НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МАН-ын шинэ дүрэм: Ашиг сонирхлын нөлөөнд автвал улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй
АНАЛИЗ

МАН-ын шинэ дүрэм: Ашиг сонирхлын нөлөөнд автвал улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

2026 оны 1-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд бүтэц, зохион байгуулалт, Үндсэн дүрмээ шинэчилсэн. МАН-ын 31 дүгээр Их хурлаар Н.Учралыг намын даргаар сонгосон агаад Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн нэгдүгээр сарын 9-ны хуралдаанаар түүнийг албан ёсоор бүртгэж авсан билээ. Мөн Улсын Дээд шүүх тус намын шинэ дүрмийг бүртгэж авсан юм.

МАН-ын шинэ дүрмийн онцлох заалтуудаас тоймлон хүргэе.

1. МАН нь социал демократ үзэл баримтлал бүхий улс төрийн байгууллага мөн.

2. МАН нь Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

3. Намын бүх шатны байгууллага энэхүү дүрэмд заасны дагуу улс төрийн аливаа шийдвэрийг албан ёсны хуралдаанаараа хэлэлцэн хамтын зарчмаар гаргах ба хурал нь олонх ирснээр хүчинтэйд тооцогдоно.

4. Намын бүх шатны сонгуульт байгууллагад 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна. Нэр дэвшүүлэлт, санал хураалтыг энэ шаардлага, хувь хэмжээнд нийцүүлэн зохион байгуулна.

НАМЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮРЭГ

1. Намын үзэл баримтлал, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцоно.

2. Улс орны болон намын дотоод амьдралын асуудлаар санал тавьж хариу авах, шүүмжлэх, мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй.

3. Гишүүдийн төлсөн татвар, өргөсөн хандив, намын сан хөмрөгийн зарцуулалтын тайланг сонсох эрхтэй.

4. Намын эв нэгдлийг хамгаалж, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.

5. Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүрэгтэй.

6. Намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын явцуу бүлгийн нөлөөнд автахгүй байх;

7. Намын Удирдах зөвлөл болон бүх шатны намын удирдах байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх;

8. Намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах;

9.  Намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж, намын эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийхгүй байх;

10. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд улс төрийн тодорхой дэмжлэг үзүүлэхээс татгалзана.

УЛС ТӨРИЙН ЯМАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ ВЭ?

1. Намаас сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэхээс татгалзана.

2. Хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзана.

3. Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны байгууллагад сонгууль намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй.

ЯМАР ТОХИОЛДОЛД НАМЫН ГИШҮҮНД САХИЛГЫН ЗӨРЧИЛ ТООЦОХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ!

1. МАН-ын гишүүнийг хасах тухай асуудлыг Хяналтын ерөнхий хороо нь Бага хурлаас баталсан маргаан шийдвэрлэх журмын дагуу хуралдаж шийдвэрлэнэ.

2. Намаас УИХ болон ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан болон өөр нам эвслээс нэр дэвшсэн, намын болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийвэл;

3.  Намаас сонгогдсон болон томилогдон төрийн өндөр албан тушаал эрхлэж байх хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол;

4. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;

5. Намын гишүүний эсрэг худал мэдээлэл тараасан, гишүүний нэр хүндэд халдах зорилгоор өөр этгээдтэй хуйвалдсан, үгсэн тохиролцсон тохиолдолд сахилгын зөрчил тооцно.

6. Намын дүрэм болон гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг сахилгын зөрчил тооцох эсэхийг гагцхүү намын Хяналтын ерөнхий хороо тогтооно.

НАМЫН БАГА ХУРАЛ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

1. УИХ-ын сонгуульд оролцох сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, МАН-аас УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;

2. УИХ-ын сонгуулийн үр дүнд “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж, шийдвэр гаргах;

3. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;

4. Намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох, хэрэв аль ч нэр дэвшигч гуравны хоёрын дэмжлэг аваагүй бол намын Их хурлаар шийдвэрлүүлэх;

5. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийг сонгох үүрэгтэй.

6. Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө.

7. Жигүүр нь намын нэгдэл, зохион байгуулалтад хохирол учруулах үйл ажиллагаа явуулбал Бага хурлаас татан буулгана.

МАН-ын шинэ дүрмийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20