 1%-ийн татвар ногдуулах шинэ шатлал бий болсон. ₮2 саяын цалинтай хүн өнөөдөр ХХАОТ-т ₮200 000 төлөх байсан бол шинэ шатлалаар ₮12 000 төлдөг болно. ₮792 000 хүртэлх хөнгөлөлт 2027 оны 1-р сарын 1-нээс, харин ₮2 сая хүртэлх хэмжээнээс 1%-ийн татвар авах зохицуулалт 2028 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Жилийн ₮1.0 тэрбумаас бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0%-иар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100% хөнгөлнө. Мөн иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөгдөнө.

3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн нэмэлт, өөрчлөлт:

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ₮0-6 тэрбумын орлоготой аж ахуйн нэгжүүд 15%-ийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр ₮6-10 тэрбумын орлоготой аж ахуйн нэгжүүд 15%-иар татвар төлнө. Мөн жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ₮1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0%-ийн татвар төлдөг байсан босгыг ₮2.5 тэрбум болгосон.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт:

-НӨАТ суутган төлөгчийн ₮50 сая байсан босгыг ₮400 сая болгон нэмэгдүүлсэн. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг харгалзан дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг 2 хүртэлх сарын хугацаагаар хойшлуулж болно.

-ААН-ийн орлогын албан татварт ₮6-10 тэрбумын орлоготой бол 15%-ийн татвар ногдуулах шинэ шатлал нэмсэн.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчид хялбаршуулсан горимоор 1%-ийн татвар төлөх босгыг ₮2.5 тэрбум  болгосноор 180 мянган ААН-ийн татварын ачаалал буурна.

-Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100% чөлөөлнө.

-Татварын өртэй ААН-үүдийн дансыг бүрэн хаахгүй, 30%-ийг дансанд нь үлдээнэ.

-₮400 сая хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ийг НӨАТ-аас чөлөөлнө. Үүнд 23 мянга орчим ААН хамрагдахаар байна.

-Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг харгалзан дотоодын болон импортын НӨАТ-ын төлбөрийг 2 хүртэлх сарын хугацаагаар хойшлуулна

Иргэдэд хамаатай өөрчлөлт:

-Өөрийн өмчийн орон сууцаа анх удаа худалдсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлөхгүй.

-₮792 000-аас 2 сая хүртэлх цалин хөлсний орлогод 0-1%-ийн татвар ногдуулах зохицуулалтыг 2027-2028 онд үе шаттай хэрэгжүүлнэ.

-Жилийн ₮1.0 тэрбумаас бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1%-иар татвар төлөх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100% хөнгөлнө.

-Өндөр үнэлгээтэй суудлын автомашины үнийн ₮360 саяас давсан дүнд 33%-ийн нэмэлт татвар ногдуулна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн дахь хөлөг онгоцнууд. Оманы Мусандам. 2026 оны 8 дугаар сарын 17.

Aug 19, 2026

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23