НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ногоон автомашины зээлийн хугацааг 2 дахин уртасгав
АНАЛИЗ

Ногоон автомашины зээлийн хугацааг 2 дахин уртасгав

2026 оны 5-р сарын 17
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Банк, санхүүгийн байгууллагын нийт зээлийн багцын ердөө 5.7 хувь “ногоон зээл” байна. Монголбанкнаас энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж эхэлснээ өнгөрсөн долоо хоногт /2026.05.15/ танилцуулав. Тухайлбал, цахилгаан автомашины зээлийн хугацааг хоёр дахин уртасгахаар шийдвэрлэжээ.

“Ногоон зээл” нь байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүн. 

Үүнд, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, нарны хавтан, салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, ногоон барилга буюу эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, худалдан авах зэрэг багтдаг. Мөн ус, цахилгаан бага ашигладаг угаалгын машиныг “ногоон зээл”-р авах боломжтой. Энгийн зээлийг бодвол жилийн хүү нь 4-8 хувиар бага юм.

Засгийн газраас ногоон санхүүжилтийг дэмжих бодлогын хүрээнд банк санхүүгийн салбарынхантай өнгөрсөн баасан гарагт хийсэн уулзалтын үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “цахилгаан болон устөрөгчийн цэвэр эх үүсвэрт тээврийн хэрэгсэл худалдаж авахад олгох зээлийн хугацааг 30 сараас 60 сар (5 жил) болгон сунгасан” гэв.

Жишээ нь, иргэн  хуучин машиныг жилийн 24 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай зээлээр авдаг бол цахилгаан машиныг 15.6-18 хувийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай авах боломжтой болов.

Зээлийн хугацааг хоёр дахин уртасгаснаар иргэн сар бүр төлөх мөнгө 40 хувиар багасна. Мэдээж, өрхийн төсөвт ирэх дарамт хөнгөрч, зээл авах боломж нь нэмэгдэнэ. Монголбанкны тооцоолсноор зээлийн хүртээмж 3.4 дахин өсөх аж.

Чухал нь, цахилгаан автомашины зээлийг урт хугацаатай, бага хүүтэй олгосноор хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах бодит, үр дүнтэй алхам болох нь.

Монголд Улсад өнөөдөр 1.3 сая автомашин бүртгэлтэй байдгийн 82 хувь нь 10-аас дээш жил ашигласан машин. Гэтэл 0-3 жил унасан автомашин 5 хувьд ч хүрдэггүй гэх тоон мэдээлэл бий. Хуучин автомашины хэрэглээ өндөр учраас нийслэлийн агаарын бохирдлын 16 хувь машины утаа байдаг.  Хэдийгээр хуучин автомашины зээлийн хүү  өндөр ч 2024 онд автомашины тоо өмнөх оноос 140 мянгаар нэмэгдсэн байх юм.

Харин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр 2026 оны 1 дүгээр сард “банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчилснээр” зээлийн хэмжээ бага зэрэг хумигдсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Цаашид “ногоон хөгжил”-д зориулсан эх үүсвэр дэлхий нийтэд олширч байгаагийн хэрээр бүтээгдэхүүний тоо, хүртээмж нэмэгдэнэ. Өрхийн орлого амьжиргааг харгалзан зарим хөнгөлөлттэй татаасуудын эх үүсвэрийг нэмэх зэрэг хийх ажил, шийдэх асуудал их байна” гэж хэлсэн. Тиймээс ногоон зээлийн хугацааг уртасгах эхний шийдвэр нь хүртээмжийг нэмэгдүүлэх суурь нь болж байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20