НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Шри Ланкийн мега төсөл Хамбантота: Эмгэнэлт дампуурал, гашуун сургамж
АНАЛИЗ

Шри Ланкийн мега төсөл Хамбантота: Эмгэнэлт дампуурал, гашуун сургамж

2026 оны 4-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Туулын хурдны замын төсөл бүтээн байгуулалт уу эсвэл луйврын схем үү гэсэн талцал ид өрнөж байна. Эрдэмтэн судлаачдын зүгээс уг төслийн хор хохирлыг таниулсан мэргэжлийн судалгаа, дүгнэлтээ танилцуулах болсон. Харин нийслэлийн дарга нарт “түгжрэл бууруулна” гэхээс өөр үзүүлчих судалгаа, тоон үндэслэлүүд алга.

Хэрэгцээгүй газарт барьсан дэд бүтэц нь улсад хөгжил биш, харин гай гамшиг авчирсан гашуун сургамж дэлхийд цөөнгүй бий. Жишээ нь, Шри Ланкийн Хамбантотагийн дэд бүтцийн төслүүд нь "Өрийн хавх"-ны онолыг дэлхий дахинд таниулсан хамгийн том эмгэнэлт түүх юм.

Австралийн Сидней хотод төвтэй, олон улсын харилцааны бодлого судалгааны хүрээлэн “Lowy Institute”-ийн албан ёсны “The Interpreter” сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.

2011 оны эхээр би Шри Ланкийн өмнөд хэсэгт орших Хамбантотаг зорин, шинээр баригдсан боомтыг хайж явлаа. Зам зуур усны үхэр, ибис шувууд, хаа нэг үзэгдэх заанууд бүхий намгархаг газар, нүд алдам ногоон ширэнгэ дундуур хэдэн цаг давхисны эцэст байгалийн зэрлэг төрх нь алдагдсан жижигхэн суурин гарч ирсэн нь Хамбантота байв.

Тухайн үед Хамбантота төрийн захиргааны цөөн байшин, хэдэн бетонон орон сууцнаас өөр зүйлгүй жижиг хот байлаа. Шалган нэвтрүүлэх цэг дээр зогсоход манай жолооч шинээр нээгдсэн боомт руу явах зам сураглав. Зэвсэг агссан харуул “Хятад боомт уу? Тэр зүгт” гэж хуруугаараа чиг заав.

Цааш явах тусам хятад ханзтай замын тэмдэглэгээ олширсоор байлаа. Ахин нэг шалгах цэг дээр ирж, мөнөөх боомтыг асуухад бас л “Хятад боомт тэр байна” гэх хариулт сонссон юм. Боомтод очиход хар ажилчид шоргоолж шиг бужигнаж байсан агаад тэдний ихэнх нь хятадууд. Тэд бүгд нуруун дээрээ “China harbour” гэсэн бичигтэй цэнхэр хүрэм өмссөн байлаа.

2011 онд “Хятадын боомт” гэх тодотгол Шри Ланкийн хүн бүрийн амны уншлага болсон байсан нь өнөөдрийн үйл явдлын зөгнөл байж. 2017 оны 12-р сард Шри Ланкийн Засгийн газар өрөө төлж барагдуулах боломжгүй болсон тул Хамбантота боомт болон түүний эргэн тойрны 15 мянган акр газрыг Хятадын талд 99 жилийн хугацаатай түрээслүүлэхээр болсон юм. Энэ шийдвэр дэлхий нийтийг цочроож, Хятад улс Энэтхэгийн далайд нөлөөгөө тогтоох гэсэн оролдлого хэмээн хардахад хүргэсэн.

Шри Ланкийн тэр үеийн ерөнхийлөгч (асан) Махинда Ражапакса өөрийн төрсөн нутаг болох Хамбантотаг улс орныхоо гол зангилаа, хөгжлийн төв болгохыг мөрөөддөг байв. Иргэний дайнд туйлдсан Шри Ланка улсад эдийн засгаа босгохын тулд ямар ч хамаагүй хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан нь ойлгомжтой.

Гэвч Хамбантотаг тойруулаад харахад энэ нь тун бүтэшгүй даалгавар шиг санагдаж байлаа. Өмнөд эргийн аялал жуулчлалын бүсээс хэдхэн цаг давхиад ирэх энэ газар 600 мянга орчим хүн оршин суудаг ч туйлын хоцрогдмол, хөдөөний төрхтэй хэвээр. Энэтхэгийн сонин хэвлэлүүдэд Хамбантота нь Шри Ланкийг “Энэтхэгийн далайн Сингапур” болгоно гэж бичиж байсан ч бодит байдал дээр нутгийн иргэд хятадууд ирснээр хотдоо анхны хятад ресторантай болох нь гэж л хөөрцөглөж суусан юм.

