НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Рио Тинто групп Оюутолгойгоос авч байсан менежмэнтийн төлбөрөө $2.2 тэрбумаар бууруулна
АНАЛИЗ

Рио Тинто групп Оюутолгойгоос авч байсан менежмэнтийн төлбөрөө $2.2 тэрбумаар бууруулна

2026 оны 5-р сарын 19
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Улаанбаатар хотноо үргэлжилж байгаа Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто группийн хоорондох хэлэлцээний эхний үр дүн гарлаа.

Рио Тинто групп Монголын тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, менежмэнтийн үйлчилгээний нийт зардлыг 50%-иар бууруулах, мөн давхардсан зардлуудыг арилгах тохиролцоонд хүрснээ өчигдөр (2026.05.19) орой мэдэгдлээ.

Хоёр тал богино хэмжээний албан мэдээ түгээсэн бөгөөд энэхүү тохиролцоонд хүрснээр төлбөрийн зардал $2.2 тэрбумаар буурч, Монгол Улсын өгөөж $1.5 тэрбумаар нэмэгдэх юм.

“Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” хэмээн Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн бол “Оюутолгой” ХХК-иас түгээсэн мэдээнд “Долоон сарын хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээгээр талууд Оюутолгойн урт хугацааны тогтвортой үйлдвэрлэлийг баталгаажуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг харгалзан энэхүү шийдэлд хүрсэн болно. Энэхүү тохиролцоо нь Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төдийгүй түншлэлийг улам бэхжүүлэхэд чиглэж байна” гэжээ.

Оюутолгой төслийн менежмэнтийн төлбөр нь үр дүнтэй уялдаагүй, зардалд суурилсан байгаа нь 34%-ийн хувьцаа эзэмшигч Монголын Засгийн газарт очих өгөөжийг бууруулж байна хэмээн үзэж, хэлэлцээний нэг пункт болгосон.

Менежмэнтийн төлбөр гэж юу вэ?

Бизнесийн удирдлагын нэг арга бөгөөд компаниуд том, жижгээс үл хамааран энэ үйлчилгээг авч, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Менежментийн үйлчилгээг хэрэгтэй цагт нь авч, зөв нэвтрүүлж чадвал зардлаа бууруулж, үр ашгаа сайжруулах замаар эрсдэлээс хамгаалах боломжтой байдаг.

“Эрдэнэс Монгол” 2%-ийн менежмэнтийн төлбөр авдаг

Монголын хувьд төрийн өмчийн хамгийн том компани болох "Эрдэнэс Монгол" нэгдэл менежментийн үйлчилгээ үзүүлдэг. Санхүүгийн тайлангаас нь харвал 2019 оноос тус компани жил бүр менежментийн үйлчилгээгээр хоёр тэрбум төгрөг тогтмол олж байсан бол 2023 онд 231 тэрбум төгрөгийг менежментийн үйлчилгээний орлогоос олсон хэмээн санхүүгийн тайландаа тусгажээ. Менежментийн үйлчилгээ үзүүлсний төлбөр нь ингэж огцом нэмэгдсэн шалтгаан нь 2022 онд Монгол Улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниудыг группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Монголросцвемтет” ТӨҮГ, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХХК-уудыг нэгдлийн харьяанд оруулсантай холбоотой ажээ.

“Эрдэнэс Монгол” нэгдэл охин болон хараат компаниудынхаа борлуулалтын орлогын 2%-иар тооцон менежментийн төлбөр авдаг. Энэ орлогын дийлэнхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрдүүлдэг.

Оюутолгойгоос ялгаатай нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд менежментийн төлбөрийг борлуулалтын орлогоос тооцох хувилбарыг ашиглаж байгаа тул экспортын орлого нэмэгдэх тусам ахиу орлого авах нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ зарчмаар ажиллах эрчим хүч, тээвэр, ложистикийн төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн “Эрчист Монгол” компанийг хоёр жилийн өмнө байгуулаад энэ онд татан буулгасан амжилтгүй жишээ бидэнд бий.

Рио Тинто групп Оюутолгойд 5 чиглэлээр менежмэнтийн үйлчилгээ үзүүлдэг

Рио Тинто групп Оюутолгойд үзүүлж буй төслийн менежментийн үйлчилгээ 5 чиглэлтэй бөгөөд менежментийн төлбөрөө зардлаас тооцож авдаг.

Уул уурхайн салбарт менежментийн үйлчилгээний төлбөр буюу удирдлагын үйлчилгээний шимтгэл (УҮШ)-ийг тооцохдоо хамгийн түгээмэл ашигладаг хувилбар нь орлого болон зардлаас тооцох хувилбар юм. Орлогоос УҮШ-ийг тооцохдоо 1-3%-иар тохирдог бөгөөд үүнд гол төлөв маркетингийн үйлчилгээ багтдаг. Харин бусад үйлчилгээг тусдаа үнэ төлбөртэйгөөр худалдан авдаг аж. Хэрэв энэ аргыг Оюутолгойн төсөлд ашиглаж, орлогын 2%-иар УҮШ-ийг тогтоовол ашиглалтын жилүүдэд $80-140 саяын төлбөр төлөх тооцоо гарсан өмнө нь мэдээлж байсан. Энэ нь баяжмал их олборлож, бүтээгдэхүүн ахиу экспортлох тусам хөрөнгө оруулагч талын авах төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Оюутолгойн хувьд зардалд суурилсан УҮШ-ийг сонгож, гэрээндээ үйлдвэрлэл эхлэхээс өмнөх хугацаанд хөрөнгийн болон үйл ажиллагааны нийт зардлын 3%, үйлдвэрлэл эхэлснээс хойших хугацаанд 6% байхаар тохиролцож, төлбөрийг улирал бүр хийж гүйцэтгэхээр заажээ. 

Өчигдөр хүрсэн тохиролцооны талаар нарийн мэдээлэл байхгүй, нийт кардлыг 50% бууруулах, давхардаж авч байсан зардлууд байсныг болиулахаар болсон гэж ойлгож байна.

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20