НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
 Сошиал хэрэглээг зохицуулах 2 хуулийн төсөлд санал авч эхэллээ
АНАЛИЗ

Сошиал хэрэглээг зохицуулах 2 хуулийн төсөлд санал авч эхэллээ

2026 оны 5-р сарын 18
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахтай холбоотой хоёр хуулийн төсөлд иргэдээс санал аваад эхэлжээ.

Эхнийх нь УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгийн боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай, хоёр дахь УИХ-ын гишүүн П.Наранбаярын боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль.

Сошиал сүлжээ нь ус, хоол хүнсний нэгэн адил эдүгээ дэлхийн хүн амын өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болон хувирчээ. Сайн болон муугаар үзүүлэх үр нөлөө нь хэмжигдэхийн аргагүй болж ирлээ. Тэр хэрээр нийгмийн сүлжээг зохицуулах, хянах, хаах гээд улс орон бүр өөр өөрийн аргаар тэмцэж байна.

Монгол Улс гурван жилийн өмнө анхны оролдлогоо хийсэн боловч бүтэлгүйтсэн. 2023 оны 1-р сард одоогийн Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд байхдаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аар батлуулсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьснаар 3-р сард нь УИХ хүчингүй болгож байсан билээ.

УИХ-ын хоёр гишүүний боловсруулсан хууль ийнхүү санал авах шатандаа явж байна. Олон нийтийн сүлжээний зохицуулалт, хяналтыг олон талын нөхцөл байдал, тэр дундаа хүний эрхийн мэдрэмжтэй хийж чадахгүй бол нийгмийг хамарсан сөргөлдөөнд хүргэх аюултайг бид өнгөрсөн жил Непалийн жишээн дээрээс харсан.

Нийгмийн сүлжээний тэлэлтээ дагаад инфлюзер буюу нөлөөлөгч гэгдэх хүмүүс бий болж, олон нийтэд мэдээлэл түгээх, нөлөөлөх, ятган ухуулах үйлийг төлбөргүй болон төлбөртэй хийдэг болсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад явагдсан улс төрийн сонгуулийн кампанит ажлын нэг шол талбар нь эдгээр нөлөөлөгчдөөр дамжин явагдаж байна. Эдгээр нөлөөлөгч гэгдэж байгаа, мөн энэ орчинд контент бүтээн түгээж байгаа хүмүүсийн орлогыг ил тод болгож, бүртгэлжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь гал дуудаж мэдэхээр юм.

Инфлюзер гэж олон нийтэд нөлөөлөх зорилго бүхий контент тогтмол нийтэлж, үзэгч/дагагчтай харилцан үйлчлэл бий болгосон бөгөөд тухайн үйл ажиллагаагаараа шууд/шууд бус орлого олдог хувь хүн, хуулийн этгээдийг нэрлэнэ гэжээ. Мөн тэднийг мэргэжлийн инфлюзер; давхар ажил эрхлэгч инфлюзер; байгууллагын инфлюзер (хуулийн этгээд) гэж ангилж тогтмол орлого олдог, жилдээ 6-гаас дээш удаа арилжааны контент хийсэн бол бүртгэлд хамруулна. Харин арилжааны орлогүй, хувийн хүсэл сонирхлоор контент хийдэг, нэг удаагийн арилжааны контент хийсэн бол бүртгэлд хамруулахгүй гэжээ. Хуулийг хэрэгжүүлэх байгууллагыг Засгийн газар тогтоохоор төсөлд тусгажээ.

Нөлөөлөгч контентоо арилжааны гэдгийг ил тод тодорхойлох ёстой юм байна. Тухайлбал, “Сурталчилгаа”, “Ивээн тэтгэлэг”, “Төлбөртэй”, “Affiliate холбоос”, “Бэлэг”, “Бартер”, “Хөнгөлөлт”, “Үнэгүй” гэх мэт тодорхойлох шошгыг платформын хэрэгслийг ашиглаж, эсвэл текст/дуу/дүрсээр давхар илэрхийлж, нүдэнд харагдахуйц байрлуулах болж байна.

Хуулийн төсөлд тусгасан зохицуулалтууд:

-Инфлюзерийн эрх зүйн тодорхойлолтыг бий болгох,

-Төлбөртэй болон ивээн тэтгэсэн контентыг ил тод тэмдэглэх,

-Худал, төөрөгдүүлсэн сурталчилгааг хориглох,

-Хүүхдийн оролцоотой контентод тусгай шаардлага тогтоох,

-Эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, мөрийтэй тоглоом, эмчилгээний бүтээгдэхүүний сурталчилгааг зохицуулах,

-Платформ болон контент бүтээгчийн хариуцлагыг тодорхой болгох,

-Орлогын ил тод байдлыг сайжруулах,

-Хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх механизмыг бий болгох.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20