2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Монголын улстөрчид дунд сэтгэцийн нэлээд хурцадмал өөрчлөлттэй хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэх болов. Товчхондоо, монголчуудын хэлдгээр Шар хадны эмнэлэгт эмчлүүлж байх ёстой өвчтэй хүмүүс Монголын төрийг үндсэндээ гутааж дууслаа.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд ийм “онош” тавьсан. Ямар л эрүүл хүн нийгмээ иргэний дайнд уриалах билээ. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2.3 их наядын төсөвтэй Туулын хурдны замаас болж "галзуурчихаад" байна. Түүний эмгэг асар хурц хэлбэрээр илэрч, иргэдийнхээ эсрэг хот нь жагссан эмгэнэлт түүх дэлхийд анхных болов. Боловсрол муутай нь яах вэ гэхэд сэтгэц нь өөрчлөлттэй хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулж байсан нь, хотын дарга болгосон нь манай нийгмийн “эмгэг” үзэгдэл юм.
ХҮҮХЭД НАСНЫ ТААГҮЙ ДУРСАМЖААР СЭДЭРДЭГ ЭМГЭГ
Олон туйлт сэтгэцийн эмгэг нь сэтгэл хөөрөл, гутрал гэсэн туйлаас туйлын хооронд хэлбэлздэг эмгэг.
Хөөрлийнхөө үед хэт нээлттэй, заримдаа цухалдуу, биеэ хэт тоосон, өөртөө хэт итгэлтэй, ихийг бүтээсэн, ер бусын, агуу хүн мэтээр мэдрэх, эрх мэдэлтэй нэгэн мэт ярих, эрч хүч нь багтаж ядах, нойргүйдэх, нийгмийн хэм хэмжээ алдагдах, үрэлгэн загнах, хэт хурдан ярих, нэг сэдвээс нөгөө рүү үсрэх, түрэмгий, хэрцгий болох шинж тэмдгүүд илэрдэг байна.
Гутралынхаа үед, амьдралын идэвх сонирхол, баяр баясгалангаа алдах, эрч хүч сулрах, өөрийн үнэлэмжийг бууруулах, ирээдүйд итгэх итгэлээ алдах, шийдвэр гаргах чадваргүй болох, үхэх амьдрах хамаагүй мэт загнаж эхэлдэг гэнэ. Хүн бүхэнд илэрдэг шинж тэмдэг мэт санагдавч эдгээр шинж тэмдэг нь өвчтэй хүнд хэдэн өдрөөр, долоо хоногоор, сараар илэрдэг.
Хүн төрөлхтөн бүүр МЭӨ 400-гаад оны үед анагаахын шинжлэх ухааныг үндэслэгч Хиппократ сэтгэл гутрал болон хэт хөөрлийг тус тусад нь тодорхойлсон. МЭ II зуунд анх удаа энэ бол нэг өвчний хоёр тал байж болохыг тэмдэглэсэн гэнэ. Тэгвэл 1850-аад онд Францын сэтгэцийн эмч Жан Пьер Фальрет “тойрог галзуурал” гэж нэрлээд өвчин болохыг албан ёсоор тодорхойлсноор “Олон туйлт эмгэг” (Bipolar Disorder) нэршлээр анагаах ухааны гарын авлагад оржээ.
Удамших эрсдэл өндөртэй. Гол нөлөөлдөг зүйл нь тархины мэдээлэл дамжуулдаг допамин, серотонин, норэпинефрин дааврын тэнцвэртэй байдал алдагдах гэнэ. Тархины сэтгэл хөдлөл удирддаг хэсгүүдийн үйл ажиллагаанаас хамаардаг байна. Мөн стресс, сэтгэл зүйн гэмтэл, хүүхэд насны таагүй дурсамж эсвэл амьдралын томоохон өөрчлөлтүүд энэ өвчнийг сэдрээдэг гэж анагаах ухаанд үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ойролцоогоор 40-45 сая хүн олон туйлт сэтгэцийн эмгэг өвчтэй байна. Хүний 25 наснаас өмнө анхны шинж тэмдгүүд илэрдэг ч оношилж чадахгүй олон жил ч явдаг тохиолдол олон аж.
ОЛОН ТУЙЛТ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ УЛСТӨРЧ БОДИТ БУС АМЛАЛТ ӨГДӨГ
Ингээд харвал манай улс төрд сэтгэц хуваагдах эмгэгийн хурц хэлбэрт орсон хүн олон ч, цаг алдахгүй эмчид хандах шаардлагатай болсноо л мэддэг нь цөөн бололтой.
Улс төрд ийм эмгэгтэй хүмүүсийн өвчин нь хүндэрвэл улс орон, иргэдийн амьдрал шууд нөлөөлөх эрсдэлийг бий болгодог аж.
Тухайлбал, хэт хөөрлийн үедээ яваа удирдагч өөртөө хэт итгэлтэй болсноор бодит бус амлалт өгөх, үндэслэлгүй дайн эхлүүлэх, улсын төсвийг үр ашиггүй зүйлд цацах эрсдэлтэй. Монголд 14 мега төсөл гэх мэт төсвөөс давсан, бодит бус амлалтууд бий.
Зарим тохиолдолд дипломат харилцааг сүйрүүлэх, төрийн бодлогын тогтворгүй байдал үүсгэх зэргээр шууд нөлөө үзүүлдэг байна.
Өвчин хүндэрвэл хий юмс үзэгдэж харагдах солиоролд оруулах эрсдэлтэй учраас дээрх шинж тэмдэг танд болон таны ойр орчмын хүмүүст илэрсэн л бол эмнэлэгт, эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Түүхэнд тэмдэглэснээр Уинстон Черчилль хөнгөн хэлбэрийн ийм эмгэгтэй байжээ. Тэрээр өөрийн сэтгэл гутралыг “хар нохой” гэж нэрлэдэг байсан гэдэг. Хөөрлийнхөө үед ер бусын ажиллах чадвартай болж, шөнөжин суугаад элдэв стратеги боловсруулах, хэдэн арван хуудас юм бичих гээд зогсолтгүй ажилладаг байсан бол гутралынхаа үед хэдэн долоо хоногоор орондоо хэвтэж, хэнтэй ч уулзахыг хүсдэггүй байсан гэх мэдээлэл ч байдаг.
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27