НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төрийн гурван ЧӨЛӨӨЛӨЛТ!
АНАЛИЗ

Төрийн гурван ЧӨЛӨӨЛӨЛТ!

2026 оны 4-р сарын 8
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зах зээл дэх төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх замаар эдийн засгийн “дархлаа”-г дэмжих бодлогын арга хэмжээнүүдээ өчигдөр /2026.04.08/ зарлав.

1.Төрийн төлөвлөгөөт хяналт, шалгалтаас чөлөөлөгдөв

“Аж ахуйн нэгжүүд долоо хоногт 2 удаа яам, тамгын газрын шалгалтынхныг хүлээн авч, зөвшөөрөл, хуулийн этгээдийн гэрчилгээ гэх мэт цахимд нээлттэй байгаа материалаа цаасаар хэвлэж өгдөг” гэх гомдлыг хэлдэг байв. Энэ нь бизнесийнхэнд зөвхөн дарамт төдийгүй “далд татвар” ч болдог.

Засгийн газар 2026 онд төлөвлөсөн 9376 хяналт, шалгалтыг 4-р сарын 8-наас цуцаллаа.

Гэхдээ иргэдийн өргөдөл гомдол, болзошгүй эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хэвийн үргэлжлэх аж. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид байцаагч хүлээж, шалгалтад бэлтгэх цаг хугацаагаа үйлдвэрлэл, борлуулалтдаа зарцуулж, хэвийн ажиллах нь. Цаашдаа хяналт, шалгалтын зарчим, үзэл санааг өөрчилж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа гэдгийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг хэлэв.

2. Төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлөв

Төрийн албан хаагчдын “нурууг авдаг”, цагийн үрдэг, бүтээмжийг бууруулдаг зүйл бол тайлан. УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын гарын үсэгтэй албан бичгүүдийн хариулт болгож, албан хаагчид маш их цаас үйлдвэрлэдэг. Ерөнхий сайд Н.Учрал ЗГХЭГ-ын дарга байхдаа “2023 оны төсвийн гүйцэтгэлээр нэг яамны жилийн бичиг хэргийн зардал 44.1 сая төгрөг” гэх мэдээлэл өгсөн. Гэтэл төсвийн байгууллага 5 мянга, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 2.5 мянга байдаг гэхээр энэ зардал хэдэн зуун тэрбум төгрөг болно.

Төрийн албан хаагчид энэ тайлангуудын ард гарах гэж ажлын цагийнхаа 70 гаруй хувийг зарцуулдаг байна. Тиймээс Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд “тайлангаас чөлөөлье” гэв.

Дарга хүсвэл төрийн албаны их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбордыг ашиглаж, 93.3 тэрбум дата өгөгдлөөс мэдээллээ шүүх боломжтой. Харин төрийн албан хаагч “тайлан үйлдвэрлэгчээс дата шинжээч” болно.

Төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаагаар  цалингаас гадна хамгийн их дурдагдсан зүйл нь ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдсан гэх “гомдол”. Тиймээс төрийн байгууллагуудыг өнөөдрөөс буюу 2026.04.09-нөөс цагийн уян хатан менежментэд шилжүүлэхээр (07.00-16.00 ба 08.30-17.30 ) болов. Түгжрэлийг бууруулахад ч нэмэртэй. Хамгийн чухал нь, ажиллах сэтгэл ханамж нэмэгдэхэд бүтээмж 30-40%-иар дээшилдэг байна. Цаашдаа Засгийн газрын хуралдаанд ч төрийн нууцаас бусад бүх асуудлыг цахимжуулахыг Ерөнхий сайдаас чиглэл болгожээ. Цагийн менежмент болон датад суурилсан засаглал нь төрийн албаны бүтээмжийг 30-40%-иар дээшлүүлдэгийг Сингапур, Эстонийн туршлага баталдаг.

3. Инфляцын эсрэг хамгаалалт

Дэлхийн эдийн засгийн хямралын суурь нь шатахууны хомсдол, үнийн өсөлт. Импортоос 100% хараат Монгол Улс хамгийн түрүүнд дизель түлшнийн үнийн өсөлтөөс үүдсэн инфляцын дарамтад орж болзошгүй нөхцөлд байна. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Онгоцны түлш, дизелийн үнийн өсөлт манай эдийн засагт ч нөлөөлж эхэлсэн” гэдгийг хэлэв. Гэсэн ч аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ зогсоохгүй. Гангийн үйлдвэр, Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлахаар болсон байна. Мөн тариаланчдын хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн дизель түлшийг хуучин үнээр нь нийлүүлэхээр импортлогчидтой тохиролцсон гэнэ.

“Чөлөөлье” санаачилга нь эдийн засгийн хүндрэлийг төр бүхий л салбарт шийдэх гэж зүтгэхээс илүүтэйгээр иргэд аж ахуйн нэгжид бизнес хийх боломжийг нээж хамтдаа даван туулах гэсэн зах зээлийн зарчмыг хангах оролдлого гэж нэг талаар харагдаж байгаа юм.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20