2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 16


Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрөгч ням гаригт /2026.06.21/ орон даяар болж өнгөрлөө. Тодруулбал, Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан аймаг дээр явагдсан нөхөн сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН үнэмлэхүй ялж, АН навс ялагджээ.
Сонгуулийн дараах улс төрийн намуудын мэдэгдлээс харахад МАН гишүүдтэйгээ тулж ажилласан бол АН ахиад л хохирогчийн дүрд тоглов. Нэн ялангуяа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тайлбар хуучин “кассет” эргүүлээд тавьчихсан мэт гунигтай сонсогдов.
Таван аймагт болсон орон нутгийн сонгуулийг 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийн тандалт гэж харвал, маргааш сонгууль болоход МАН ялах магадлал өндөр байна.
МАН ЯАГААД ЯЛАВ!
Бүтэн жилийн турш хоёр ордны дунд хоёр талцаж зодолдсон МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь үндсэндээ хэд хэдэн шалтгаатай. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангүй Ардын нам ялагдана гэх суртал ухуулга зөвхөн 15 давхрын зохиол байсныг харуулав. Хоёрдугаарт, МАН орон нутгийн гишүүдтэйгээ маш сайн тулж ажилласан байна. Гуравдугаарт, МАН+Женко бүлэглэлээс МАН салсан гэх мессеж орон нутагт ялалт байгуулахад нөлөөлсөн байх магадлалтай. Дөрөвт, МАН-ын дарга Н.Учралын яриад яваа эдийн засгийг төрийн авлига, хүнд суртлаас чөлөөлөх реформууд иргэдэд эерэг хүлээлт үүсгэсэн байх талтай.
Товчхондоо, төрийн толгой дээр гарсан мафитай МАН тэмцэж, АН хамгаалж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд төрсөн нь МАН-ын ялалтын гол тактик байв.
АН ЯАГААД ЯЛАГДАВ!
Орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар хийсэн АН-ын дарга О.Цогтгэрэлийн мэдэгдлийг товчхон утгачилбал, “Манай намын рейтинг сайн байсан сүлжээ, нүүрсний мөнгө, төрийн албаны нөлөөлөлд ялагдлаа”. Үнэндээ, түүний үг бол алдаагаа олж харахыг хүсээгүй хүний тоочсон шалтаг байв. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг.
МАН-ын талцал, зодоон дунд АН ялах бүрэн боломж байсан. Атал яагаад сөрөг хүчин үнэмлэхүй ялагдал хүлээв?
Нэгд, Ардчилсан нам сонгуулийн ялагдлаа бодитоор харах хэрэгтэй. Бусдаас бурууг хайх бус өөрсдөөсөө алдаагаа олох ёстой. Учир нь, АН-ын хийж буй улс төр ард түмэнд огт таалагдахгүй байна гэсэн үг. О.Цогтгэрэлийн ард Л.Оюун-Эрдэнэ+Женко байна гэж олон нийт харах болсон.
Хоёрт, сонгууль бол рейтингийн тэмцээн биш, зохион байгуулалтын, итгэлийн, манлайллын шалгалт байдаг. О.Цогтгэрэл ҮБХ-ндоо ч, олон нийтэд ч манлайлал үзүүлж чадахгүй байгийн нотолгоо болов. Тэрбээр улс төр хийхээрээ Н.Учралыг огцруулна гэж шалтаг хайх болсон нь ямартай ч сонгуульд ялах шалтгаан болж чадаагүйг хүлээн зөвшөөрөх ёстой.
Гуравт, Ардчилсан нам Женкогийн хар массын сонгогчдод ач холбогдол өгдөг. Тэрхүү хар масс нь мөнгөөр саналаа худалдахад бэлэн хүмүүс гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Өөрөөр хэлбэл, МАН гол сонгогчидтойгоо тулж ажилладаг бол АН гол дэмжигчдээ хаячихдаг. АН-ын гол дэмжигчид үнэндээ Женкогийн эсрэг үзэлтнүүд юм.
Дөрөвт, Н.Учралыг огцрууллаа гээд О.Цогтгэрэлд ялалт ирэхгүй. УИХ-ын ээлжит сонгууль боллоо гэхэд АН бас ялахгүй. Тэгэхээр АН-ын дарга О.Цогтгэрэл хүний сандал суудал биш өөрсдөдөө ялалт авчрах бодлогын том реформ ярих хэрэгтэй байна. Товчхондоо, манж мафийн гар хөл болсон явуургүй улс төр АН-д одоо хэрэггүй.
Нөгөө талаар үнэхээр улс төр, эдийн засаг, төрийн албаны сүлжээ ардчилсан сонгуулийг боомилж байна гэж үзэж буй бол түүнийг өөрчлөх эрх зүйн шинэчлэлийн талаар сөрөг хүчин ярих ёстой. Төрийн албыг намын нөлөөллөөс салгах, сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, орон нутгийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах тухай бодлого хөндөх ёстой.
Гэтэл бодлогын шинэчлэл ярихын оронд шантааж хийж, шалтаг тоочиж буй АН-ын дарга О.Цогтгэрэл ээ, алдаагаа өөрөөсөө хай. Алийн болгон хохирогчийн дүрд дандаа тоглох гэсэн юм бэ?
Тэр тусмаа өөрийнхөө тойрог дээрээ, Увс аймагтаа үнэмлэхүй ялагдана гэдэг өөрийн чинь нэр хүнд олон нийтэд ямар байгааг харуулсан нэг үзүүлэлт биш гэж үү!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 16