ДЭЛХИЙН ХАМГИЙН "ХООСОН" НИСЭХ БУУДАЛ

Зөвхөн боомт биш, дэд бүтцийн бусад МЕГА гэх төслүүд зэрэг, зэрэг өрнөж, энэ нь Шри Ланкийн өрийн хавх болно гэж иргэд нь ч, эрх баригчид нь ч төсөөлөөгүй юм.

Тиймээс Хамбантотаг олон улсын нисэх буудалтай, Шри Ланкийн хоёр дахь том гарц болохоор бэлтгэж байлаа. Тэр үед нисэх буудлын талбай шавар шавхайтайгаа хутгалдсан, замаар нь усны үхэр холхисон газар байв.

Өнөөдөр Маттала Ражапакса нисэх буудал дэлхийн хамгийн хоосон нисэх буудал гэх таагүй нэр зүүх болсон. Хамгийн сүүлд, ганцаараа нислэг үйлдэж байсан "Flydubai" компани нислэгээ цуцалснаар энд одоогоор нэг ч хуваарьт нислэг буухаа больжээ. Мөн зэрлэг байгалийн дунд баригдсан крикетийн цэнгэлдэх хүрээлэн ихэнхдээ хоосон байх бөгөөд хааяа нэг хуримын хүлээн авалт хийхэд л ашиглагдаж байна.

Тухайн үед дэд бүтцийг нь барьчихвал хөгжил өөрөө ирнэ гэсэн итгэл найдвараар энэ бүхнийг эхлүүлсэн. Гэвч долоон жилийн дараа Хамбантотагийн туршилт бүрэн дампуурлаа. Эсвэл магадгүй энэ бүхэн анхнаасаа дампууруулахаар зориуд төлөвлөсөн башир заль ч байсан биз.

"The New York Times" сонины хийсэн эрэн сурвалжлах ажиллагаагаар Хамбантотагийн боомтыг Бээжингийн зүгээс бусад улс оронд стратегийн нөлөө тогтоохын тулд зээл, тусламжийг хэрхэн ашигладгийн хамгийн тод жишээ (Debt trap-Өрийн хавх) гэж дүгнэжээ.

Хамбантота боомт нь жилд хэдэн арван мянган хөлөг онгоц дамжин өнгөрдөг далайн гол замын дэргэд байрладаг ч ердөө цөөхөн хэдэн онгоц л тэнд зогсдог. Жишээлбэл, 2012 онд ердөө 34 онгоц тэнд зангуугаа хаяжээ. Гэсэн атлаа $1.5 тэрбумаар баригдсан энэ төсөл нь Хятадын "Бүс ба Зам" санаачилгын гол хэсэг болж байна.

Шри Ланкийн засаглагчид дэд бүтэц л байвал бизнес өөрөө хүрээд ирнэ гэж тооцсон. Гэвч Хамбантота нь олон улсын далайн замын яг хажууд байрлалтай хэдий ч Коломбо боомт шиг бэлэн экосистем, үйлдвэрлэл, зах зээл байхгүй байсан тул хөлөг онгоцууд тэнд зогсох шалтгаан байсангүй.

Үнэндээ $1.5 тэрбумын өртөгтэй боомт ашиг авчрах бус, харин өрийн хүүндээ улсаа живүүлж эхэлсэн. 2017 онд Шри Ланка улс Хятадаас авсан зээлээ төлж чадахгүй болмогц боомтын 70-80%-ийг болон эргэн тойрны газрыг Хятадын төрийн өмчит компанид 99 жилийн хугацаатай шилжүүлэн өгсөн. Энэ нь тусгаар тогтносон улс өөрийн газар нутгаа эдийн засгийн шахалтаар бусдад өгсөн хамгийн тод жишээ болж түүхэнд үлдсэн юм.

Хамбантотагийн түүх бол зөвхөн нэг боомтын тухай биш, харин буруу төлөвлөлт, авлигад идэгдсэн засаглал болон эдийн засгийн тооцоололгүй, зөвхөн улстөрчийн нэр хүндэд зориулсан мега төслүүд нийлэхээрээ улс үндэстнээ ямар аюул занал, хавханд оруулдгийг харуулсан дэлхий нийтийн хамгийн том гашуун сургамжийн нэг юм.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20